556 Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг л Бурхан аварч чадна

1 Та нарт одоо өчүүхэн төдий найдвар байгаа л бол өнгөрсөн үйл явдлыг Бурхан санаж байгаа эсэхээс үл хамааран ямар сэтгэлгээг баримтлах ёстой вэ? “Би зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхээр эрэлхийлж, Сатанд дахин хэзээ ч хууртахгүй, Бурханы нэрийг шившиглэх юуг ч дахин хэзээ ч хийхгүйн төлөө эрж хайх ёстой.” Номлол сонссоны дараа үнэнийг ойлгож чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх, өөрчлөгдөж чаддаг эсэх чинь аврагдаж чадах эсэх, чамд найдлага бий эсэхийг тодорхойлдог гол зүйлс юм.

2 Хэрэв чи зөвхөн харуусаж, аливааг хийхдээ завхарсан зан чанараар үйлдэж, өнөөх хуучны аргаараа бодсон хэвээр байж, огт ойлголтгүй байдаг төдийгүй улам дордсоор байдаг бол чамд найдлага үгүй бөгөөд чамайг хаях ёстой. Чи Бурханыг ойлгож, өөрийгөө ойлгох тусам өөрөө өөртөө эзэн байж улам сайн чадна. Уг чанараа нэвт шувт ойлгох тусам чи өөрөө өөртөө эзэн байж улам их чадна. Өөрийнхөө туршлагыг нэгтгэн дүгнэснийхээ дараа чи энэ асуудал дээр дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй.

3 Үнэн хэрэгтээ хүн бүр өө сэвтэй бөгөөд бүгд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан гэх мэт тодорхой нэг завхарсан зан чанарыг илчилдэг; эсвэл ажилдаа аливаа алдаа, эндэл гаргаж, бага зэрэг тэрслүү байдаг. Завхарсан ямар ч хүн эдгээр зүйлээс зайлсхийж чадахгүй. Гэвч чи үнэнийг ойлгомогцоо тэдгээрээс зайлсхийх ёстой бөгөөд урьд нь болсон зүйлд үргэлж сэтгэл зовних шаардлагагүй болно. Харин үнэнийг ойлгосныхоо дараа ч өөрчлөгдөхгүй байх вий, буруу гэдгийг нь мэдэх атлаа аливааг хийсээр байх вий, буруу гэдгийг нь сонссон атлаа тодорхой хэв маягаар үйлдсээр байх вий гэх айдас бий. Тийм хүмүүс золин аврагдах аргагүй байдаг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 555 Чи эерэг дэвшлийг эрэлхийлэх учиртай

Дараах: 557 Чи уг чанараа мэддэг үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх