Хувийн өш хонзонгийн төлөө эрх мэдлийг урвуулан ашиглахын мөн чанар

2018-01-11

Жоу Ли, Шаньдун муж

Саяхан, манай чуулганд хэдэн шинэ хүн нэгдсэн тул илүү хялбархан удирдахын тулд бид хоёр чуулган болон хуваагдсан юм. Чуулганы шинэ удирдагчийг ч бас сонгох хэрэгтэй байлаа. Удирдагч сонгох зарчимд үндэслэн үзэхэд, энэ үүргийг биелүүлэхэд харьцангуй тохиромжтой гэж санагдсан нэг ах байв. Иймээс би түүнийг удирдагчаар сонгохоор бэлдэв. Нэг өдөр тэр ахтай ярьж байтал тэрээр, намайг ажлаа зохицуулж, асууж лавлахдаа үнэхээр жижиг сажиг юмаар хөөцөлддөг, надтай хамт цуглаанд оролцоход тийм ч таатай байдаггүй гэж дурдав. Надад үнэхээр муухай санагдлаа. Би дорхноо тэр ахын талаар тодорхой үзэл бодолтой болж, түүнийг удирдагчаар сонгохоор төлөвлөхөө болив.

Гэртээ харьсны дараа би цухалдсаар байсан бөгөөд тайвширч чадсангүй. Тэр үед нөхөрлөлөөс дараах хэсгийг санав: “Удирдагчаар үйлчилдэг хүмүүс өөрсдөд нь таагүй санагддаг, өөрсдийг нь эсэргүүцдэг, өөрсдөөс нь тэс өөр үзэл бодолтой ах, эгч нарт хэрхэн ханддаг вэ гэдэг нь маш ноцтой асуудал бөгөөд үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ тэд энэхүү асуудлын үнэн рүү ордоггүй бол ийм төрлийн асуудалтай тулгарах үедээ ийм хүмүүсийг гадуурхаж, буруушаах нь гарцаагүй. Ийм төрлийн үйлдэл нь яг нарийндаа Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг агуу улаан лууны уг чанарын илэрхийлэл юм. Хэрвээ удирдагчаар үйлчилдэг хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, эрүүл ухаантай бол үнэнийг эрж хайж, асуудлыг зөвөөр зохицуулна… Хүн болохын хувьд бид зарчимч, шулуун шударга байх хэрэгтэй. Удирдагчийн хувиар бид гэрчлэлд зогсохын тулд аливаа зүйлийг Бурханы үгийн дагуу зохицуулах ёстой. Хэрвээ бид аливааг өөрсдийнхөө хүслээр хийж, завхарсан зан чанараа дур зоргоор нь тавивал энэ нь аймшигтай бүтэлгүйтэл болох болно” (Дээрхийн нөхөрлөл). Тэрхүү нөхөрлөлийг тунгаан бодоод би ахтай ярилцахын өмнөх ба дараах хоёр тэс өөр хандлагаа эргэцүүлэхгүй байж чадсангүй. Анх би түүнийг чуулганы удирдагчаар сонгохоор бэлтгэж байсан ч намайг нэр нүүрээ алдахад хүргэсэн зүйл хэлэх үед нь би тэр даруйдаа түүний талаарх үзэл бодлоо өөрчилж, энэ албан тушаалд түүнийг сонгохоор төлөвлөж байснаа больсон билээ. Энэ нь хувийн өш хонзонгийн төлөө эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь, өөр үзэл бодолтой хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэдэн рүү дайрч довтолдог ХКН-аас ямар ялгаатай юм бэ? Иймэрхүү зүйл хийх нь жигшмээр биш гэж үү? Чуулган бол нийгэмтэй адилгүй. Чуулганы бүх түвшний удирдагчид шударга ёсны мэдрэмжтэй, хүн чанартай, үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн байх хэрэгтэй байдаг. Удирдлага дахь тийм төрлийн хүн л эерэг зүйл, сайн хүмүүст хамгаалалт олгож чадна, харин сөрөг зүйл, муу хүмүүс хязгаарлагдаж, хориглогдоно. Чуулган дотор Бурханы хүсэл хэрэгжих цорын ганц зам энэ юм. Гэтэл миний хийж байсан зүйл тэр чигтээ Бурханы хүслийн эсрэг байжээ. Удирдагчийг сонгохдоо би чуулганы ажлыг хамгаалахын оронд зөвхөн өөрийн ашиг сонирхлын талаар, мөн тухайн хүн намайг дэмжиж, сонсох эсэх талаар бодож байв; тэр хүн намайг дэмжилгүй, таагүй зүйл хэлмэгц би түүнийг гадуурхаж, түүнд дургүйцсэн. Ийнхүү авирласан маань яг нарийндаа, “Надад захирагддаг хүмүүс хөгжин цэцэглэж, намайг эсэргүүцдэг хүмүүс мөхөг” гэсэн сатанлаг зан чанарын илчлэл байгаагүй гэж үү? Чуулган тухайн албан тушаалд хэн нэгнийг сонгох гэж байсан. Тэр ах эрх сүрийн өмнө айн чичрээгүй, харин үнэний зарчмыг баримталж, надад энгийн, нээлттэй байдлаар зөвлөгөө өгсөн. Тэр нь үнэнийг хэрэгжүүлж, шударга ёсны мэдрэмжтэй байж, чуулганд удирдах албан тушаал авахад тохиромжтой нэр дэвшигч байсны илрэл байлаа. Би Бурханы хүслийг анхааран үзэх ёстой байв; би чуулганы ажлыг хамгаалж, зарчмын дагуу түүнийг удирдагчаар сонгох ёстой байлаа. Намайг хэрхэн үнэлсэн нь надад таалагдаагүй; энэ нь намайг нэр нүүрээ алдахад хүргэсэн боловч ахад муу санаа байгаагүй юм. Хэрвээ би үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүн байсан бол энэ асуудлын талаар үнэнийг эрж хайж, өөрийгөө шинжилж, өөрийгөө мэдэж авч, ажилдаа гаргаж буй дутагдлуудаа засах ёстой байсан юм. Гэтэл би өөрөөсөө шалтгааныг нь хайгаагүй, тэр ч бүү хэл түүнийг гадуурхаж, түүнээс өшөө авахын тулд өөрийн дотор буй сатанлаг уг чанарыг дур зоргоор нь тавихыг хүссэн билээ. Би маш их биеэ тоосон, хүн чанараар үнэхээр дутмаг юм байна! Хэрвээ би ийм завхарсан уг чанараа үргэлжлүүлэн сул тавьсан бол эцэст нь Бурханыг огт тоодоггүй, биеэ тоосон муу зарцын хувиар өөртөө сүйрэл учруулах байлаа. Би үнэхээр аюулд өртсөн байжээ.

Тэр үед би өөрийн бодол, үйлдэлд жихүүцэхгүй байж чадаагүй бөгөөд Сатаны хороор дүүрсэн гэдгээ, мөн илчилсэн бүхэн маань Бурханы эсрэг эсэргүүцэл байж гэдгийг харсан юм. Бурхан үүнийг үнэхээр их үзэн ядаж, жигшдэг. Энэ бүхнийг эргэцүүлээд би Бурханд талархан залбирахгүй байж чадсангүй: “Өө, Бурхан минь, намайг богино хугацаанд гэгээрүүлж, бусдыг ялгаварлах зан авирыг минь таслан зогсоож, сатанлаг нүүр царайгаа олж харах боломж олгосонд Тань талархаж байна. Өнөөдрөөс эхлэн би зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхийг хүсэж байна, бас надад таатай санагддаггүй хүмүүс болон юмстай тулгарах үедээ өөрийгөө хойш тавьж, махан биеэ хаяж сурч, бүх зүйл дээр чуулганы ашиг сонирхлыг хамгаалж, үүргээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийх болно.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply