337 Бурханд та нар юу зориулсан бэ?

1 Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу?

2 Энэ үнэн зам та нарын өөрсдөө эрж хайж, олж авсан зүйл мөн үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй, үнэнийг эрж хайх, хүсэн эрмэлзэх зүрх сэтгэл бүр ч байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлсээр ирсэн; өчүүхэн ч хичээл чармайлт гаргахгүйгээр энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнтэй гэж бодож байна уу? Амиа золиосолж, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох юм юу байна вэ? Дуулгавартай байж, дагахаас өөр ямар ч сонголт та нарт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнгүй!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 336 Та нар үнэний төлөө ер амьдрахгүй байна

Дараах: 338 Бурханд үнэнч байдлын чинь илэрхийлэл хаана байна?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх