Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлддэг зүйлийг төсөөлөхийн аргагүй

I

Ертөнцийн өнцөг булан бүрээс өөрсдөд чинь зориулж Миний бэлдсэн зүйл болох ховор, нандин эрдэнэс бүгдийг та нарт өгнө. Энэ бүхнийг та нар одоо ойлгож, төсөөлж ч чадахгүй, урьд нь ийм зүйл эдэлсэн хүн гэж үгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баяртай байх ч, энэ бүхэн Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, бас хамгийн гол нь Миний сүр жавхлан гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бүгд Миний хайрладаг хүмүүс, Миний хайртай хөвгүүд. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг байх болно!

II

Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх вэ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх вэ? Эцэг нь алдаршсан тул Миний хайртай хөвгүүдийг тэд бүгд хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ. Тэдгээр нь хязгааргүй, дуусашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Удалгүй та нар наранд түлэгдэж, зовлонт халууныг тэсвэрлэх шаардлагагүй болно. Бас та нар хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарт хайртай бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн (хорон муу хүмүүсийн эсрэг) мөнх үргэлжилнэ гэдгийг Би өмнө нь хэлсэн тул жаахан ч гэсэн буулт хийлгүй чамайг тэр дор нь хөнөөх болно. Гэвч, Миний хайр ч бас (Өөрийн хайрт хөвгүүдийг гэсэн) мөнх үргэлжилнэ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян дөрөвдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Амралт дахь амьдрал

Дараах:Хаанчлалын гоо үзэсгэлэн

Холбогдох агуулга

  • Залбирлын утга учир

    Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, гэгээрч, хүчи…

  • Бурханы ажлын хүрэхийг зорьдог эцсийн үр дүн

    Бурханы ажлын ихээхэн хэсэгт, Жинхэнэ туршлагатай хэн боловч хүндлэл болон Түүнээс айх айдсыг (мэдэрдэг). Энэ нь бишрэхээс илүү билээ. Түүний шүүлт, г…

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…

  • Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

    Бурханы үг амиар дүүрэн бөгөөд бидний алхах ёстой замыг, үнэний тухай ойлголтыг өгдөг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний дууны өнгө, хэлбэрт анхаарч …