382 Төгсгөл чинь ямар байх вэ?

I

Бүх зүйлийн төгсгөл ойртож,

тэнгэр газар бүгд дууссан.

Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс

хүн яаж зугтаж чадах вэ?

Бурханыг хүндэтгэж,

гарч ирэхийг нь хүлээдэг хүмүүс

Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг

яаж харахгүй байх вэ?

Тэд сайн сайхан байдлын эцсийн шагналыг

авахгүй байж яаж чадах вэ?

Чи сайныг үйлдэгч үү, ёрын мууг үйлдэгч үү?

Чи зөвт шүүлтийг хүлээн аваад,

дуулгавартай болдог уу?

Эсвэл үүнийг хүлээн аваад,

эцэст нь хараагддаг уу?

Бурханы шүүх суудлын өмнө

чи гэрэлд амьдарсан уу?

Эсвэл үхэгсдийн орны

харанхуйд амьдарсаар байна уу?

Шагнуулах уу, шийтгүүлэх үү гэдгээ

чи хамгийн сайн мэдэхгүй гэж үү?

Бурхан зөвт гэдгийг чи хамгийн сайн мэдэхгүй юу?

Тэгэхээр биеэ авч явах байдал,

зүрх сэтгэл чинь ямар вэ?

Бурханы төлөө хэр ихийг орхисон бэ?

Түүнд хэр гүнзгий шүтэн мөргөдөг вэ?

Түүнд хэрхэн ханддагаа

чи хамгийн сайн мэдэхгүй гэж үү?

Эцэст нь ямар төгсгөлтэй тулгарахаа

чи хэнээс ч илүү мэдэж байх ёстой.


II

Бурхан зөвхөн хүн төрөлхтнийг,

чамайг мөн бүтээсэн ч та нарыг Сатанд өгч,

Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэн,

шийтгүүлэхэд хүргээгүй.

Энэ бүх зовлон шаналал

зүрх сэтгэл чинь хэтэрхий хатуу,

үйлдэл чинь хэтэрхий

жигшүүртэйгээс болсон бус уу?

Тэгэхээр биеэ авч явах байдал,

зүрх сэтгэл чинь ямар вэ?

Бурханы төлөө хэр ихийг орхисон бэ?

Түүнд хэр гүнзгий шүтэн мөргөдөг вэ?

Түүнд хэрхэн ханддагаа

чи хамгийн сайн мэдэхгүй гэж үү?

Эцэст нь ямар төгсгөлтэй тулгарахаа

чи хэнээс ч илүү мэдэж байх ёстой.


III

Төгсгөлөө чи өөрөө тодорхойлдоггүй гэж үү?

Төгсгөлөө зүрх сэтгэлдээ мэдэхгүй гэж үү?

Бурхан хүмүүсийг байлдан дагуулдгийн учир нь

тэднийг илчилж, аврал авчрахын тулд юм.

Чамаар мууг үйлдүүлж,

эсвэл сүйрлийн там руу хөтлөхийн тулд биш юм.

Эцэстээ зовлон шаналал,

уйлах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү?

Тэгэхээр биеэ авч явах байдал,

зүрх сэтгэл чинь ямар вэ?

Бурханы төлөө хэр ихийг орхисон бэ?

Түүнд хэр гүнзгий шүтэн мөргөдөг вэ?

Түүнд хэрхэн ханддагаа

чи хамгийн сайн мэдэхгүй гэж үү?

Эцэст нь ямар төгсгөлтэй тулгарахаа

чи хэнээс ч илүү мэдэж байх ёстой.

Сайн сайхан, хорон муу чинь

чиний хамгийн сайн шүүлт биш үү?

Төгсгөл чинь ямар байхын

хамгийн сайн нотолгоо биш гэж үү?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 381 Ямар хүн аврагдах аргагүй вэ?

Дараах: 383 Бурханы гэрэл ирэхээс хэн зайлсхийж чадах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх