369 Харанхуйд байгаа хүмүүс босох ёстой
I
Хэдэн мянган жилийн турш энэ нь,
сүнснүүд булан бүрд нь чөлөөтэй тэнэсэн,
аймшигтай бохир, гаслангаар дүүрэн,
бузрын газар байлаа.
Сүнснүүд залилан мэхэлж,
үндэсгүй ял тулгаж,
хэрцгий, хорон байж,
чөтгөрийн хотыг гишгэчин,
цогцоснуудыг тараан хаядаг.
II
Илжирсэн үнэр шингэсэн.
Газар нь ихээр хамгаалагдсан.
Тэнгэрээс цааших дэлхийг хэн харж чадах билээ?
Чөтгөрийн хотын хүмүүс
Бурханыг яаж харсан байх билээ?
Бурханы энхрийлэл, найрсаг занг
тэд ер нь амссан уу?
Ертөнцийн хэрэг явдлыг тэд мэддэг үү?
Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгодог вэ?
Одоо цаг нь болсон.
Чөтгөрийн жигшүүрт царайг тасдахын тулд
хүмүүс эртнээс хүч чадлаа дайчилж,
бүх чармайлтаа зориулсан.
Зовлон бэрхшээл туулсан
мунхаг хүмүүст энэ нь, шаналлаасаа өндийн босож,
ёрын муу хөгшин диаволаас
нүүр буруулах боломж олгоно.
III
Яагаад Бурханы ажлын өмнө туулшгүй саад тавина вэ?
Бурханы хүмүүсийг хуурахын тулд
яагаад заль хэрэглэнэ вэ?
Жинхэнэ эрх чөлөө,
хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ?
Шударга ёс хаана байна?
Тайтгарал болон халуун дулаан хаана байна?
Бурханы хүмүүсийг залилах зальжин арга
яагаад хэрэглэнэ вэ?
Бурханы ирэлтийг зогсоохын тулд
яагаад хүч хэрэглэнэ вэ?
IV
Толгойгоо тавьж амрах газаргүй болтол нь
Бурханыг яагаад хөөнө вэ?
Ингэх нь яаж уур хилэнг өдөөхгүй байх вэ?
Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд хурж,
мянган жилийн гэмт хэрэг зүрх сэтгэлд бичигдсэн.
Энэ бүгд нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байх вэ?
Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрэн устга.
Одоо цаг нь болсон.
Чөтгөрийн жигшүүрт царайг тасдахын тулд
хүмүүс эртнээс хүч чадлаа дайчилж,
бүх чармайлтаа зориулсан.
Зовлон бэрхшээл туулсан
мунхаг хүмүүст энэ нь, шаналлаасаа өндийн босож,
ёрын муу хөгшин диаволаас
нүүр буруулах боломж олгоно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8”-аас шинэчлэн найруулав