898 Хүмүүс алдаагаа залруулах үед Бурхан тайтгардаг

1 Хорвоо ертөнцөд хоргодсон сэтгэлээсээ салах дургүй зарим хүн хаягдсан. Тэд хэдэн жилийн турш хэрэн тэнүүчилснийхээ дараа Бурханы гэрт буцаж ирдэг. Ингэснээрээ тэд аврал хүртэх найдлагатай болдог—энэ нь ховор агаад эрхэм нандин юм. Бурхан хүмүүст яаж ч хандаж, тэднийг үзэн ядаж, жигшдэг бай хамаагүй, хүмүүс өөрчлөгдөж чадах цаг ирвэл Бурхан асар их тайтгарна. Энэ нь, хүмүүсийн зүрх сэтгэлд багахан ч гэлээ Бурхан бий, тэд хүний эрүүл ухаанаа бүрэн алдаагүй, хүн чанараа бүрэн гээгээгүй, Бурханд итгэхийг зорьсон хэвээр, Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэн очих санаатай гэсэн үг байх болно. Бурханы гэр бүлийг орхисон хэн ч бай, эргэн ирж, энэ гэр бүлийг зүрх сэтгэлдээ тээсээр байвал Бурханы сэтгэл бага зэрэг уяран хоргодож, бага зэрэг тайтгарна. Харин тэд хэзээ ч эргэн ирэхгүй бол Бурхан үүнийг харамсалтай хэрэг гэж бодно. Хэрэв тэд эргэн ирээд Бурханд чин сэтгэлээсээ итгэж эхэлбэл Бурханы зүрх сэтгэл баяр баяслаар тун их дүүрэх болно.

2 Нигүүлслийн эрин үед Есүс хүмүүсийг өрөвдөж, нигүүлсжээ. Зуун хониноос нэг нь төөрвөл нэг хонь хайхын тулд Тэрээрерэн есөн хонио орхино. Эдгээр үг нь нэг төрлийн механик арга барил биш, мөн дүрэм журам ч биш; харин ч эдгээр нь хүмүүст хандах Бурханы санаа зорилго, тэднийг аврах Бурханы ирмүүн санаархал, тэднийг гэх Түүний гүн гүнзгий хайрыг харуулдаг. Хүн төрөлхтнийг гэх Түүний хайр бол аливааг хийх арга зам биш; энэ нь нэг ёсны зан чанар, сэтгэлгээ юм. Иймээс хүмүүс хэчнээн олон сул тал, буруу ойлголттой байх нь хамаагүй, ухаан орж, ойлгож, өөрчлөгдөх юм бол Бурхан тун их тайтгарна. Мэдрэхүйн таашаалын энэ ертөнцөд, ийм ёрын муу эрин үед бат зогсож, Бурханыг хүлээн зөвшөөрч, зөв замд эргэн орох чадвартай байна гэдэг бол нэлээд их тайтгарал авчирдаг, сэтгэл догдлуулам зүйлс билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 897 Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг

Дараах: 899 Хүнийг аврах Бурханы санаа зорилго өөрчлөгдөхгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх