42 Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй

I

Сэрцгээ, ах дүүс ээ! Сэрцгээ, эгч дүүс ээ!

Бурханы өдөр хойшлогдохгүй.

Цаг бол амь, цаг ашиглах нь амийг авардаг.

Цаг хугацаа холгүй байна!

Хэрэв чи шалгалт өгөөд тэнцэхгүй бол,

дахиад оролдож, цээжилж болдог.

Харин Бурханы өдөр хойшлохгүй гэдгийг

чи мэдэх ёстой.

Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!

Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.

Харууслыг анагаах зүйл үгүй.

Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?

Түүний үгийг эргэцүүлж,

тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?


II

Энэ сайн үгсийг хэлэхийг

Бурхан чамаас шаарддагийг сана.

Төгсгөл нүдний чинь өмнө ирж, гамшиг ойртож байна.

Амь чинь чухал уу, эсвэл идэх, өмсөх чинь чухал уу?

Эдгээр зүйлийг тунгаах цаг чинь одоо ирлээ.

Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!

Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.

Харууслыг анагаах зүйл үгүй.

Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?

Түүний үгийг эргэцүүлж,

тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?


III

Хүний зам яасан өрөвдөлтэй, дорд, сохор, харгис билээ!

Бурханы үгээс чи нүүр буруулдаг,

Тэр чамтай дэмий ярьдаг гэж үү?

Тэгвэл чи яагаад ийм хайнга байна вэ?

Өмнө нь бодож үзээгүй юу?

Бурхан эдгээрийг хэнд хэлдэг гэж чи боддог вэ?

Бурханд, Аврагчдаа итгэ! Тэр бол чиний Төгс Хүчит!

Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй.

Харууслыг анагаах зүйл үгүй.

Бурхан үүнийг чамд хэрхэн хэлэх вэ?

Түүний үгийг эргэцүүлж,

тунгаан үзэх нь зохисгүй гэж үү?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 30-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 41 Дэлхий нуран унаж, хаанчлал хэлбэрээ олж байна

Дараах: 43 Бүх зүйл Бурханы гарт байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх