Биеэ тоосон зангийн гашуун үр жимс

2018-01-11

Ху Чинг Сужоу хот, Аньхуй муж

Би Бурханы дараах үгийг хараад: “Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү цэцэн мэргэн байж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна. … Чи үргэлж дүр эсгэхийг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илчлэл биш гэж үү?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан”). өөртөө ингэж бодсон: хэний ухаанд шинэ мэргэн арга мэх олъё гэсэн бодол орж ирдэг байнаа? Бурханы зан чанар хүний доромжлолыг тэвчдэггүй гэдгийг хэн мэддэггүй байнаа? Би бол яасан ч зүрхлэхгүй! Би хувьдаа өөрийгөө Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй, өөрийн ажлыг хийхдээ арга мэх хайх гэж оролдож зүрхлэхгүй гэж итгэж байлаа. Гэтэл Бурхан бодит баримтыг илчилснээр л би шинэ арга мэх хайх гэдэг нь хэн нэгний зүрхэлж байна уу, үгүй юу гэдгээс хамааралгүй–энэ нь бүхэлдээ биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог болохыг ойлгосон.

Биеэ тоосон зангийн гашуун үр жимс

Саяхан би нэгэн чуулганы удирдагч зохисгүй байгааг олж мэдэв. Түүний хамтрагч нь маш олон үүрэг хариуцлагыг үүрч байхад тэр муухай ааштайгаас гадна цуглааны үеэр унтдаг байв. Тиймээс би энэ чуулганы удирдагчийг сольж, хамтрагчийг нь чуулганы удирдагчаар ажиллуулахыг хүсэв. Гэхдээ би ингэвэл чуулганы удирдагчийг сөрөг, сул дорой болгож, итгэлийг нь тасалдуулах вий эсвэл тэр чуулганы зүйлсийг сүйтгэх вий гэж санаа зовж байлаа. Нэлээдгүй бодож тунгаасны эцэст би нэг “ухаалаг төлөвлөгөө” бодож олов. Би түүний хамтрагчид нууцаар бүх ажил үүргийг шилжүүлж, чуулганы бүх зүйлийг хамтрагч нь анхаарч, чуулганы удирдагч зөвхөн нэр төдий удирдагч байхаар зохицуулав. Ингэхдээ би Бурханыг эрэлхийлсэн ч үгүй, ажлын зохион байгуулалт, ажиллах зарчмыг ч авч үзсэнгүй. Би үүнийг зөвхөн дүүргийн удирдагчийн хамтрагч болон дүүргийн номлогчид мэдэгдсэнээр хэрэгжүүлэв. Үүний дараа би өөртөө маш ихээр баяр хүргэж, өөрийгөө маш авхаалжтай байлаа, ажилдаа үнэнхүү мэргэн ухаан гаргалаа гэж итгэж байлаа. Би ингэж бодсон: хэрэв удирдагч энэ тухай мэдвэл тэр гарцаагүй намайг ажилдаа чадвартай байна гэж хэлнэ, магадгүй тэр бүр намайг тушаал дэвшүүлж ч магадгүй. Гэтэл би удирдагчид энэ тухай хэлэхэд тэр ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй байлаа: “Чи шинэ арга мэх олох гэж оролдож байна. Ажлын зохион байгуулалтын хаана нь чамайг үүнийг хийж болно гэсэн бэ? Зохимжит бус удирдагчийг сольж болно, гэхдээ бид өөрийн хүслээр ажлыг хэрэгжүүлж, чуулганы ажиллах зарчмыг хайхрахгүй байж болохгүй. Энэ бол Бурханыг ноцтойгоор эсэргүүцэж байгаа хэрэг. …” Энэ яриаг удирдагчаас сонссоны дараа би цочролд оров. Би өөрийгөө санаандгүйгээр шинэ арга мэх олох гэж оролдоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Миний “ухаалаг төлөвлөгөө” гэж итгэсэн зүйл минь үнэндээ Бурханыг ноцтойгоор эсэргүүцсэн хэрэг байлаа, би бодит баримттай нүүр тулах үедээ үнэхээр ичив. Тэр үед би Бурханы айлдварыг бодохоос өөрөөр яаж ч чадахгүй байлаа: “Жишээлбэл хэрвээ дотор чинь ихэрхүү, биеэ тоосон зан байдаг бол Бурханыг үл ойшоохгүй байх боломжгүй, харин ч чи Түүнийг үл ойшооно. Чи үүнийг санаатайгаар хийхгүй; чи өөрийнхөө ихэрхүү, биеэ тоосон уг чанарын ноёрхол дор үүнийг хийх болно. Ихэрхүү, биеэ тоосон зан чинь Бурханыг дорд үзэхэд чамайг хүргэнэ, энэ нь чамайг Бурханыг чухал бус оршихуй гэж үзэхэд хүргэнэ...” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л зан чанартаа өөрчлөлт гаргаж чадна”). Энэ үнэн байсан. Энэ асуудалтай тулгарах үед би Бурханыг эрэлхийлсэн ч үгүй, үүнийг чуулганы зарчмын үүднээс авч үзсэн ч үгүй. Би ердөө өөрийн хүсэлд нийцүүлэн үйлдсэн. Би өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарыг олж харж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байхгүй, Бурхан миний зүрх сэтгэлд байр суурь эзлэхгүй байгааг мэдсэн. Зөвхөн тэр цаг мөчид би шинэ арга мэх олно гэдэг нь миний зүрхэлж байгаа эсэхтэй хамаагүй зүйл болохыг ойлгосон, харин энэ нь миний биеэ тоосон уг чанараар тодорхойлогдож байв. Хэрэв би өөрийн биеэ тоосон уг чанараа ухаараагүй байсан бол хэзээ ч өөрийгөө барьж зогсоохгүй байсан. Би магадгүй хэзээ нэг өдөр Бурханыг эсэргүүцэх зүйл хийж, тэгснээр Түүнд жигшигдэж, үзэн ядагдаж болох байсан. Зөвхөн тэр цагт л би Бурханд үйлчилнэ гэдэг энгийн зүйл биш болохыг ухаарсан. Хэрэв надад үнэн байхгүй, зан чанарт минь өөрчлөлт байхгүй, өөрийн биеэ тоосон уг чанараа танихгүй бол би санаатай биш ч Бурханыг зан чанарыг доромжилж болно. Тэр бол үнэхээр аюултай! Бурханы гэгээрлийн ачаар би энэ тохиолдлоос Бурханы гэр бүлийнхэн яагаад биднээс ажлын зохион байгуулалт, зарчмын дагуу ажиллахыг дахин давтан шаарддаг болохыг ойлгосон. Үүний учир нь хүн төрөлхтөний уг чанар үргэлжид биеэ тоосон байдаг бөгөөд бид бүгд өөрийгөө үзүүлэхийг, Бурханд өөрийн чадварыг “харуулахыг” чармайдаг, тэгснээрээ бид байнга Бурханыг эсэргүүцэж, Түүний зан чанарыг дорд үздэг. Зөвхөн ажлын зохион байгуулалтын дагуу итгэл бишрэлтэйгээр ажилласнаар бид өөрсдийгөө хамгаалж чадна.

Ай Бурхан минь! Миний биеэ тоосон, ихэрхүү уг чанарыг илчилсэнд Танд талархъя. Энэ өдрөөс эхлэн би үүнийг сануулга болгон авч, өөрийн уг чанараа танин мэдэхэд илүү хүчин чармайлт гаргах болно. Би ажлын зохион байгуулалтыг хатуу баримтлан ажиллах болно. Би үнэнхүү эрүүл саруул ухаантай, зарчмыг тууштай баримталдаг, Таныг хүндлэх зүрх сэтгэлтэй хүн болох болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Таны үүрэг таны карьер биш

Чѳн Нуо, Франц Өнгөрсөн жил би хоёр чуулганы ажлыг хариуцаж байсан. Заримдаа манай чуулганы хүмүүсийг бусад чуулган руу шилжүүлэн үүрэг...

Хүнийг шүтэхийн үр дагавар

Сон Ю, Нидерланд 2019 онд би удирдлагын албан тушаалд бэлтгэгдэж, Вантай хамт ажиллаж байв. Вантай харилцах явцдаа Хятадад олон жил...

Leave a Reply