612 Бурханд үйлчилдэг хүнд байх ёстой зүйлс

I

Хэрэв Бурханы үгийг

үр дүнтэй идэж уумаар байвал

чи шашны үзлээ бүгдийг нь орхих ёстой.

Бурханд үйлчлэхийг хүсвэл тэр тусмаа орхиж,

бүх зүйлд Бурханы үгэнд захирагдах ёстой.

Үүнийг мэдэхгүй бол

үйлчлэлд чинь саад учрах болно.

Энэ хэвээр байвал чамайг

цохин унагаж, дахин босохгүй.

Бурханы ажил одоо урьдынхаас, Библиэс ялгаатай;

дуулгавартай байж чадахгүй бол

ямар ч үед унаж болно.

Бурханд үйлчилдэг хүн байхын тулд

Бурханы зүрх сэтгэлийг дагаж чаддаг,

Бурхан ашиглахад тохирсон,

бүх шашны үзлийг орхиж чаддаг хүн байх ёстой.

Бурханд үйлчилдэг хүн ийм байх ёстой.


II

Бурханы хүслийн дагуу үйлчлэхийн тулд

өөрийн үзэл бодлыг зас.

Ирээдүйд хэлэх үг урьдынхтай таарахгүй.

Хэрэв чи захирагдах хүсэлгүй бол

урдах замаараа алхаж чадахгүй.

Бурханд үйлчилдэг хүн байхын тулд

Бурханы зүрх сэтгэлийг дагаж чаддаг,

Бурхан ашиглахад тохирсон,

бүх шашны үзлийг орхиж чаддаг хүн байх ёстой.

Бурханд үйлчилдэг хүн ийм байх ёстой.


III

Бурханы ажилладаг аль нэг арга

чиний дотор үндэслэж,

чи үүнийг хэзээ ч орхихгүй бол

энэ чиний үзэл болох болно.

Бурханы оршихуй дотор чинь үндэслэсэн бол

чи үнэнийг олж авчээ.

Бурханы үг, үнэн чиний амь болбол

чи Бурханы талаар үзэлгүй болно.

Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй бол

хоосон сургаал баримтлахгүй.

Бурханд үйлчилдэг хүн байхын тулд

Бурханы зүрх сэтгэлийг дагаж чаддаг,

Бурхан ашиглахад тохирсон,

бүх шашны үзлийг орхиж чаддаг хүн байх ёстой.

Бурханд үйлчилдэг хүн ийм байх ёстой.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 611 Бурханд үйлчлэхийн тулд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой

Дараах: 613 Чуулганыг удирдахад байх ёстой зүйлс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх