841 Бурханаар төгс болгуулах арга зам
1 Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх тусмаа төгс төгөлдрийн замд илүү хурдан хөл тавих болно. Залбирлаар дамжуулан чи залбирлын талбарт төгс болгуулж чадна; бас Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар төгс болгуулж чадна. Бурханы үгийг өдөр тутам туулснаар өөрт чинь юу дутагдаж байгааг мэдэж авах ёстой; түүнчлэн, хөнөөлт дутагдал болон бусад сул талаа танин мэдэж, Бурханд залбирч, Бурханаас гуйх хэрэгтэй. Тэгснээр чи аажмаар төгс болгуулна.
2 Төгс төгөлдөрт хүрэх зам бол: залбирах, Бурханы үгийг идэж, уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах; Бурханы үгийн туршлагад орох; өөртөө дутагдаж буй зүйлийг мэдэж авах; Бурханы ажилд захирагдах; Бурханыг гэх хайраараа дамжуулан Бурханы ачааг анхаарч, махан биеийг хаях; ах, эгч нартайгаа байнгын нөхөрлөх явдал, энэ нь туршлагыг чинь баяжуулж чадна. Нийтийн амьдрал ч бай, хувийн амьдрал ч бай хамаагүй, том эсвэл жижиг цугларалт ч бай хамаагүй, энэ бүхэн нь чамд туршлага хуримтлуулж, сургалт хүлээж авах боломж олгож, ингэснээр Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байж, Бурхан руу эргэн ирж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явцын нэг хэсэг юм.
3 Өмнө дурдсанчлан, Бурханы үгийг туулах гэдэг нь үнэхээр Бурханы үгийг амталж, амьдран харуулж чаддаг байна гэсэн үг бөгөөд ингэснээр чи Бурханд итгэх илүү их итгэл, хайрыг олж авна. Ийм маягаар чи завхарсан, сатанлаг зан чанараа аажмаар хаяж; зохисгүй сэдлээс өөрийгөө чөлөөлж; хэвийн хүний төрхийг амьдран харуулна. Чиний дотор Бурханыг гэх хайр хэдий чинээ их байна, өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ төгс болгуулна, Сатаны завхралд төдий чинээ бага автана. Чи бодит туршлагаараа дамжуулан, төгс болгуулах замд аажмаар хөл тавина. Тиймээс, хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг туулах нь нэн чухал юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас шинэчлэн найруулав