309 Чи Христэд үнэхээр итгэж, Түүнийг хайрладаг уу?

1 Бурханы өмнө шагнал хүлээн авч, Бурханаар ивээгдэхийг та нар бүгд хүсдэг; Бурханд итгэж эхлэх үедээ хүн бүр ийм зүйлийг хүсдэг, учир нь хүн бүр илүү өндөр дээд зүйлсийг эрэлхийлэх бодолд автдаг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Хүмүүс ийм л байдаг. Яг энэ шалтгааны улмаас, та нарын дундаас олон хүн тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг ч үнэндээ Бурханыг гэх үнэнч зан, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хавьгүй бага байдаг.

2 Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа Түүнд итгэдэггүй, Түүнийг хайрладаг ч үгүй. Өөрөөр хэлбэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд үнэхээр хайрладаг нэгэн чинь та нарын хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христэд хандах та нарын итгэл өчүүхэн төдий бөгөөд та нарын хайр юу ч биш.

3 Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол хүний зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христийг гэх та нарын итгэл, хайр үүнээс хавьгүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг яаж хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, зан чанарыг нь ч ойлгодоггүй, тэгвэл яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг гэх хайрын чинь бодит байдал хаана байна вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 308 Жинхэнэ итгэл чинь хаана байна?

Дараах: 310 Христэд үл итгэх хэт олон элемент чамд бий

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх