896 Бурхан хүнийг Өөр лүү нь эргэхийг үргэлж хүлээсээр байгаа

1 Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч хүн Надад хутгалуулсан мэт авирлаж, өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих вий гэсэн асар их айдастайгаар Намайг холоос ажигладаг. Би хүний сүнсэнд асуулт тавьсан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн их айдаг. Тиймээс тэр Намайг гадаа үлдээж, Надад сайтар хаасан хүйтэн хаалга л харуулдаг. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайранд сэтгэл нь үл хөдлөн, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй.

2 Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр Миний тэврэлт түүнийг дулаацуулдаг ч тэр үүнд хэзээ ч сэтгэл хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны заналхийллийг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би ердөө Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 895 Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй

Дараах: 897 Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх