327 Хүн хүрэх газрынхаа төлөө Бурханд таалагдахаар хичээдэг нь муухай
1 Хүрэх газрыг дурдах бүрд та нар тун нухацтай ханддаг; түүнчлэн энэ нь та бүгдийн онцгой мэдрэмтгий байдаг зүйл юм. Зарим хүн сайхан хүрэх газар олж авахын тулд толгойгоороо газар мөргөж, Бурханы өмнө бөхөлзөхөөр тэсэн яддаг. Үгээр илэрхийлэх шаардлагагүй та нарын эрмэлзлийг Би ялган таньж чадна. Та нар махан биеэ гамшигт унагахыг хүсдэггүй, ирээдүйд үүрдийн шийтгэлд унахыг бүр ч хүсдэггүй. Та нар арай илүү эрх чөлөөтэй, арай амар хялбар амьдрахыг л хүсдэг.
2 Тиймээс, хүрэх газрын тухай дурдах бүрд тун их түгшиж, анхаарал хандуулаагүйгээсээ болж Бурханд халдаад, зохих цээрлүүлэлтээ хүлээх вий гэхээс ихэд айдаг. Та нар хүрэх газрынхаа төлөө буулт хийхээс татгалзаагүй бөгөөд нэгэн цагт залирхаг, хөнгөмсөг явсан олон хүн гэнэт маш эелдэг, чин үнэнч болчихсон; үнэнч байгаа чинь хүмүүсийг голд нь ортол дааруулдаг.
3 Гэсэн ч та нар бүгд “үнэнч” зүрх сэтгэлтэй бөгөөд гомдол, хууран мэхлэлт, үнэнч байдал гээд сэтгэл дэх нууцаа юу ч нуулгүйгээр Надад байнга уудалсан. Ерөнхийдөө, та нар өөрсдийнхөө оршихуйн хамгийн гүнд орших мөн чанарын зүйлсийг Надад тун илэн далангүй “улайсан”. Мэдээж, эдгээр нь Надад дэндүү танил болсон учраас Би ийм зүйлээс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Та нар Бурханы сайшаалыг хүртэхийн тулд ганц үсээ алдсанаас эцсийн хүрэх газрынхаа төлөө их гал руу орохыг илүүд үзнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав