970 Бурханы ариун мөн чанарыг ойлгох нь тун чухал

1 Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна.

2 Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 969 Бурханы мөн чанар аминч бус билээ

Дараах: 971 Бурханы хамгаалалт дор хүн өсдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх