684 Бурханыг үнэхээр эрэлхийлдэг бүхэн Түүний ерөөлийг хүртэж чадна

1 Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүс Түүнтэй хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Бурхан одоогоор хүмүүсийг туршиж байгаа. Тэр үг айлдахгүй, харин Өөрийгөө нууж, хүмүүстэй шууд холбоо тогтоохгүй байгаа. Гаднаас нь харахад Тэр ямар ч ажил хийхгүй байгаа юм шиг боловч үнэндээ бол хүний дотор ажилласаар байгаа. Амийн оролтыг эрэлхийлдэг хэн боловч амийн эрэл хайгуулын үзэгдэлтэй байдаг бөгөөд Бурханы ажлыг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан ч гэсэн тэдэнд эргэлзээ байдаггүй. Шалгалт туулж байхад Бурхан юу хийхийг хүсдэг, Тэр ямар ажил гүйцэлдүүлэхийг хүсдэгийг мэддэггүй байсан ч гэсэн, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы санаа зорилго үргэлж сайн байдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи Түүнийг үнэн зүрх сэтгэлээр эрэлхийлдэг бол Тэр чамайг хэзээ ч орхихгүй бөгөөд эцэст нь чамайг гарцаагүй төгс болгож, хүмүүсийг зохих хүрэх газарт нь аваачна.

2 Бурхан одоогоор хүмүүсийг хэрхэн туршиж байгаагаас үл хамааран, Тэр хүмүүсийг зохих үр дүнгээр нь хангаж, хийсэн зүйлд нь үндэслэн зохих залхаан цээрлүүлэлтийг ногдуулах өдөр ирэх болно. Бурхан хүмүүсийг тодорхой нэг цэгт хүртэл хөтлөөд, дараа нь зүгээр л тэднийг хөсөр хаяж, умартахгүй. Учир нь Бурхан бол итгэж болохуйц билээ. Хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг, мөн хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэйг ойлгох ёстой. Үнэндээ, энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Бурханы ажил тодорхой үе шатанд хүрсэн тул Тэр ямартай ч бүх хүн төрөлхтнийг үхүүлэхгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийн аль алийг нь өгдөг бөгөөд Түүнийг эрэлхийлдэг бүх хүн ерөөлийг нь олж авч чадна, харин тэгдэггүй хүмүүсийг Бурхан хөсөр хаях болно. Энэ нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Өөр бусад зүйлээс үл хамааран, Бурханы ажил дуусах үед хүн нэг бүр тохирсон хүрэх газартай байх болно гэдэгт чи итгэх ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 683 Нигүүлслийг нь эдэлснээрээ хүн Бурханыг мэдэж авч чадахгүй

Дараах: 685 Хүний хийх ёстой зүйлийг чанга атга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх