701 Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

1 Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Хэрвээ чи зан чанарын өөрчлөлтийг эрж хайхыг хүсэж байгаа бол эхлээд уг чанараа мэдэх ёстой.

2 Зан чанарын өөрчлөлт нь үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы ажлыг туулангаа Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах үед тохиолддог. Тийм хүн доторх сатаны хороо цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг, ингэснээр Бурханы үг болон Түүний бүх зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, дахин хэзээ ч Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж чаддаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ Бурханыг эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанараа мэдэж авч, хүн хэтэрхий гүн гүнзгий завхарсан гэдгийг ойлгож, хүний утгагүй, ов мэхтэй байдлыг танин мэдэж, хүний ядуу дорой, өрөвдөлтэй байдлыг танин мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар-мөн чанарыг ойлгож авдаг гэсэн үг юм. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэж, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болдог. Энэ нь Бурханыг мэддэг хүн юм; мөн зан чанараа өөрчилсөн хүн юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 700 Зан чанарын өөрчлөлт бол үндсэндээ уг чанарын өөрчлөлт юм

Дараах: 702 Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх