303 Чи Христэд үнэхээр итгэдэг үү?
1 Үг яриа, зан авирт чинь та нарын Христэд үл итгэдэг шинжүүд харагддаг. Хийдэг бүхний чинь сэдэл, зорилгод үл итгэл шингэсэн байдаг. Та нарын харцанд хүртэл Христэд үл итгэх байдал агуулагддаг. Та нар дор бүрнээ, хором бүрд үл итгэлийн шинжийг өвөрлөж байдаг. Энэ нь бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал биеэр чинь гүйж буй цусанд нэвт шингэсэн учраас та нар хором мөч бүрд Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм. Тиймээс Бурханд итгэх зам дээр алхахдаа чи хөлөө газарт бат тавьдаггүй—чи зүгээр л хэлбэр төдий хийж байна.
2 Та нар Христийн үгэнд хэзээ ч бүрэн итгэдэггүй бөгөөд даруйхан хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүйн шалтгаан энэ юм. Үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь Түүнд итгэдэггүйн бас нэг шалтгаан мөн. Христийн ажлын талаар үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлын талаар санаа бодол өвөрлөж, энэ ажлыг зөвөөр ойлгож чадахгүй байх, яаж ч тайлбарлалаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн шинжүүд юм.
3 Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч зүрх сэтгэлд чинь хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэхүү тэрслүү байдал нь Бурханд итгэх итгэлд чинь байгаа хир буртаг юм. Та нар тэгж бодохгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо энэ дотроос танин мэдэж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог бөгөөд Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэр нь Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс шинэчлэн найруулав