105 Ажлын гурван үе шат нь хүнийг удирдах Бурханы удирдлагын тухай бүхнийг өгүүлдэг

I

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь

гурван үе шатанд хуваагддаг,

энэ нь хүнийг аврах ажил

гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм.

Энэ гурван шат нь Бурхан

дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй.

Хуулийн, Нигүүлслийн,

Хаанчлалын эрин үеийн

ажлын гурван үе шат юм.

Дэлхийг бүтээх ажил нь

бүхий л хүн төрөлхтнийг бүтээх ажил байсан,

энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй,

үүнтэй ямар ч хамаагүй.

Учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед

хүнийг Сатан ялзруулаагүй байсан.

Иймд хүн төрөлхтнийг

аврах ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа.

Ажлын гурван үе шат нь

Бурхан хүнийг удирдахын дотоод түүх,

бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт,

бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц,

бас сайн мэдээ түгээх үндэс суурь билээ.


II

Хүнийг удирдах Бурханы удирдлага

хүнийг аврах ажлаас эхэлсэн.

Дэлхийг бүтээх ажлаас

Түүний удирдлага эхлэхгүй.

Хүн төрөлхтөн

ялзарсан зан чанартай болсны дараа л,

хүн төрөлхтнийг удирдах

Бурханы удирдлагын ажил эхэлсэн.

Хүнийг удирдах нь дөрвөн үе шат,

дөрвөн эрин үеэс биш,

харин гурван хэсгээс бүрддэг.

Зөвхөн энэ л Бурханы

удирдлагын тухай зөв хэллэг юм.

Сүүлчийн эрин үе төгсөх үед

хүнийг удирдах ажил нь бүрэн төгсдөг.

Хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж,

хүн тѳрѳлхтний энэ үе шат тѳгссѳн гэсэн үг юм.

Бурханы бүтээл болохын хувьд чи

хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг мэдэх ёстой.

Хүн хэрхэн ялзардгийг,

хүнийг хэрхэн авардгийг чи мэдэх ёстой.

Хэрвээ чи амьдралын энгийн үнэнийг анхаараад,

хамгийн агуу нууцыг мэдэхгүй бол,

чиний амь харагдахаас өөр,

огт хэрэггүй эвдэрхий зүйл шиг бус уу?

Ажлын гурван үе шат нь

Бурхан хүнийг удирдахын дотоод түүх,

бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт,

бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц,

бас сайн мэдээ түгээх үндэс суурь билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 104 Бурханы олж авсан хүмүүс мөнхийн адислалыг хүртэнэ

Дараах: 106 Ямар ч хүн Бурханы ажлыг өмнөөс нь хийж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх