Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Чи бэрхшээл, шалгалтаар л дамжуулан Бурханыг үнэхээр хайрлаж чадна

I

Өнөөдөр чи Бурханыг яг хэр зэрэг хайрладаг вэ? Бас Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр зэрэг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурч мэдвэл зохих зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд үзэхийг зөвшөөрсөн бүхэн бол хүн Түүнийг хайрлаж, Түүнийг үнэхээр мэддэг болгох гэснийх ажээ. Тиймээс хүн Бурханы төлөө зовж чаддаг ба өнөөдөрт хүрч чадсан нь нэгэнтэйгүүр Бурханы хайраас болдог, нөгөөтэйгүүр Бурханы авралаас болдог; түүнээс гадна хүний дотор Бурханы хийдэг шүүж, гэсгээх ажлаас болдог.

II

Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүйбол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулж чадах бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ үнэхээр хайрлаж чадна. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах байсан уу?

III

Бурханы шалгалтынүеэр Нэг талаар, хүн өөрийнхөө дутагдлыг ухаарч, өөрийнхөө өчүүхэн, олиггүй, өөдгүйг болон өөрт нь юу байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынүеэр Бурхан хүнд зориулан янз бүрийн орчин бүтээснээр хүнийг, Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Зүдгүүр маш их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч гэсэн—тийм зүйлийг амсаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг, тэгээд гагцхүү энэ суурин дээр л Бурханыг хайрлах үнэнч хайр хүний дотор төрдөг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Чам дээр хийдэг Бурханы ажил тун их үнэ цэнтэй

Дараах:Бурхан хүн төрөлхтний итгэлийг турших үе

Холбогдох агуулга

  • Завхарсан хүн төрөлхтөний харуусал

    Хүн амьдралынхаа турш, бүх үед Бурхантай цуг алхсан ч Бурхан амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, удирддагийг ч м…

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Бурханыг хайрлагсад ерөөлтэй

    Зөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж Ерөөл, амлалтыг хүлээн авч чадна. Бурханыг хайрладаг хүмүүс бол Түүний итгэмжилт хүмүүс бөгөөд Тү…

  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

    Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд Танд хэлмээр маш их зүйл байдаг. Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй нүгэл дотор амьдарч байсан…