993 Бурханы алдрын өдрийг чи нандигнах ёстой

1 Хүмүүс Миний ирэхийг нандигнадаггүй, мөн Миний алдрын өдрийг ч өндрөөр үнэлдэггүй. Миний гэсгээлтийг хүртээд баярладаггүй, алдар сууг минь эргүүлэн өгөхийг бүр ч хүсдэггүй, ёрын муу нэгний хороос ангижрахыг ч хүсдэггүй. Хүн төрөлхтөн өнөөх л янзаараа Намайг хуурсан хэвээр, хүмүүс урьдын адил баяртайгаар инээмсэглэж, жаргалтай царайлсан хэвээр. Миний алдар суу орхин одсоны дараа хүн төрөлхтөнд нүүрлэх түнэр харанхуйн гүн гүнзгийг тэд мэддэггүй. Ялангуяа, Миний өдөр бүх хүн төрөлхтөн дээр ирэхдээ Ноагийн үеийн хүмүүсийнхээс ч илүү хатуурхахыг мэддэггүй, учир нь Миний алдар суу Израилийг орхих үед Израиль хэчнээн их харанхуйлсныг тэд мэддэггүй бөгөөд түнэр харанхуй шөнийг даван туулах ямар хэцүүг үүр цайх үед хүн мартдаг билээ. Нар дахин далд орж, хүн төрөлхтнийг харанхуй нөмрөх үед харанхуйд хүн дахин уйлж, шүдээ хавирна.

2 Миний алдар суу Израилийг орхих үед зовлонт тэр өдрүүдийг тэсвэрлэх нь израильчуудад хэчнээн хэцүү байсныг та нар мартав уу? Одоо үе бол та нар Миний алдар сууг харах үе, мөн Миний алдрын өдрийг хуваалцах үе билээ. Миний алдар суу бузар булай газар нутгийг орхин одоход хүн харанхуйд уйлна. Одоо үе бол Миний ажиллах алдрын өдөр, мөн хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх өдөр, учир нь Би шаналан, гай зовлонгийн цаг үеийг тэдэнтэй хуваалцахгүй. Харин хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний ёрын муу нэгнийг бүрэн ялахыг л хүснэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 992 Хүнд өгөх Бурханы гурван сануулга

Дараах: 994 Бурхан хүмүүсийг амьдралын зөв зам руу хөтөлж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх