1002 Бурхан Сион руу буцах үе

1 Бүх зүйл бэлэн байх үе бол Миний Сион руу буцах өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн тэмдэглэнэ. Намайг Сион руу буцахад газар дээрх бүх зүйл нам гүм байна, газар дээрх бүх зүйл амар тайван байна. Намайг Сион руу буцахад бүгд анхдагч байдалдаа орно. Тэгээд Би Сион дахь ажлаа эхлүүлнэ. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална.

2 Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол сэтгэл хөдлөлгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ! Энэ нь Миний зан чанар юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 1001 Бурханы айлдвар хүнд зориулсан хамгийн сайн захиас юм

Дараах: 1003 Бурхан Сионд эргэн ирсний дараа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх