Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНД ҮНЭНЧ ЗҮРХ СЭТГЭЛЭЭР ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВНА

Хурд

БУРХАНД ҮНЭНЧ ЗҮРХ СЭТГЭЛЭЭР ДУУЛГАВАРТАЙ БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВНА

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт, алхам тутамдаа улам өндөрт дээшлэн өөрчлөгддөг; маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн өнөөдрийнхөөс ч илүү өндөр байдаг. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүн хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч хоцорч магадгүй. Хүнд дуулгавартай зүрх сэтгэл үгүй бол тэр эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Тэгээд шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүнийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол Бурханы мөрийг дагахад хүний хувьд хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг үүрд хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам, улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцтэй болдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг туулсныхаа дараа л өөрийн зан чанарын сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам ч өндөр түвшинд хүрдэг ба Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг сөрж, буцааж эргүүлэх ба нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг бөгөөд тэгснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадах юм. Дур зоргоороо эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдан агаад догшрон урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ орхигдоно; дуртайяа дуулгавартай байдаг хүмүүс, мөн өөрсдийгөө баяртайгаар даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд та нар бүгдээрээ хэрхэн захирагдахыг, мөн өөрийнхөө үзлийг яаж хаяхыг сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологддог нэгэн, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж хүн учраа олохоо больсон ба түүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг холдуулдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханыг мэдэж авахад хүний дайсан болдог. Хэрвээ хүн зүрх сэтгэлдээ дуулгавартай ч биш, үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй бол аюулд орно. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий эрчимтэй зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг ба Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе асар их дуулгавартай байснаа дараагийн үед арай бага юм уу, огт дуулгаваргүй байвал Бурхан чамайг орхино. Бурханыг энэ алхмаар өгсөхөд нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхам руу өгсөхөд нь үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэр үед л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Чи Миний нөхөрлөдөг шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй, урьдны үгтэй зууралдсаар байвал чиний амьд яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол Түүний үгсээр дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьдаг шиг ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс чам дээр даруй ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллана. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирчихсэн, чи хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлдэг. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн явах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, чуулганд бүр ч их ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи үүнийг туулж мэдрэхэд Тэр дараачийн өөр хүн дээр ажиллаж магадгүй. Дагахаар яаравчил; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам боловсрон өсөж чадна. Ямар хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол заавал дага. Түүний туршлагыг чи өөрийнхөөрөө дамжуулан ойлгож ав, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи улам хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болох зам ба амь өсдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд боломж олгож, чамд харуулахыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадах юм бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь ёозгүй бөгөөд гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилсэн байж болох нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амь чинь болох ба чи энэ туршлагаараа бусдыг хангаж чадна. Үгээ тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийнхөө бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн амьд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхэнд дуулгавартай байж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс сургамж авах хэрэгтэй, тэгвэл чиний амь боловсорч, өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Ариун Сүнс бодитой туршлагаар чинь дамжуулан чамайг гэгээрүүлж, итгэлээр чинь дамжуулан төгс болгодог. Чи төгс болгуулахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол махан биеэ хаях зоригтой байх бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлж, мөн идэвхгүй юм уу сул дорой биш байж чадна. Чи Бурханаас ирдэг юм бүхэнд дуулгавартай байж чадах бөгөөд ил, далд хийсэн бүх үйлдэл чинь Бурханд харуулахад зохистой байх болно. Хэрвээ чи шударга үнэнч хүн бөгөөд бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол чи төгс болгуулна. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш! Хэрвээ чиний хийж байгаа бүхнийг Бурханы өмнө үзүүлж болохгүй, эсвэл Бурханы Сүнсээр ажиглуулж болохгүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанарынхаа өөрчлөлтөд ач холбогдол өгсөн цагт л төгс болгуулах замд орж чадна. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол гомдлын ямар ч үг гаргахгүйгээр, гомдлын ганц ч үг ганхийлгүй, Бурханы ажлыг үнэлэх юм уу, шүүж зориглолгүйгээр Бурханы бүх ажилд дуулгавартай байх хэрэгтэй. Эдгээр нь Бурханаар төгс болгуулахад бүрдүүлэх ёстой наад захын шаардлагууд юм. Бурханаар төгс болгуулах гэж эрж хайдаг хүмүүсээс шаарддаг хамгийн чухал шаардлага бол энэ: бүх зүйлийг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр хий. “Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр хийх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь чиний бүх үйлдэл, зан авирыг Бурханы өмнө үзүүлж болно гэсэн үг. Зөв санаа зорилготой байхдаа үйлдэл чинь зөв ч бай, буруу ч бай, тэрийгээ Бурханд юм уу, ах, эгч нартаа харуулахаас айхгүй; чи Бурханы өмнө тангараг өргөж зүрхэлдэг. Санаа зорилго, бодол, үзэл санаа болгон чинь Бурханаар шалгуулах хэрэгтэй: чи ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол чиний амийн ахиц дэвшил хурдан байх болно.

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнд дуулгавартай байх ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Хэрвээ чи Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнд хэзээ ч дуулгавартай байгаагүй юм уу, Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу ажиллахыг Бурханас гуйсан бол чи хамгийн тэрслүү хүн бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлд нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүн яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэр бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлага тээдэг, захирагдах өчүүхэн ч санаа зорилго цухуйлгаж байгаагүй бөгөөд дуулгавартай байдлыг дуртайяа харуулж, эсвэл өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө үгийг номлоход хамгийн их мэргэшсэн бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж үздэг. Тэрээр аль хэдийн эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд иймэрхүү хэдэн хүн үнэндээ байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй биелүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураахаар горьддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл алхаж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүн хамаг хүч чадлаа хэрэглэлээ ч гэсэн эцэстээ жаахан хэсгийг л олж авч, төгс байдалд хүрч чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж дэмий горьддог тэргүүн тэнгэрэлчийн үр удамын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байхгүй гэж үү? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах явдал биш, харин зөвт байдал ба зөвт бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, үүнээс ч илүүтэйгээр дуртайяа дуулгавартай байдаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ялгагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ажил юм. Гэвч тэрслүү арга замаар дүүрэн хүмүүс шийтгүүлж, галд шатаагдахаар илгээгдэж, мөнхийн хараалын бай болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн өөдгүй, хамгийн их адлагдсан “сул, дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг харуулж, хүний ямар ч зөрчлийг үл тэвчих Түүний зан чанарыг илчилж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ нь бүхэлдээ үндэслэлтэй гэдгийг та нар зөвшөөрөхгүй гэж үү?

Ариун Сүнсний ажлыг туулж мэдэрдэг хүн бүр амь олж авч чаддаггүй ба энэ урсгалд буй хүмүүс бүгдээрээ амь олж авч чаддаггүй. Амь бол бүх хүн төрөлхтний хуваалцдаг нийтийн өмч биш бөгөөд зан чанарын өөрчлөлт нь хүн бүхний хялбар хүрдэг зүйл биш билээ. Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой ба амьдран харуулахдаг байх ёстой. Өнгөцхөн түвшинд захирагдах нь Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд өөрийнхөө зан чанарыг өөрчлөх гэж эрмэлзэхгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Бурханд дуулгавартай байж, Бурханы ажилд захирагдах нь ав адилхан юм. Зөвхөн Бурханд захирагдаад харин Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлыг ойлгож чаддаг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авах, мөн тэндээс шинэ өөрчлөлтийг туулж мэдрэх чадвартай. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; зөвхөн ийм төрлийн хүн л төгс болгуулдаг нэгэн, өөрийнхөө зан чанарыг өөрчилсөн нэгэн билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс байдаг. Зөвхөн ийм төрлийн хүн л зөв; зөвхөн ийм төрлийн хүн л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг. Аман дээрээ л Бурханд итгэдгээ ярихаас биш үнэн хэрэгтээ Түүнийг хараадаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд нар бол баг өмсөж, могойн хор агуулсан хамгийн зусар зальхай хүн юм. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ луйварчдын бузар багийг хуу татаж хаяна. Энэ нь өнөөдөр хийгдэж буй ажил биш гэж үү? Хорлонт муу хүмүүс үргэлж муу байх бөгөөд шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтахгүй. Сайн хүмүүс ямагт сайн байх бөгөөд ажил төгсгөлдөө ирэхэд илчлэгдэнэ. Хорлонт муу хүмүүсийн нэг нь ч зөвт гэж тооцогдохгүй, сайн хүмүүсийн нэг нь ч хорлонт муу гэж тооцогдохгүй. Аливаа хүн хилсээр яллагдан зогсохыг Би зөвшөөрнө гэж үү?

Амь чинь өсөхийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл ямар нэг асуудлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авна. Мөн чи хуучны дүрмээр, хуучин цагт амьдардаггүй. Чи үргэлж шинэ гэрэлд амьдарч, Бурханы үгийг орхидоггүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Зүгээр л өнгөцхөн түвшинд төлөөс төлөх нь нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд ордог ба өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролттой байх шаардлагатай. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг; чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уух чинь тасалдаж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, мөн үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи аливааг харах чадвараа чангатгах ёстой, чамд юу ч тулгарсан бай, чи энэ тухай өөрийн гэсэн санал бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадна талын зүйлсийн тухайд мэдэж авч, ямар ч асуудлын голыг шүүрэн авах ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдалгүйгээр, хэрэгжүүлэх замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэг хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид бага зэрэг бодит туршлагатай болох үед тэднийг чи хангаж чадахаа болино. Тэгэхээр чи яаж Бурханаар ашиглуулахад тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг юм уу, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй ба Бурхан ашиглахад тохиромжтой болж хэзээ ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, зүгээр л новшийн этгээд юм. Үнэндээ ийм хүмүүс нь ажлынхаа үүргийг огт гүйцэтгэх чадваргүй бөгөөд бүгдээрээ ямар ч хэрэггүй байдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ бүтэлгүйтээд зогсохгүй чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан, чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг цаашид онцлон үзэх хэрэггүй болно гэж Би шавдуулдаг. Ийм хүмүүс шинэ ажлын талаар ямар ч ойлголтгүй боловч тоймгүй их үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч үүрэг биелүүлдэггүй; харин ч гай тарьж, сөрөг үгсийг газар сайгүй тараадаг, тэр ч байтугай элдэв төрлийн муухай хэрэг хийх, чуулганд үймээн тарих, тэгснээр ялган салгах чадвар дутмаг хүмүүсийг сандрааж, будилуулдаг. Энэ амьд диаволууд, энэ муу ёрын сүнснүүд чуулганаас аль болох хурдан явах ёстой, чамаас болж чуулган хохирох вий. Чи өнөөдрийн ажлаас айдаггүй байж болно, гэхдээ маргаашийн зөвт шийтгэлээс айхгүй байна гэж үү? Чуулганд маш олон завшигч хүмүүс, бас Бурханы хэвийн ажлыг үймүүлэх гэж хичээдэг асар олон чоно бий. Эдгээр зүйл нь бүгдээрээ Диаволын явуулсан чөтгөрүүд, гэнэн хургануудыг ховдоглон залгихаар хичээдэг хэрцгий чононууд юм. Эдгээр хүн гэгчдийг хөөн зайлуулахгүй бол тэд чуулган дахь шимэгч хорхой, тахил залгидаг цагаан эрвээхэй болдог. Энэ зэвүүн, мэдлэггүй, өөдгүй, жигшмээр өт хорхойнууд нэг л өдөр шийтгүүлнэ!

Өмнөх:БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭЖ БАЙГАА ХҮМҮҮС Л БУРХАНД ҮЙЛЧИЛЖ ЧАДНА

Дараах:ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕ БОЛ ҮГНИЙ ЭРИН ҮЕ ЮМ

Холбогдох агуулга