Ариун Сүнс хүн дээр ажиллах үе

I

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвх санаачилгатай байдаг болохоос биш идэвхгүй байж, албадуулдаггүй. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхдаа бэлэн, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байж, дотроо шаналантай, сул дорой хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байж, дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал, сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг.

II

Ариун Сүнсний ажлыг туулах үедээ хүмүүс дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэсэн хайрыг амьдран харуулж, Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлд дургүйцдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж гэгээрүүлэн, хэрэгцээнд нь үндэслэн хангаж, дутагддаг зүйл болон дутагдал дээр нь үндэслэн эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу ажилладаг бөгөөд бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харж чаддаг.

III

Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай бөгөөд тэд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүнд ажилладаг бөгөөд хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа идэвхтэй төлөв байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнс ажилладаг. Ийм төлөв байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байж, залбирах үедээ урам зориг орж, ямарваа зүйл тохиолдоход идэвхтэй байдаг ба ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг харж чаддаг бөгөөд идэвхгүй, сул дорой биш байж, хэдийгээр бодит бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: Оролтдоо Ариун Сүнсний ажлыг баримтал

Дараах: Ариун Сүнсний ажил хүнд идэвхтэй ахиц гаргадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Жинхэнэ залбирлын үр нөлөө

Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх