113 Зүрх сэтгэлдээ би Бурханы үгийг нандигнадаг
I
Таны үг, айлдвар намайг урагш хөтөлдөг. Амьдралд итгэл найдвар байдгийг би харсан.
Хүн төрөлхтнийг шүүж, гэсгээдэг Таны үг хүмүүс хэр гүн завхарсныг илчилдэг.
Та намайг засаж, харьцаж, цээрлүүлж, сахилгажуулдаг, би дуулгавартай байж сурсан.
Таны үгийг туулж, хэрэгжүүлээд би үнэнийг ойлгож, Таны өмнө амьдардаг.
Таны үгэнд найдаад би өдий хүртэл Таныг дагасан. Тэгээд аажмаар өсөж, төлөвшсөн.
Таны үгээс хол байсан бол Та дэргэд минь байхгүй, би үхсэн мөртөө амьд байх байсан.
Таны амийн үг намайг өдий хүртэл дагалдсан. Таны агуу хайрыг би мэдэрсэн.
Христ бол үнэн, зам, амь; Христ л миний хувьд цорын ганц гэдгийг би харлаа.
II
Таны үг завхралыг минь ариусгаж, надад шинэ амь өгдөг.
Шаналал, зовлон, шалгалт, цэвэршүүлэлтийн үеэр Таны үг надад тус дэм болдог.
Махан бие минь шаналдаг ч Сатаны ёрын мууг би тодорхой хардаг, Бурханыг гэх хайр минь нэмэгддэг.
Урдах зам маань тахир, бартаатай ч Таны үг намайг замчилдаг болохоор би айхгүй.
Үнэнийг ойлгосноор, Таны нигүүлслийн ачаар зан чанар минь аажмаар өөрчлөгддөг.
Таны үгийн шүүлт, шалгалт надад үнэн ба амийг олж авах боломж олгодог.
Сатаны харанхуй нөлөөнөөс би ангижирч, Бурханы агуу авралыг хүртдэг.
Христ бол үнэн, зам, амь; Христ л миний хувьд цорын ганц гэдгийг би харлаа.
III
Та бол үнэн, зам, амь билээ; Таны үг бүх зүйлийг атгадаг билээ.
Та бол Аврагч, Таны илэрхийлдэг бүх үг хүн төрөлхтөнд хэрэгтэй.
Таны үг намайг аварсан учраас л би өнөөдөр завхралаа хаяж, гэрэлд амьдарч чаддаг.
Бие махбодтой болсон Таны хайр гүнзгий, мэдрэмж хүчтэй; Таны үг хамгийн эрхэм нандин.
Шалгалт хэчнээн их, зовлон хэчнээн хүнд ч бай, Таны үгийг би сайн санаж явна.
Би Таны үгийг хэрэгжүүлж, Таныг гэрчилнэ, ингэвэл Таны золиослол хий дэмий болохгүй.
Хайрын мөн чанартай, зөвт зан чанартай Таныг би үүрд магтана.
Христ бол үнэн, зам, амь; Христ л миний хувьд цорын ганц гэдгийг би харлаа.