334 Бурханы өдөр ирэх үе
I
Олон хүн Бурханд болзолтой үйлчилдэг:
Тэр Бурхан байна уу,
хүн байна уу гэдэг нь хамаагүй
тэд зөвхөн болзлынхоо тухай ярьж,
хүслээ хангахаар л чармайдаг.
Та нар Бурханы төлөө ажиллахдаа,
Бурханы төлөө гүйхдээ ч төлбөр нэхдэг.
Та нар чуулганыг хангахдаа төлбөр шаарддаг.
Бурханы харьцсан хүмүүс ч нөхөн төлбөр нэхдэг.
Энэ бол та нарын өндөр дээд, агуу хүн чанар.
Халуун дулаан мөс чанараас чинь гарсан үйлдлүүд.
Эрүүл ухаан, хүн чанар чинь хаана байна вэ?
Бурхан нүүр буруулах өдөр чи үхнэ,
гэрэл чамайг орхиж, харанхуй нөмөрнө.
Түүний өдөр ирэхэд, уурыг нь хүргэсэн
дуулгаваргүй хүмүүс дээр галаа Тэр цутгана.
II
Тэр Өөрийг нь орхиж, хараасан бүхнийг шийтгэж,
Түүнтэй хамт амьдарч, хооллож байсан ч
Түүнийг доромжилж, урвасан хүмүүсийг
уур хилэнгийн галаараа шатаана.
Түүний уур хилэнг хүргэсэн бүх хүн ба
өөрсдийгөө Түүнтэй эн тэнцүү гэж бодсон ч
Түүнд шүтэн мөргөж,
дуулгавартай дагаагүй араатнууд
уур хилэнгийнх нь шийтгэлийг амсана.
Бурхан нүүр буруулах өдөр чи үхнэ,
гэрэл чамайг орхиж, харанхуй нөмөрнө.
Түүний өдөр ирэхэд, уурыг нь хүргэсэн
дуулгаваргүй хүмүүс дээр галаа Тэр цутгана.
III
Түүний халамж, үгсийг эдлэн,
Түүнээс материаллаг таашаал авахыг
санаархсан амьтдыг
Тэр саваагаараа цохино.
Байр суурийг нь эзлэхийг оролдсон
хэнийг ч Тэр уучлахгүй.
Өөрөөс нь хоол, хувцас авахаар
оролдогсдыг өршөөхгүй.
Бурхан нүүр буруулах өдөр чи үхнэ,
гэрэл чамайг орхиж, харанхуй нөмөрнө.
Түүний өдөр ирэхэд, уурыг нь хүргэсэн
дуулгаваргүй хүмүүс дээр галаа Тэр цутгана.
Өө, цутгана.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав