339 Чи хэнд үнэнч вэ?
1 Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай.
2 Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцах хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшируулдаг.
3 Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?”-ээс шинэчлэн найруулав