845 Бурханы төгс болгосон хүмүүс л Түүнийг үнэхээр хайрлаж чадна

1 Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм.

2 Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Зан чанарын чинь нэг хэсэг Бурханыг төлөөлдөг, тиймээс өөрийгөө Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж байгаа бол чи биеэ тоосон яриатай хүн бөгөөд мулгуу нэгэн юм. Ийм хүмүүс бол тэргүүн тэнгэрэлч мөн! Хүний төрөлхийн уг чанар Бурханыг шууд төлөөлж чаддаггүй. Тэр Бурханаар төгс болгуулж төрөлх уг чанараа хаях ёстой бөгөөд зөвхөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы санаа зорилгыг биелүүлж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг туулах тэр үед л түүний амьдран харуулдаг зүйлийг Бурхан хүлээн зөвшөөрөх боломжтой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 844 Петрийн замаар алхсан үед л Бурхан чамайг төгс болгоно

Дараах: 846 Бурханы үгээр төгс болгуулсан хүн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх