18 Хаанчлалын ёслолын буудлага нижигнэх үе
I
Хаанчлалын эрин үе өнгөрсөн үеэс өөр.
Энд хүн юу хийдэг нь хамаагүй.
Учир нь хүний ойлгож, хийж чадахгүй ажлыг
Өөрөө хийхээр Бурхан бууж ирнэ.
Хаанчлалыг байгуулж эхлэх үед
Бурханы махбод болсон бие үйлчлэлээ эхэлдэг.
Хаан дээд эрх мэдэл эзэмшдэг.
Хаанчлал ертөнцөд бууж ирсэн.
Бүгд Бурханы хайр, энэрэл төдийгүй
Түүний шүүлт, шалгалтад оршдог.
Хүн завхарсан хэдий ч Бурхан
тэднийг өршөөж, хайрласаар ирсэн.
Бүгд Бурханд захирагдсан ч гэсэн
Бурхан тэдэнд гэсгээлт оноосон.
Гэвч Бурханы илгээсэн зовлон,
цэвэршүүлэлт дунд байдаггүй хүн бий юу?
Хаанчлалын ёслолын буу тасхийхэд
долоон аянга мөн нижигнэдэг,
аянга нижигнэдэг.
Энэ нь тэнгэр, газрыг доргиож,
дээд тэнгэрийг донсолгон;
хүний сэтгэлийг хѳдѳлгѳдѳг.
Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны
улс орон даяар цуурайтан,
улс орныг нь Бурхан устгаж,
газар дээр хаанчлалаа байгуулсныг нотолсон.
II
Бурхан хөвгүүд, ардуудаа
хариулуулахаар улс орнууд руу
тэнгэрэлч нараа илгээж байна.
Энэ нь Бурханы ажлын дараагийн үед тусалдаг.
Бурхан улаан лууны ичээнд тулалддаг.
Хүмүүс махбод дахь Бурханыг мэдэж
махбод дахь Бурханы үйл хэргийг харахад
ичээ үнс болж, ул мөргүй арилна.
Хаанчлалын ёслолын буу тасхийхэд
долоон аянга мөн нижигнэдэг,
аянга нижигнэдэг.
Энэ нь тэнгэр, газрыг доргиож,
дээд тэнгэрийг донсолгон;
хүний сэтгэлийг хѳдѳлгѳдѳг.
Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны
улс орон даяар цуурайтан,
улс орныг нь Бурхан устгаж,
газар дээр хаанчлалаа байгуулсныг нотолсон.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав