989 Хүнийг залхаан цээрлүүлэх үеийн Бурханы хандлагыг чи ойлгодог уу?

1 Миний ажил та нарт маш их ач тустай; Би та нараас үнэнч, өөдөө тэмүүлдэг зүрх сэтгэлийг л авна гэж найддаг ч одоог хүртэл Би гар хоосон байсаар байна. Энэ тухай бодоод үз: Нэг өдөр Би мөн л үгээр хэлэхийн аргагүй их гомдвол та нарт хандах хандлага минь тэр үед ямар байх вэ? Би одоогийнх шигээ эелдэг байх уу? Миний зүрх сэтгэл тэр үед одоогийнх шигээ амар амгалан байх уу? Тариалангийн талбайгаа уйгагүй хагалчхаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний мэдрэмжийг та нар ойлгож байна уу? Хүнд цохилтод орох үедээ хүний зүрх сэтгэл хэчнээн их шархалдгийг ойлгож байна уу? Нэгэн цагт итгэл найдвараар тун дүүрэн байсан ч хэн нэгэнтэй муудалцан салах ёстой болсон хүний гашуун зовлонг та нар амсаж чадах уу? Уур нь хүрсэн хүний гаргасан уур хилэнг та нар харж байсан уу? Дайсагнал амсаж, хууртагдаж байсан хүний өс хонзонгоо авах эрмэлзэл ямар байдгийг та нар мэдэх үү?

2 Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал залхаан цээрлүүлэлтийнхээ үеэр Бурхан ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно! Эцэст нь, та нар бүгд хүрэх газрынхаа төлөө нухацтай хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна, гэхдээ хичээл чармайлтдаа овжин арга ашиглахгүй байсан чинь дээр, эс бөгөөс Би зүрх сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Тэгвэл энэ урам хугарсан байдал юунд хүргэх вэ? Та нар өөрсдийгөө хуурч байгаа бус уу? Хүрэх газрынхаа тухай боддог атлаа үүнийгээ сүйтгэдэг хүмүүс бол хамгийн аврагдах боломжгүй хүмүүс юм. Ийм хүн уурлаж, унтууцсан ч гэсэн хэн түүнийг өрөвдөх билээ? Товчхондоо, Би та нарыг тохиромжтой, бас сайн хүрэх газартай байгаасай гэж хүссэн хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж найдаж байна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 988 Бурханд итгэдэг ч амь олж авахгүй бол шийтгүүлдэг

Дараах: 990 Нүгэлд урхидуулсан гэмшилгүй хүмүүс аврагдах аргагүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх