Чи хүнийг гадаад төрхөөр нь ялган таньж чадахгүй

2018-01-11

Янг Руй, Шаньси муж

Зүрх сэтгэлдээ би, аав минь сайн хүн гэж үргэлж итгэдэг байлаа. Гэтэл нэг өдөр, аав маань чуулганаас хөөгдсөнийг санаандгүй олж сонсов. Би тэгэхэд бүрмөсөн цочирдоод, учрыг нь олж чадсангүй: Хэдий аав ааш муутай байсан ч эгч дүүс биднийг асар их халамжилж, хэзээ ч загнаж, зодож байгаагүй юм. Гэр бүлийнхээ асуудлыг үл харгалзан аав минь өөрөө хэчнээн их зовлон туулсан ч бай, биднийг зовоодоггүй байв. Манай гэр бүлийнхэн бүгд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа аав маань үүргээ биелүүлэхдээ идэвх санаачилгатай байсан бөгөөд үүргээ хичээнгүйлэн биелүүл гэж биднийг байнга зоригжуулдаг байлаа. Аав маань заримдаа бага зэрэг биеэ тоодог байсан ч биелүүлэх үүрэг байгаа л бол салхи, бороо, хүндрэл бэрхшээлийн хэмжээг үл хайхран хийж гүйцэлдүүлэх арга зам олдог байв. Тийм сайн хүн яаж хөөгдөж болох юм бэ? Уг нөхцөл байдал зүрх сэтгэлийг минь гомдол, зөрчилдөөнөөр дүүргэж, чуулган аавд минь шударга хандахгүй байна гэж надад санагдлаа. Хэдийгээр би үүнийг хэлээгүй ч зүрх сэтгэлээ тайвшруулахад хэцүү санагдаж, тарчлан шаналж байлаа.

Нэг өдөр би Бурханы үгээс дараах хэсгийг уншсан юм: “Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж Би хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ. Бусадтай эв найртай байдаг, эсвэл хэдхэн сайн үйл хийсэн болохоороо л өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чи тусархаг санаа зорилгоороо Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы үгийг эргэцүүлснийхээ дараа би аажмаар үүнийг ойлгов: Хүн сайн уу, эсвэл хорон муу юу гэдгийг харахын тулд гаднах үйлдэл нь сайн уу, муу юу гэдгийг, эсвэл бусад хүмүүстэй харилцах харилцаа нь ямар болохыг бүү хар. Харин тэдний Бурхантай харилцах харилцааг, тэд Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханаас эмээдэг эсэхийг, мөн Бурхантай нийцэлтэй эсэхийг хар. Хүн бусадтай сайн харилцаатай байж, бусдад байнга тусалж, хайраар ханддаг байж болох боловч хэрвээ Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй бол, итгэлдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол, өөрийн үүргийг хувийн сэдэлтэйгээ хольдог бол, Бурханы ажил үзэлтэй нь нийцэхгүй байх үед Түүнийг шүүж, эсэргүүцдэг бол тэр хүн хоёр нүүртэн юм. Тэр бол зальжин, хоёр нүүр гаргадаг муу хүн мөн. Ийм ойлголттойгоор би эцгийнхээ гаргасан зарим илэрхийллийг санаж эхэллээ: Өмнөх урсгалдаа аав маань удирдагч байв. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа чуулганы ах эгч нар түүнийг удирдагчаар сонгоогүй болохоор аав ихэд сэтгэл дундуур байсан юм. Удирдагч байх “сэнтийг” буцаан олж авахын тулд тэрээр өөрийгөө бусдад идэвхийлэн харуулж эхэлжээ. Түүгээр хийлгэхээр чуулганы зохицуулсан юуг ч аав хийж байв. Хожим нь өөрийнх нь хүсэл биелэхгүй болоход жинхэнэ төрхөө харуулж, чуулганд үргэлж дээд зэргээр ихэрхүү авирлаж, хэзээ ч хэнийг ч сонсолгүй, юу ч болж байсан, хүмүүст өөрийгөө сонсгох гэж хүчилдэг болжээ. Өөрт нь таалагдахгүй ажилчныг харвал тэрээр шүүмжилж, дорд үзэж, бутаргадаг байв. Бас ах эгч нарын дунд таагүй байдал үүсгэж, чуулганы амьдралд ноцтой саад хийж, баллаж байлаа. Удирдагч, ажилчид хэд хэдэн удаа түүнтэй хамт үнэнийг нөхөрлөж, түүнд засалт, харьцалт хийж, анхааруулга өгсөн боловч тэрээр огт хайхрахгүй хэвээр байсан бөгөөд тэр ч бүү хэл, ямар ч гэмшил харуулаагүй юм. Энэ нь хорон муу хүний зан авир биш гэж үү? Бурханы хэлсэнчлэн: “Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгтэй харьцуулбал, миний аавын зан авир Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байгаагүй бөгөөд эрх мэдэл, байр суурийн төлөө өрсөлдөхийн тулд чуулганд үймээн үүсгэж, бүх төрлийн хорон мууг үйлдэж байжээ. Энэ бол Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд муу хүнд харьяалагддаг. Би аавыгаа сайн хүн гэж боддог байсан боловч энэ нь бүхэлдээ, миний үзэл бодол Бурханы үгэнд үндэслээгүйгээс болсон ба аавынхаа гаднаа ямар харагддаг байсанд нь би үргэлж хууртаж, мэхлэгдсээр ирсэн байв; мөн аавынхаа уг чанар, мөн чанарыг бүрэн ойлгоогүй байлаа. Аав маань бүх зүйл дээр намайг халамжилж, харж хандаж, үүргээ биелүүлж чаддаг байсан нь бүгд гадаад талын зан авир, гадаад талын сайн үйл хэрэг байсныг би Бурханы үгээс ойлгож авсан юм. Гэсэн ч, түүний гадна талын сайн үйл нь Бурханыг дуулгавартай дагахтай тэнцэхгүй, түүнчлэн зөв шударга гэгдэж болохгүй. Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг, ямар ч орчинтой тулгарсан бай, дуулгавартай байж чаддаг, Бурханы шүүлт, гэсгээлтийг дуртайяа хүлээн авдаг хүн л Бурханд үнэхээр дуулгавартай хүн юм. Энэ нь л Бурханаар авруулж чадах сайн хүн мөн. Чуулганаас хөөгдсөндөө аав минь өөрөө л буруутай. Энэ нь түүний муухай уг чанараас болсон бөгөөд өөр буруутгах хүн түүнд байгаагүй юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын илрэл байлаа.

Үүнийг туулсныхаа дараа би ялган таних чадвартай холбоотой зарим үнэнийг ойлгосон бөгөөд хүмүүсийг хэрхэн ялгаж танихыг сурч авсан юм. Бурханы зан чанар ариун, зөвт бөгөөд халдахыг огт тэвчдэггүй гэдгийг би бас харав. Ялангуяа би, үнэнгүйгээр эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсийг үнэхээр нэвт харах боломжгүй гэдгийг ухаарсан билээ. Одоогоос эхлээд надад юу ч тохиолдсон бай, Бурханы үгээс үнэнийг илүү их эрж хайж, Бурханы үгийн дагуу аливааг харна. Би Бурханы хийдэг зүйлийг нэгд нэггүй ойлгож чадахгүй байлаа ч гэсэн Түүний хийдэг бүхэн зөв гэдэгт итгэдэг. Би цаашид гаднах төрхөөр нь задлан шинжилж, судлахаа болино. Тэгээд үнэний талд зогсож, Бурханы төлөө гэрчлэлд зогс гэж өөртөө байнга анхааруулна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон...

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

Leave a Reply