Бардам итгэгчийн өөрчлөлтийн явц

2021-02-13

Жан Итау Хэнань муж

“Өө Бурхан минь, Таны шүүлт бол бодитой, зөвт, ариун билээ. Таны үг бол хүний ёрын муу байдлыг илчлэх гэрэл билээ. Нэгэнтээ би Танд итгэсэн боловч тэрслүү байдал минь Таныг гуньхруулдгийг мэдээгүй. Ичгүүр, харуусал төрж, Танд өртэйгөө би мэдэрч байна. Өө … Өнөөдөр би ойлгож байна. Алхсан замаа би, маш олон удаа эргэж харсан. Таны шүүлт, гэсгээлт надад ерөөл билээ. Үнэнийг би ойлгож, Таныг илүү ариунаар хайрлана. Зовж шаналж магадгүй боловч би бэлэн байна. Таны шүүлт намайг сэрээж, Таны хайр маш жинхэнэ болохыг би харж чаддаг. Таны зөвт байдлыг мэдэх замаар л би завхралаа ухамсарладаг. … Таны шүүлтгүйгээр би өөрчлөгдөж чадахгүй байсан. Таны л ажил намайг аварч, өөрчилдөг билээ! Өө, Таны үгийг хэрэгжүүлж, тэдгээрийн үнэнийг туулж, зүрх сэтгэл минь дуусашгүй баяр баяслаар дүүрдэг” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Өө Бурхан минь, Та надад маш их хайр өгдөг”). Энэ дууг дуулах бүрдээ би энэ бүх жилүүдэд надад ирсэн Бурханы авралыг бодож, түүнд талархлаар дүүрэн байдаг. Бурханы шүүлт ба гэсгээлт намайг өөрчилсөн. Бардам, нэр хүндтэй, тэрслүү зантай намайг жаахан ч гэсэн хүн шиг болгосон юм. Бурхан намайг аварсанд би чин сэтгэлээсээ талархаж байна!

Би хөдөө төрсөн. Манай гэр бүл ядуу, эцэг эх маань үнэнч шударга хүмүүс байсан тул байнга мэхлүүлдэг байв. Бага байхаас минь л хүмүүс намайг дорд үздэг байсан ба цохиулж, дээрэлхүүлэх нь хэвийн үзэгдэл байлаа. Энэ нь намайг уйлах хүртэл минь байнга шаналгадаг байсан. Би ийм амьдралаар цаашид амьдрахгүйн тулд бүх зүйлээ суралцахад зориулсан юм. Ингэснээр ирээдүйд засгийн газрын албан хаагч, эрх мэдэлтэй нэгэн болоод дахиж хүмүүст дээрэлхүүлэхгүй. Би дунд сургуулиа төгсмөгцөө ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байтал Соёлын Хувьсгал эхэллээ. Улаан харуулууд үймээн самуун дэгдээж, ажилчид ажил хаялт зарлаж, сурагчид бослого гаргаж байв. Өдөр бүр хувьсгал болж байлаа. Шуугиан үймээнтэй, хүмүүс сандарцгааж байсан ба их сургуулийн элсэлтийг шалгалтын системийг хориглов. Тэгээд би сургуульд шалгалт өгөх боломжоо алдсан. Би сүйрч, яг л хүнд өвдсөн мэт муухай мэдрэмж төрж байлаа. Дараа нь би ингэж бодсон: Хэдийгээр би сургуульд шалгалт өгч, засгийн гарын ажилтан болохгүй ч мөнгө олохын тулд шаргуу ажиллах болно. Мөнгөтэй байхад хүмүүс намайг өндрөөр үнэлнэ. Тэр цагаас хойш би мөнгө олж болох бүхий л арга замыг хайсан. Манай гэр бүл ядуу байсан болохоор бизнес эхлүүлэх хөрөнгө байсангүй. Жигнэсэн гахайн мах зардаг дэлгүүр нээхээр хамаатан садан, найзуудаасаа 500 юань зээлж дөнгөв. Тэр үед нэг фунт мах ердөө далан цент байдаг байсан ч хэрэгтэй тоног төхөөрөмжөө аваад 500 юаниас маань хангалттай мөнгө үлдээгүй. Орсон орлогоо бүгдийг нь бизнесээ санхүүжүүлэхэд зарцуулдаг байв. Жаахан мөнгө олоод өрөө дардаг байлаа. Бусдаас илүү сайхан амьдралаар амьдрахын тулд олон бэрхшээлийг туулсан. Өглөөнөөс орой хүртэл надад чөлөөт цаг гэж байгаагүй. Хэдэн жил шаргуу ажилласны эцэст миний чадвар улам бүр боловсронгуй болж, бизнес маань ч цэцэглэж эхэлсэн. Манай гэр бүл удалгүй чинээлэг болж, олон хүмүүс надад атаархаж байлаа.

1990 оны хавар манай тосгоны нэгэн хүн надтай Есүсд итгэх талаар ярилцсан юм. Би сониуч зандаа хөтлөгдөөд хэдэн номлолыг сонссоноос гадна сургаал айлдаж байсан ахыг ярихад олон хүмүүс түүнийг хүндэлж байгааг анзаарсан. Би түүний олноор хүрээлүүлж, хүндлэгдэж байгааг хараад маш их атаархсан. Би өөртөө ингэж бодлоо: Хэрэв би түүн шиг хүн болбол бүгд намайг бишрэхээс гадна би өөрөө Эзэний нигүүлслийг хүртэж, Түүнд шагнагдах болно. Тэр ч үнэхээр гайхалтай байх болно! Эдгээр бодолд хөтлөгдсөн би Эзэн Есүс Христэд итгэх болж, гэр чуулганд элсэн оров. Түүний дараа би Библид шамдан суралцаж, Библийн мэдлэгийг илүүтэй эрэлхийлж эхэллээ. Зарим мөрийг цээжлэхэд анхаарч, тун ч удалгүй олон алдартай бүлэг, бадгийг цээжээр мэддэг болов. Би Матай номны 16-р бүлэг, 26-р бадагт Эзэн Есүс ингэж хэлсэн байхыг уншив: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Тэгээд би бас Эзэн Есүс Петерийг дуудахад тэр загасны тороо орхиод тэр даруй Христийг дагасан талаар уншив. Би өөртөө ингэж бодлоо: Хэрэгтэй мөнгөө хангалттай олох нь зөв. Хэрэв би түүнээс ихийг олбол үхэх үед ямар хэрэгтэй гэж? Хэрэв би Эзэний сайшаалыг олж авахыг хүсэж байгаа бол Петерийн үлгэр дуурайллыг дагах хэрэгтэй. Тэгээд би бизнесээ орхиод, чуулганд бүтэн цагаарөөрийгөө завгүй байлгах болов. Би тэр үед үнэхээр хүсэл тэмүүлэлтэй байж, хамаатан садан, найзуудаараа дамжуулан 19 хүнийг христийн шашинд оруулсан, тэгээд дараа нь нөгөө 19 хүнээр дамжуулан 230 хүн болж өргөжив. Дараа нь би Эзэн Есүсийн үгийг уншлаа: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Би бүр ч илүү өөртөө сэтгэл ханав. Би Түүний үгийг үгчилсэн утгаар ойлгосон зүйл дээрээ тулгуурлан өөрийгөө аль хэдийн Эзэний замыг дагаж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэх замаар явж байна, Бурханы хаанчлал хэрэгжиж эхлэх дараагийн эрин үед би дэлхийд хаан суух болно гэж итгэсэн. Ийм хүсэлд автагдан миний урам зориг улам нэмэгдэж байв. Би “хөршөө өөр шигээ хайрла”, “хүлцэнгүй бас тэвчээртэй бай,” гэх зэрэг Есүсийн үгсийг чандлан мөрдөж, үлгэр жишээ байдлаар удирдан, бэрхшээлийг даван туулахаас айхгүй байхаар шийдлээ. Заримдаа би ах эгч нарын гэрт очоод тэдэнд ус зөөж, гал асааж мөн тариалангийн ажилд нь тусалдаг байв. Тэднийг өвдсөн үед нь би очиж эргэнэ. Тэдэнд хангалттай мөнгө байхгүй үед өөрийн хадгаламжаасаа туслалцаа үзүүлнэ. Бэрхшээл тулгарсан хэнд ч байсан очиж тусалдаг байлаа. Удалгүй би ах эгч нарын магтаал болон чуулганы дээд удирдагчдын итгэлийг нь олж авсан. Жилийн дараа би чуулганы ахлагч болж, 30 чуулганыг хариулахаар болов. Би бараг 400 итгэгчийг удирдаж байлаа. Энэ байр суурийг олж авах үед их сайхан байсан. Миний шаргуу хөдөлмөр, хөлс хүч эцэст нь үр дүнгээ өгсөн мэт мэдэрч байв. Гэхдээ үүний хажуугаар би зүрх сэтгэлдээ бүр ч өндөр хийсвэрлэл зорилгыг бий болгосон: илүү өндөр албан тушаалыг эрж, улам олон хүний магтаал, хүндлэлийг олж авна гэж. Ахин нэг жил шаргуу ажиллаад би өндөр түвшний чуулганы ахлагч болсон ба таван улсад байгаа хамтран зүтгэгчдийг удирдаж, 420 чуулганыг хариулахболов. Үүний дараа би бүр сул байхвий гэж бүр их эмээж, хамтран ажиллагсад болон ах эгч нарын дунд нэр хүндтэй байхын тулд гаднаа сайхан ааш гаргахад онцгой анхаарал хандуулах болсон. Хамтран ажиллагсдынхаа итгэлийг олж, ахан дүүсдээ хүндлэгдэхийн тулд би чуулганд хэтэрхий их хоол унд идэхийг, мөн эсрэг хүйстэй гишүүд хоорондоо харилцах болон эрүүл бус зүйлсийг хориглов. Миний “шударга байдал ба зүй ёсны мэдрэмж” нь миний хамтран ажиллагсад болон бусад ах эгч нараас дэмжлэг, сайшаалыг хүртсэн. Миний бардам уг чанар илэрч, бүр хяналтаас гарсан байлаа. Үүний зэрэгцээ Библийн зарим түгээмэл ишлэлүүдийг би ар өвөргүй мэдэж байсан тул доогуур түвшний зарим ахлагчид болон хамтран ажиллагчидтай уулзаж, номлол айлдахдаа Библи рүүгээ харахгүйгээр бүлэг болон бадгийн дугаар дээр тулгуурлан ишлэлүүдийг ярьдаг байв. Ах эгч нар намайг үнэхээр биширдэг байсан тул би чуулганд хамгийн сүүлд үг хэлдэг байв. Бүгд намайг сонсдог байсан. Миний ярьсан зүйл зөв, надад илүү боловсронгуй мэдлэг бий гэж үргэлж боддог байлаа. Чуулганыг удирдах, чуулганыг хуваарилах, чуулганы ахлагчид болон хамтран ажиллагчдыгтушаал дэвшүүлэх гээд аль ч асуудалд би бусадтай хэзээ ч зөвлөлддөггүй байсан. Бүгд миний хэлсэн зүйлсэд үргэлж анхаарлаа хандуулна: надад үнэхээр хааны эрх мэдэл байсан. Тэр үед надад индэр дээр зогсоод, уран сайхнаар эцэс төгсгөлгүй ярьж байгаа минь хамгийн их таалагддаг байсан. Бас хүмүүс бишрэлийн харцаар над руу ширтэхэд дэлхийн хамгийн дээд өндөрлөгт байгаа мэт мэдрэмж намайг илбэдэж, бусад бүх зүйлийг умартуулдаг байлаа. Би Иохан номын 12-р бүлгийн 44-45-р бадгийг уншихад тэр мэдрэмж хамгийн их төрдөг байв: “Есүс хашхиран, ‘Надад итгэдэг хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг илгээсэн Нэгэнд итгэж байгаа юм. Намайг хардаг хүн Намайг илгээсэн Нэгнийг хардаг.’” Бас 3-р бүлгийн 34-р бадгийг уншихад ч ингэж мэдрэгддэг байсан: “Бурханы илгээсэн Тэр Бурханы үгийг ярьдаг: учир нь Бурхан Түүнд Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг”. Би үүнээс таашаал авч, би бол Бурханы илгээсэн хүн, Бурхан намайг Ариун Сүнстэй хуваалцаж, Бурханы хүсэл надаар дамжуулан илэрхийлэгдсэн гэдэгт ичгүүргүйгээр итгэж байлаа. Би судрыг орчуулж чаддаг болохоороо бусдын ойлгож чадахгүй “нууцуудыг” ойлгож, бусдын хараагүй утгыг харж чаддаг гэдэгтээ итгэсэн. Би зөвхөн байр суурийн өгөх баяр баяслыг эдлэхдээ бүхнээ зориулж, өөрийгөө Эзэний их нигүүлслийн өчүүхэн хэсэг болох бүтээл гэдгээ бүр мартаж орхисон байлаа.

Чуулган томрохын хирээр миний нэр хүнд ч өссөн, намайг хаана ч очсон гэсэн зөвшөөрөлгүй шашны үйл ажиллагаанд оролцлоо гэж цагдаа нар мөшгөдөг байв. Засгийн газрын энэ хавчлагаас болж би гэр рүүгээ эргэж очиж зүрхлээгүй. Би хэсэг хугацаанд нуугдаж болох ч үүрд нуугдаж чадахгүй тул нэг удаа хувцас авахаар буцаж яваад цагдаа нарт баригдсан. Би хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ангид гурван жил хоригдсон. Тэр гурван жилийн хугацаанд би бүхий л төрлийн хэрцгий дарлал, эрүү шүүлтийг туулсан. Өдөр хоног хэдэн жил шиг л санагдаж байсан. Миний толгойноос хөл хүртэлх бүх биеийн арьсыг минь давхарга бүрээр нь хуулж байгаа мэт санагддаг байв. Гэхдээ тэндээс гарсны дараа ч би өөртөө бүрэн итгэлтэйгээр өмнөх шигээ номлолоо үргэлжлүүлсээрби үндсэн албан тушаалдаа эргэн оров. Зургаан сарын дараа намайг нутгийн засаг захиргаанаас дахин саатуулж, ахин гурван жил хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ангид хорив. Намайг бүхий л боломжит аргаар тамласан ба цагдан хорих төвд дахин 70 өдөр суулгасан. Үүний дараа намайг тоосго өрдөг засан хүмүүжүүлэх анги руу шилжүүлэв. Тэр үе билгийн тооллын долоо дугаар сар байсан ба цаг агаар ч бүгчим халуун байв. Шатаах зуухны температур 70 хэм орчим хүрдэг ба би өдөрт 10,000 гаруй тоосго хийх ёстой байлаа. Өмнөх хэрцгий тамлал одоогийн өлсгөлөнтэй минь нэгдээд бие маань маш сул дорой болсон. Тэр халуунд тийм хүнд биеийн хүчний хөдөлмөрийг тэвчиж чадахгүй байсан ч хорон муу харгалзагч нар юуг ч тоодоггүй байв. Би үүрэгт ажлаа дуусгаж чадахгүй бол тэд миний гарыг нуруунд минь гавлаад, өвдөг сөгдүүлэн, суга болон өвдөгний ар талд лонх хавчуулдаг байсан. Тэгээд гав миний мах руу шигдэж ортол цахилгаан бороохойгоор зоддог байв. Би төсөөлшгүй ихээр өвдсөн. Ийм төрлийн хэрцгий тамлалтай тулгарснаас долоо хоногийн дараа би шатаах зуухан дотор ухаан алдсан юм. Намайг 52 цагийн дараа аварсан ч би бараг л мэдрэлгүй болсон байлаа. Эрүүл ухаантай, харж, сонсож байсан ч өөр юу ч хийж чадахгүй байсан. Би идэж, ярьж, алхаж бүр угаалгын өрөөнд ч орж чадахгүй болсон. Коммунист намд ингэж сүйтгүүлсний дараа миний бардам уг чанар маш ихээр дарагдсан байв. Чуулганд байх үеийн тэр эрх мэдэл, бардам зангийн эрч хүч юу ч үгүй устсан. Би харанхуй, гутранги болов. Би эцэс төгсгөлгүй зовлонд, аргаа баран амьдарч байлаа. Дараа нь хорих төвийн хүмүүс муу санаа сэдэж, намайг “генийн эмгэг”-тэй гэсэн хуурамч бичиг хийх эмчийг олж авчирсан байв. Тэд манай эхнэр лүү ярьж, намайг ирж авахыг тушаан гэрт минь буцаасан юм. Өөрийн нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд гэртээ байсан бүх зүйлээ зарав. Манай хамаатнууд намайг эргэхээр ирэхдээ маш ёжтой, бүдүүлэг байж надаар тоог тохуу хийж байв. Ийм нөхцөл байдалтай тулгараад би сэтгэл гутралд орж, дэлхий ертөнц яг л гэр бүл, хүмүүсийн хайр гэж байхгүй, зөвхөн харгис хэрцгий хавчлага, гүтгэлэг л байдаг түнэр харанхуй мэт санагдаж байлаа…. Энэ бэрх зовлонтой тулгарахад амьдралд минь ямар ч найдвар байгаагүй ба цаашид яаж амьдрахаа мэдээгүй.

Би юу ч үгүй цөхөрч байхад Төгс Хүчит Бурхан авралын гараа сунгасан юм. Би гэртээ буцаж ирээд сар гаруй болж байхад хоёр ах маань над дээр эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг заахаар ирлээ. Бурхан үйл хэргийн шинэ үе шатанд ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон гэдгийг тэд хэлсэн. Тэр үед би огт итгээгүй ч ярьж чадахгүй байсан тул Библийн зарим хэсгийг гаргаж, тэдэнд үзүүлэв. Ийм байдлаар би тэднийг няцаав. Тэд надад эелдгээр ингэж хариулсан: “Ах минь, та Бурханд итгэхдээ даруу төлөв эрлийн сэтгэлийг тээх хэрэгтэй. Бурханы ажил үргэлж шинэ байж үргэлж урагшилдаг ба Бурханы мэргэн ухааныг хүн төрөлхтөн ойлгож чадахгүй, тиймээс бид өнгөрсөнд хэтэрхий баригдаж болохгүй. Хэрэв та Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажилтай зууралдсаар байвал Хаанчлалын эрин үе рүү орж чадна гэж үү? Санах ч хэрэггүй, Библид Есүсийн хэлсэн бүх зүйл өөрийн гэсэн утга агуулгатай.” Тэгээд тэд Төгс Хүчит Бурханы үгийг надад уншуулахаар дэлгэсэн, дараа нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажилтайхолбоотой Библийн олон ишлэлийг надад уншуулсан. Ах нарынхаа харуулсан Бурханы үг болон нөхөрлөлийн тусламжтайгаар би Бурханы нэрийн утгыг, Түүний ажлын гурван үе шатын дотоод үнэн, хүн төрөлхтнийг удирдах Түүний удирдлагын зорилго, Түүний бие махбодтой болсны нууц, Библи дэх дотоод үнэн гээд олон зүйлийг ойлгосон. Эдгээр зүйлсийг би амьдралдаа өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй юм. Тэдгээр нь Библийг шаргуу судалж байсан энэ бүх он жилүүдэд миний хүлээн авч чадаагүй байсан нууцууд бас үнэн байв. Би тэдгээрийг чин сэтгэлээр сонссон. Би бүрэн итгэсэн. Түүний дараа ах нар надад Бурханы үгтэй номыг өгч, “Чи сайжирсныхаа дараа хамтран ажиллагсад болон ах эгч нартаа сайн мэдээг номлож болно” гэж хэлэв. Би Бурханы үгтэй номыг баяр баясалтайгаар хүлээж авав. Тэр үед би өдөржин орондоо хэвтэж, Бурханы үгийг унших л чадвартай байв. Би яг л усандаа буцаж орсон загас мэт хүсэл тэмүүлэл, баяр баяслыг мэдрэв. Өдөр бүр тэр номыг уншиж, өдөр бүр залбирч байв. Удалгүй миний бие аажмаар сайжирч эхэллээ. Би орноосоо босож бага зэрэг алхаж, илүү бие дааж эхлэв. Үүний дараа би гэртээ чуулганы амьдралаар амьдарч, долоо хоногт хоёр удаа уулзалт хийдэг байлаа.

Миний ирээдүйн чуулганы амьдралд миний бардам зан чанар ингэж илэрнэ гэж би төсөөлөө ч үгүй. Бурхан миний бардам, омголон зүрхийг өөрийн үг, янз бүрийн хүмүүс, олон хүчин зүйлс, Өөрийн шүүлт ба гэсгээлт, надтай харьцаж, засаж байгаа байдлаараа дамжуулан аажим аажмаар илчилсэн. Нэгэн удаа чуулган надад 17, 18 настай нэгэн залуу охиныг уулзуулахаар авч ирэв. Тэр миний үндсэн бүлгэмийн нэгэн ахын охин байсан ба чуулганы ахлагч болохоосоо өмнө би тэдний гэр рүү их очдог байсан. Би өөртөө ингэж бодлоо: Чуулганы ахлагчийн зохион байгуулалт яагаа вэ? Надад заахаар хүүхэд явуулах гэж, тэд намайг дорд үзээд байгаа юм байх даа? Өөрийн бардам уг чанарын удирдлага дор би басамжлан ингэж хэлэв: “Наснаас чинь олон жил би Бурханд итгэж байна. Би танай гэрт очдог байхад чи маш жоохон байсан. Би чамтай тоглодог байсан, гэтэл одоо чи надад зааварлахаар ирлээ….” Үүнийг сонсоод тэр залуу охины нүүр улайж, дахин ирж зүрхлээгүй. Дараагийн долоо хоногт өөр нэг дүү эмэгтэй ирсэн. Тэр ч бас их залуу байсан ба хөрш тосгоных байлаа. Би юу ч хэлэлгүй ингэж бодсон: Бурханд итгэсэн эрдэм чадал, эсвэл жил, Библийн талаарх мэдлэг, чуулганыг удирдлах туршлага гээд аль ч тал дээр би чамаас хамаагүй илүү! Чиний наснаас харахад чи хамгийн ихдээ л гурав, дөрвөн жил итгэгч байсан байх. Харин би 21 жил итгэгч байлаа. Яаж чи надад зааварчлахаар ирж болох билээ? … Гэхдээ тэр залуу дүү үнэндээ үнэхээр ойлгомжтой, илэн далангүй, хурц ярина гэж хэн мэдэх билээ. Уулзалтын үеэр тэр шууд л Бурханы айлдварыг дэлгэж, чангаар уншив: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үг миний сэтгэл зүрхийг сэлмээр хатгах шиг болж, надад шууд тусав. Энэ нь миний жигшмээр санаа бодлын хурц илрэл ба Бурханд итгэх миний үйлдлийн аюултай үр нөлөөнөөс гадна миний өөрийн уг чанарын жинхэнэ мөн чанар байсан. Би үнэхээр их ичиж, зүгээр л алга болохыг хүсэж байлаа. Бурханы үгэнд хэлэгдсэн зүйлээр өөрийн илрүүлсэн зүйлээ бодож байж л сая би өөрийнхөө уг чанарыг хэтэрхий бардам байж, мөн чанартаа Бурхантай дайсагнаж байснаа ухаарсан. Өмнө нь хүмүүст хүндлэгдэж, бахархуулах гэж, бусдыг удирддаг нэгэн байхын тулд, дээд албан тушаалтай болохын тулд Библийг шаргуу уншиж, Библийн талаар мэдлэгтэй байхад бүхнээ зориулсан. Ингэснээр би өөрийн мөрөөдөж байсан байр суурь, цол хэргэмд хүрснээс гадна бүх хүний дэмжлэгийг авсан. Би бусдын бишрэлээс таашаал авч, өөрийн бардам занг хангахын төлөө залбирсан. Ганцаар давамгайлсан эрх мэдлээрээ би өөрийгөө илчилж, бусдад харуулж байжээ. Би индэр дээр зогсож байхдаа дэлхийн хамгийн дээр байгаа мэт мэдрэмжийг авч, үргэлж баяртай байдаг байсан, бас өөрийгөө гэрчилж, өндөрт хүргэхийн тулд Библийн хэсгүүдийг ичгүүргүйгээр ашигласан. Бурхан намайг илгээсэн гэдэгт би итгэдэг байлаа. Би хэтэрхий их бардам байсан. Тэр өдөр би залбирлын олон жилээ хөрөнгө мэтээр харж тэр залуу дүүг басамжилсан байж. Би Бурханд илүү олон жил итгэж, Библийн талаар илүү мэдлэгтэй, чуулганы удирдлагад илүү туршлагатай болохоор өөрийгөө бусдаас илүү дээр гэж итгэсэн. Би бусдын талаар бараг бодоогүй, тэр хоёр дүүгээ дутуу үнэлж, доромжилсон. Би ярих бүрдээ бусдыг шархлуулж, өөрийн мэдрэмж болон хэвийн хүн чанараа алдсан байжээ. Миний зорьсон зүйлс үнэндээ Бурханы эсрэг байж, Түүнийг сөрж байсныг энэ үед л ойлгосон юм. Би байр суурийн төлөө Бурхантай тулалдаж байж. Миний угийн мөн чанар нь Сатаны сонгодог дүр төрх байлаа. Бурханы үгтэй нүүр тулаад би итгэхгүй байж чадаагүй. Би Бурханд залбираад, ингэж хэлэв: “Өө Бурхан минь, би хэтэрхий бардам юм. Байр суурьтай байхдаа би өндөрлөгт хүчирхэг байсан, байр суурьгүй байхдаа ч бусдыг сонсохгүй хэвээр байна. Би хүмүүсийг захирахын тулд хуучин итгэмжлэл, эрх мэдлээ ашиглаж тэднийг дорд үзсэн. Би үнэхээр ичгүүргүй юм! Өнөөдөр би Таны авралыг хүлээн авсан. Би Таны үгний илчлэлт болон шүүлтийг хүлээн авахыг хүсэж байна.”

Үүний дараа дүү маань дахин Бурханы үгний хэсгийг надад уншуулахаар дэлгэсэн юм. Үүнд: “Хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Бурханы үгийг сонсоод урсах нулимсаа тогтоож дийлээгүй. Бурханы үгийн өгүүлбэр бүр миний сэтгэлийг базах мэт санагдаж, Түүний шүүлтийг маш сайн мэдэрсэн ба маш их ичсэн. Өмнөх чуулганд хаан шиг л суудаг байсан миний гутамшигт байдлын дүрслэлүүд ар араасаа нүдэнд минь харагдсан: Ах эгч нарын дунд би өндөрт, сүр хүчтэй байсан, би хүмүүсийг захирч, бүх зүйлийн удирдлагыг авахыг хүссэн, ах эгч нарыг Бурханы өмнө аваачиж, тэдэнд Бурханыг таниулахын оронд өөрийгөө хамгийн дээд, гайхалтай зүйл мэт харьцахыг хүссэн. Миний ой гутам, ёс бус үйлдэл Бурханд жигшүүлж, ахан дүүсээ мухардуулж байснаа би бодох тусам л улам бүр мэдэрч байв. Тэр үед би хэмжээлшгүй ихээр ичсэн. Би өөрийн нэр төрд дуртай хүслийнхээ төлөө төлсөн үнэ ямар ч үнэ цэнэгүй болохыг харсан. Байр суурийн төлөөх үхэн хатан тэмцэж, бусдаар хүндлэгдэх гэсэн маань утга учиргүй зүйл байлаа. Би өдөр шөнөгүй яаравчилж байв. Би бэрхшээлийг тэвчиж, шаргуу ажилласан, бас шоронд орсон. Хавчигдаж, тамлан зовоогдож, үхэх шахсан. Гэсэн ч энэ надад Бурханыг ойлгуулаагүй байж. Эсрэгээрээ миний бардам уг чанар улам дөвийж, Бурханы хаанчлалирэхэд би хаан сууна гэж хуурмаг бодол тээх хүртлээ Бурханаас хараагаа салгасан байжээ. Тэр үед хуучин чуулганд байхад Коммунист намд хавчигдсан нь Бурхан намайг өөрийн эцсийн өдрүүд дэх үйл хэргээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гэдгийг ойлгосон. Эс бөгөөс, хуучин чуулган дахь өөрийн эрх мэдэл, байр суурь, Бурханд хараагаа тогтоодоггүй бас тэвчишгүй бардам зан чанараасаа болж өөрийн албан тушаалыг амархан орхиж чадахгүй, бас Төгс Хүчит Бурхныг хүлээн зөвшөөрөхгүй байх байсан юм. Би Бурханд ирэх хүмүүст саад болж, Бурханыг эсэргүүцсэн хорон санаат албат болж, эцэст нь түүний шийтгэлийг хүртэх байсан! Бурхан намайг аварсанд, түүний их өршөөлд зүрх сэтгэлээсээ талархахаас өөр аргагүй юм. Тэгээд би Бурханы үгний илчлэлтийн дагуу илүү даруу болж, цаашид ахан дүүстээ эрээ цээргүй, ёсгүй хандаж зүрхлэхгүй болсон.

Бурханы халамж, хамгааллын дор миний өвчин аажмаар сайжирсан. Тодорхой ярьж чадахгүй байсан ч дугуй унаж, ерөнхий ажлуудаас бага зэрэг хийдэг болсон. Гэхдээ миний бардам зан маш гүнзгий тогтсон байсан тул Бурхан намайг шинэ хүмүүст хуваарилж, өөрийгөө шүүх, өөрчлөх зүйлсийг дахин хийлгэсэн. Нэгэн өдөр чуулганы удирдагч надад цуглаан зохион байгуулах үүрэг оноосон. Үүнийг сонсоод үнэхээр хийхийг хүсээгүй. Цуглаан зохион байгуулах нь миний чадварыг дэмий үрж байгаа зүйл гэж би бодсон ч татгалзаж чадаагүй тул дурамжхан зөвшөөрсөн. Би зохион байгуулалт хийж байх зуур зарим ахан дүүс маань манай гэрт уулзаж, эргэн тойрныг мануулахаар намайг хаалган дээр зогсоодог байв. Миний дотоод бодол дахин гарч ирэв: Хүлээн авагч хийлгэж, хаалга мануулна гэнэ ээ энэ ямар гавъяатай байх билээ? Би өнгөрснийг эргэн санав. Би индрийн ард зогсож байхдаа үнэхээр омог бардам байсан, гэхдээ өнөөдрийн үүрэгт надад ямар ч нүүр, байр суурь алга. Миний зэрэг хэтэрхий доор байна! Хэсэг хугацааны дараа миний дотоод эсэргүүцэл улам бүр томорч, тэрслүү болж, тэр үүргийг биелүүлэх хүсэлгүй болсон. Чуулганы удирдагч дараа нь над дээр ирэхэд би тэвчиж чадаагүй. Би ингэж хэлэв: “Та надад гүйцэтгэх өөр үүрэг өгөх хэрэгтэй. Та нар бүгд номлол айлдаж, чуулганд анхаарч байхад би гэртээ хүлээн авагч хийгээд хаалга манаж байнаби ирээдүйд яах вэ?” Тэр эгч инээмсэглээд ингэж хэлсэн: “Та буруу бодож байна. Бурханы өмнө том, жижиг үүрэг гэж байхгүй, их бага байр суурь ч гэж байхгүй. Бид ямар ч үүрэг гүйцэтгэж байсан бүгдэд нь үүрэгт ажил бий. Чуулган бол өөр өөр үүрэгт ажлуудтай нэг бүхэл нэгж ч гэсэн нэг л биетэй. Бурханы үгээс нэг хэсгийг хамтдаа харцгаая.” Тэгээд тэр надад энэ хэсгийг уншиж өгсөн: “Одоогийн урсгалд, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн бүхэнд Бурханаар төгс болгуулах боломж бий. Хөгшин залуу байх нь хамаагүй, зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, Түүнийг хүндэлж байгаа цагт Бурханаар төгс болгуулж чадна. Бурхан хүмүүсийг өөр өөр чиг үүргийнх нь дагуу төгс болгодог. Тиймээс бүх хүчээ дайчилж, Бурханы ажилд захирагдаж байгаа цагт Тэр чамайг төгс болгож чадна. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэж, харин зарим үед хоёрыг гүйцэтгэж чаддаг. Бурханы төлөө өөрийгөө зарлагадахад чадах бүхнээ хийж л байгаа цагт Тэр чамайг эцэст нь төгс болгоно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай). Бурханы эдгээр үгс болон эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа миний зүрх сэтгэл илүү тайвширч, сэргэв. Би ийнхүү бодлоо: Бурхан хүн бүрийн үүрэгт ажил дээр тулгуурлан хүмүүсийг төгс болгодог байх нь. Тэр хүмүүсийн байр суурь эсвэл гүйцэтгэж буй үүргийг хардаггүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл болон тэдний дуулгавартай байдлаар тэднийг төгс болгодог юм байна. Эцэст нь хүмүүс зан чанартаа өөрчлөлт оруулсан эсэхийг л Тэр хардаг юм байна. Хүмүүс ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн өөрт байгаа бүхнээ зориулж, үнэхээр сүсэглэж, өөрсдийн үүргийг биелүүлж байхдаа ялзарсан зан чанараа хаяж чадсан цагт Бурхан тэднийг төгс болгож чадна. Хүмүүс чуулганд өөр өөр үүрэгт ажил хийдэг ч туйлын зорилго нь Бурханы сэтгэлийг хангалуун байлгах. Тэд бүгд бүтээлийн үүрэг биелүүлж байгаа. Хэрэв хүмүүс Бурхантай нүүр тулж, хувийн зорилго эсвэл шударга бус зүйлгүйгээр үүргээ биелүүлж чадвал, бусад хүмүүс хийж байгаа үүргийг нь дорд үзэж, чухал зүйл биш гэж бодсон ч Бурханы нүдэнд бол эрхэм хүндтэй үнэт зүйл байх болно. Хэрэв хүмүүс өөрсдийн зорилго, хүслээ биелүүлэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг бол тэдний ажил, гүйцэтгэж буй үүрэг хичнээн агуу байсан ч Бурханд таалагдахгүй. Үүний дараа би Бурханы эдгээр үгсийг олж харсан: “Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Бурханы эдгээр үгсээс би бүтээлийн хувьд Бурханыг шүтэн мөргөх нь зөвт бөгөөд зохистой гэдгийг ойлгосон. Би өөрөө сонголт хийх ёсгүй, Бурхантай нөхцөл байдлыг ярилцаж, тохиролцоо хийх ёсгүй. Хэрэв Бурханд итгэж, үүргээ биелүүлж байгаа маань ерөөл эсвэл титмийг авахын тулд байсан бол ийм төрлийн итгэл нь сайн мөс чанар биш төдийгүй ухаангүй үйлдэл юм. Энэ нь буруу ойлголтоос үүдэлтэй. Би “жижиг ажил” авч, “жижиг үүрэг” биелүүлэхдээ дурамжхан байсан-энэ чинь ерөөлийг хүртэж, бусдад хүндлүүлэх гэсэн бардам хүсэл давамгайлж байгаа хэрэг биш гэж үү? Би байр суурь, эрх мэдэлтэй байхад ахлагчаар ажиллаж болно гэдэгт итгэж, илүү их ажиллах тусам Бурхан баяртай байж, Бурханы магтаалыг хүртэх тусам Тэр намайг шагнана гэх өөрийн бодолдоо итгэсэн. Тэгээд би байр сууриа тавилгүй, агуу титмийг эцэст нь хүлээн авахын тулд сайн ажиллаж, сайн үүрэг биелүүлэхийг үргэлж хүсэж байсан. Мөн Бурханы хүслийг буруугаар ойлгож, чуулганы хүлээлгэсэн үүрэгт сэтгэл хангалуун бус байсан. Энэ талаар гомдоллож, тэр ч бүү хэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэх нь миний чадварыг үрж, намайг дорд үзэж байгаа хэрэг гэж бодсон. Би үнэхээр бардам бас үл тооморлогч байж! Бурханы үгийн шүүлт дор би дахин ичэв. Бас Бурханы үгийн гэгээрлээс би Түүний хүслийг ойлгосон. Бурхан ямар төрлийн хүнд дуртай, ямар төрлийн хүнийг төгс болгодог, бас ямар төрлийн хүнийг жигшдэг болохыг мэдэж авсан. Би Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэлийг олж авсан. Үүний дараа би Бурханы өмнө өөрийн хүслийг тогтоож, чуулган дахь хамгийн жижиг, хамгийн даруу төлөв хүн байж, хүлээн авагчийн үүргээ дуусгаж, эргэн тойрноо хамгаалж, ах эгч нарыг өөрийн гэрт саадгүй, амар тайван уулзуулахыг хүссэн. Би ингэж л Бурханы сэтгэлийг тайтгаруулна.

Энэ туршлагаар би Бурханы үг хэчнээн агуу болохыг, хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр үнэн болон Өөрийн бүх хүслийг илэрхийлсэн болохыг ойлгож авсан. Бид бүх зүйлд үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ойлгож, өөрсдийн ойлголт болон итгэл үнэмшлийг тогтоохын тулд Түүний үгийг л хичээж унших хэрэгтэй. Тэр үеэс хойш би Түүний үгэнд илүү шимтэн, Түүний үгийг уншихын тулд өглөөний дөрөв, таван цагт босох болсон. Хэсэг хугацааны дараа би Түүний үгний зарим хэсгийг цээжээр мэдэж, Түүний хүслийг ойлгож эхэлсэн ба үүнийг зүрх сэтгэлдээ үнэхээр таашааж байв. Дараа нь сайн мэдээний ажлыг хариуцдаг нэг ах манай гэрт олон удаа байрлах болов. Тэр сайн мэдээг номлож, бэрхшээлтэй тулгарах үедээ тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн удаа надаас Бурханы үгийг олж өгөхийг хүссэн. Тэдгээрийг би маш хурдан олж чадаж байгааг тэр харсан, тэгээд тэр асуудалд ормогцоо Бурханы үгийг олж өгөхийг надаас хүсдэг болов. Тэр намайг үнэхээр биширсэн. Миний бардам уг чанар санамсаргүйгээр ахиад л гарч эхлэх нь тэр. Би өөртөө ингэж бодлоо: Та сайн мэдээг номлох үүрэгтэй нэгэн ч би танд асуудлаа шийдэхэд чинь туслах ёстой болох юм. Та Бурханы үгийг над шиг уншаагүй, миний ойлгодог шиг ихийг ойлгодоггүй. Би аль хэдийн үнэнийг олж авсан. Хэрэв би сайн мэдээ номлох үүрэгтэй байсан бол гарцаагүй танаас дээр байх байсан. Тэгээд би зүрх сэтгэлдээ тэр ахыг дорд үзэж, хэсэг хугацааны дараа бүр түүнд хүйтэн хандах болов. Дараа нь чуулганы ахлагч манай гэрт ирээд надаас ингэж асуулаа: “Сүүлийн үед та хир байна даа?” Би итгэл дүүрэн ингэж хариулав: “Би сайн байгаа. Би Бурханы үгийг өдөр бүр уншиж, залбирч байгаа. Над руу илгээсэн ах намайг Бурханы үгийг нэлээн ойлгодог гэдгийг харсан, тиймээс тэр асуудлыг шийдвэрлэхдээ надаас үргэлж Бурханы үгийг олж өгөхийг хүсдэг….” Чуулганы ахлагч миний хэлсэн зүйлд байгаа бардамналыг хараад Бурханы үгтэй номыг аваад: “Түүний үгээс хэдэн хэсгийг уншицгаая” гэлээ. Бурхан ингэж хэлдэг: “Учир нь тэдний байр суурь өндөр байх тусмаа улайрсан хүсэл нь төдий чинээ их байдаг; хоосон сургаалыг ойлгох тусмаа зан чанар нь төдий чинээ ихэрхүү болдог. Бурханд итгэх итгэлдээ үнэнийг эрэлхийлэхийн оронд байр сууриар хөөцөлддөг бол чи аюулд оржээ” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). “Чи аль үнэнийг болон бодит байдлыг сонссон нь хамаагүй, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж байгаа цагт чи гарцаагүй өсөх болно. Хэрвээ чи эдгээр үгийг өөрийнхөө амьдралд биелүүлж, өөрийнхөө хэрэгжүүлэлттэй нийлүүлбэл гарцаагүй ямар нэгэн зүйлийг олж авах ба гарцаагүй өөрчлөгдөх болно; хэрвээ чи эдгээр үгийг гэдсэндээ чихэж, уураг тархиндаа цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. … чи сайн суурь тавих ёстой; хэрвээ бүр анхнаасаа чи бичиг үсэг, хоосон сургаалын суурь тавьбал чамд түвэг учирна. Энэ нь, хүмүүс далайн эрэг дээр байшин барихтай адилхан: Чи үүнийг хэчнээн өндөр барих нь хамаагүй уг байшин аюултай байх ба удаан тэсэхгүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы эдгээр үгийг сонсоод би үнэхээр их ичив. Миний бардам зан ахиад илэрч байгааг би ухаарсан. Өмнө нь Есүсд итгэхдээ Библид байгаа гүн мэдлэгийг олж авч, онолыг ойлгоход төвлөрдөг байсан бөгөөд үүнийгээ өндөр, сүр хүчтэй байхад, улам бүр бардам болохдоо ашигладаг байлаа. Одоо би Бурханы үг дэх ийм олон үнэнийг уншиж чадаж байгаа нь азтай хэрэг ч өөрийн хуучин зам руу буцаж, өөрийн оюун ухаанд итгэж байсан байна. Би Түүний үгнээс хэдэн өгүүлбэрийг цээжлээд үнэнийг олж авчлаа гэж итгэжээ. Би дахиад л бардам болж, хэнийг ч сонсоогүй. Би байр суурийн төлөө бусадтай өрсөлдөж байсан. Энэ үнэхээр ичгэвтэр байсан! Үгэнд байгаа онолыг ойлгох нь хүмүүсийг зөвхөн бардам болгодог ч Бурханы үгний үнэнийг мэддэг тэдгээр хүмүүс л өөрсдийн зан чанарыг өөрчилж, хүний ёсоор амьдрах боломжтой болно. Тэр ах Бурханд надаас удаан итгэсэн ба миний ойлгосноос ч ихийг ойлгосон, гэхдээ тэр миний тусламжийг эелдэг даруугаар эрж байсан. Энэ нь үнэхээр түүний хүч болон Бурханы ажил болон үгийг хэрэгжүүлсний үр жимс байлаа. Би түүнээс суралцаж, Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлж, зөв хүн чанарыг амьдран гаргахын оронд түүнийг дорд үзэж, хүйтэн хандсан. Би үнэхээр бардам, сохор бас тоомсоргүй байж! Тэр үед миний сэтгэл их өвдсөн. Миний энэ бардам уг чанар үнэхээр ичмээр, муухай гэдгийг мэдэрч байсан. Би үнэхээр жигшмээр байсан. Бүхий л ухаанаар дутмаг энэ төрлийн бардамнал Бурханы зан чанарыг маш амархан гутааж, Түүний уур хилэнг хүргэдэг. Өөрийгөө өөрчлөлгүй, үнэнийг чин сэтгэлээр дагахгүй байснаар би зөвхөн өөрийгөө үгүй хийжээ. Энэ бүхнийг ойлгоод би Бурханы үгний шүүлт ба гэсгээлт нь Түүний хайр ба намайг аврах аврал болохыг мэдэрсэн юм. Энэ бүхэн намайг өөрийн бардам чанарыг жигшихэд хүргэсэн ба би Бурханд итгэхдээ үнэнийг эрэх зөв замаар алхаж, зан чанараа өөрчлөхийг эрэлхийлэх ёстой гэдгийг ойлгосон.

Энэ зүйл болж өнгөрсний дараа би өөрийн бардам зангийн ор үндэс, шалтгаан болон миний бодлыг хөтөлж буй зүйл, бардам зангийн сатаны уг чанарыг илчлэхэд юу нөлөөлсөн болохыг хайж эхэллээ. Нэгэн өдөр би Бурханы эдгээр үгсийг харав: “Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм… Хүний сатанлаг уг чанарт асар их гүн ухаан агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй атал амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд Сатаны гүн ухаанд бүрэн нийцэлтэй амьдарч, өчүүхэн төдий ч тэрсэлдэггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар, байнга сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Сатаны уг чанар бол хүний амь юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Бурханы эдгээр үгсийг тунгаан бодоход миний зүрх сэтгэл улам бүр гэрэлтэв. Би ийнхүү бодлоо: Хүн төрөлхтөн Сатанд ялзарсны дараа бидний зан чанар улам бүр бардам, дуулгаваргүй болж, Сатан шиг Бурханыг биширдэггүй болж, бид бусдаар хүндлэгдэж, өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэхийг эрэлхийлдэг болсон юм байна. Алдартай хүмүүсийн нийгмийн нөлөө, цуутай үгсээр дамжуулан Сатан өөрийн бодол, амьдралын философи, амьд гарах хууль дүрмээ хүний сэтгэлд суулгаж, өөрийгөө хүмүүсийн амьдралдаа түшиглэдэг зүйл болгосон. Эдгээр зүйл хүн төрөлхтний дотор гүн сууж, гаргаж хаяхад бэрх болсон байна. Эдгээр философи болон хуулиуд нь хүн төрөлхтний бодлыг удирдаж, үйлдлийг зохицуулдаг Сатаны хорлол ба үүнээс болж хүмүүс улам бүр бардам, ухаангүй болж байгаа юм. Намайг бага байхад хүүхдүүд дээрэлхэж, ялгаварладаг байснаар эрх мэдэл, байр суурьтай хүмүүст атаархдаг болсноо эргэн саналаа. Дээрээс нь “Хүмүүс дээшээ гарахын тулд тэмцдэг, гэхдээ ус доошоо урсдаг”, “Тэнгэр болон газарт би өөрийнхөө Эзэн”, “бусдаас дээр гарах” болон “Хүн өөрийн өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэх сатаны тэмцлийн хууль нь миний сэтгэлд бага байхаас эхлэн бат сууж, миний амьдралыг захирч байж. Дэлхий ертөнц болон чуулганд би байр суурь, нэр хүндийг олж авахын төлөө хамаг бүхнээрээ хичээсэн. Би бусдаас дээгүүр хэргэм зэрэг хайж, бусдыг захирахыг хүссэн. Эдгээр зүйлсээр хорлогдоод би ихэрхэг ямбагтай болтлоо бардам болж, байнга хамгийн сүүлд үг хэлдэг болсон байлаа. Бурхан намайг илгээсэн гэж итгэх хүртлээ бардам болж, би Бурханы хамт хааны ёсоор ноёлох ёстой гэж бодсон. Эдгээр хорлолоос болж өөрийгөө маш өндрөөр харсан. Өөрийгөө үнэхээр агуу гэж бодсон. Би ах эгч нарын өмнө үргэлж удаан хугацаанд итгэгч байгаагаа харуулж, өөрийнхөө хүч чадлыг бусдын сул талтай харьцуулдаг байсан. Би бусдыг үл ойшоож, дорд үздэг байв. Тэдэнтэй шударга бус харьцаж, өөрт байгаа Сатаны ялзралын үнэн, мөн чанарыг ойлгоогүй. Сатаны хорлол намайг хүний ухаанаа алдсан бардам нэгэн болгосон. Би яг л Сатан шиг бүх зүйлд хүч чадал эзлэхийг хүссэн байж. Би хүн төрөлхтнийг удирдахын тулд өндөр албан тушаалыг хүссэн. Сатаны эдгээр хорлол намайг маш аймшигтайгаар, гүн гүнзгий хохироож, миний амьдран гаргаж байсан зүйл тэр чигтээ хорон муу Сатаны дүр төрх байжээ! Би Бурханд залбираад, ингэж хэлэв: “Өө Бурхан минь, би цаашид эдгээр зүйл дээр тулгуурлаж амьдрахыг хүсэхгүй байна. Би тэдгээрийн төлөө үнэхээр их зовсон, би тэвчихийн аргагүй ой гутам амьдарч, Таныг жигшээсэн. Эдгээрээс болж би Таны хэрцгий дайсан болж, Таныг эсэргүүцдэг чөтгөр болсон. Би дайсны хэв маягийг амьдран гаргаж байна. Өө Бурхан минь, би үнэнийг эрж, жинхэнэ мөс чанар болон бодолтой зөв хүн болохыг, жинхэнэ хүний хэв маягийг амьдран гаргаж, Таны сэтгэлийг тайтгаруулахын тулд бүх хүчээ дайчлахыг хүсэж байна. Өө Бурхан минь, шүүлт ба гэсгээлтээ надаас холдуулалгүй, намайг цэвэршүүлээч гэж Танаас би хүсэж байна. Өөрийн зан чанараа өөрчилж, жинхэнэ хүн болж, удахгүй Таных болох боломжтой бол бүр ч илүү хатуу шүүлт, зэмлэл болон Таны сахилга батын цэвэршүүлэлтийг хүлээн авахад би бэлэн байна.

Нэгэн өдөр би Бурханы ийм үгийг уншлаа: “Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм). Миний сэтгэл дахин хөдлөв. Бурхан үнэхээр эрхэм дээд, гайхалтай мөртлөө даруу төлөв, нуугдмал юм. Тэр хэзээ ч өөрөөрөө сайрхаж, хийсэн ажлынхаа төлөө хүн төрөлхтний дунд өндөр, сүр хүчит байр суурийг хэзээ ч хүлээдэггүй. Тэр хүнд хэрэгтэй бүх ажлыг үргэлж чимээгүй хийж, зовлон зүдүүр гэж үзэхгүйгээр үлэмж их доромжлол, бэрхшээлийг тэвчдэг. Харин эсрэгээрээ Тэр хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарч, түүний гүн ухаанд хүлэгдсэн байгааг хараад зовж, шаналдаг. Тэр хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс гаргаж, улмаар хүмүүс амийг олж авч, хориогүйгээр чөлөөтэй амьдарч, Түүний ерөөлийг хүлээн авч чаддаг болоосой гэсэндээ бүх хүчээ дайчилдаг. Бурхан үнэхээр агуу, үнэхээр ариун бас Түүний амьдралд өөрийгөө зөвтгөж, өөрийгөө чухалчлах ямар ч үндэс байхгүй. Учир нь Христ өөрөө үнэн, зам, амь юм. Тэр бол хамгийн дээд, бас даруу төлөв, хайр татам юм. Христэд байгаа зүйл болон Тэр юу болохыг хараад би өөрийн бардам, ичгүүргүй зангаасаа улам их ичиж, Христийн үлгэр дуурайллыг дагаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зөв хүний хэв маягийг амьдран гаргахыг хүссэн. Үүний дараа, Христийн үлгэр дуурайлыг дагаж, жинхэнэ хүний хэв маягийг амьдран гаргах нь миний эрэлхийлэх зорилго болсон.

Хожим нь нэг удаа би Бурханы үгний хэсгийг уншаад ойлгосонгүй. Ямар утгатайг нь би мэдээгүй ч нүүрээ хамгаалахын тулд өөрийгөө хойш тавьж, ах эгч нартай нөхөрлөл хийхийг эрэлхийлэхийг хүссэнгүй. Би бусдын асуудлыг шийдвэрлэж заншсан, харин өөрийн асуудлыг гаргаж ирэн бусдаас тусламж хайж үзээгүй учраас тэд намайг дорд үзэхвий гэж айж байлаа. Хожим нь би нөхөрлөлд нээлттэй байхыг хүсэхгүй байгаа маань миний бардам зангийн ноёрхол бөгөөд бусдад дорд үзэгдэхийг хүсээгүй хэрэг болохыг ойлгосон. Би ах эгч нартай нөхөрлөлийг эрэхээр махан биеийг эсэргүүцсэн. Тэд намайг огт дорд үзээгүйгээс гадна надад Бурханы хүслийг тэвчээртэйгээр надтай ярилцаж, миний бэрхшээл маш хурдан шийдэгдэх юм гэж би ердөө ч төсөөлөөгүй байсан. Бас нэгэн удаа нэг ах чуулганы ажилтай холбоотой захидлыг надаар хүргүүлсэн юм. Өөрийн бардам зангаас болж, мөн би өөрийн үзэл бодол дээр тулгуурлан үүргийг гүйцэтгэсэн учраас захидлыг цагт нь хүргэж өгөөгүй. Энэ нь ажлыг хойш татах гэж байгааг мэдээд тэр ах маш их уурлав. Тэр надтай харилцаж, намайг илчилсэн. Тэр үед надад үнэхээр таагүй байж, бачимдсан, гэхдээ энэ нь Бурхан надтай харьцаж, миний чанаруудыг засаж байгаа явдал гэдгийг би мэдсэн. Бурхан намайг дуулгавартай, үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгасан юм. Би Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь, өнөөдөр би ахтайгаа харьцаж, их таагүй байлаа. Бас би эсэргүүцэхийг хүссэн, учир нь өмнө нь би үргэлж өндөр албан тушаалд байж, бусдыг зэмлэдэг байсан бөгөөд үнэнд хэзээ ч захирагдаж байгаагүй. Би үргэлж Сатаны төрхийг амьдран гаргаж байсан. Одоо би Бурханы ажлыг маш их туулсан бөгөөд харьцалт, засалтыг хүлээн авч чаддаг хүн бол хамгийн зөв болохыг ухаарсан. Энэ бол Бурханд дуулгавартай, Бурханаас эмээдэг хүн. Ийм төрлийн хүн л хамгийн шударга, хүний төрхтэй байдаг. Одоо би Бурханыг хайрлах сэтгэлээр өөрийн махан биеийг орхихыг хүсэж байна. Миний шийдвэрийг төгс болгож, миний сэтгэлийг хөдөлгөхийг би Танаас хүсэж байна.” Энэ залбирлын дараа би маш ихээр амар амгалан болж, сэтгэл минь тайтгарав. Бурханы хийсэн зүйл үнэхээр агуу гэдгийг би харсан, Тэр хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан надад өөрийгөө таньж, улмаар өөрийгөө хурдан өөрчлөхөд минь тусалсан. Одооноос эхлээд би Бурханыг илүү эрж, мөн өөрийн үүргийг биелүүлэхдээ Бурханд найдах болно. Үүний дараа ах маань намайг энэ бүхнийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа юм болов уу хэмээн санаа зовнисон тул Бурханы хүслийн талаар надтай харилцсан. Би өөрийн туршлагын талаар ойлгож ухаарсан зүйлээ ярьсан. Бид хамтдаа инээж, би Бурханы авралд болон намайг өөрчилсөнд нь сэтгэлийн гүнээс талархал илэрхийлсэн. Бурханыг алдаршуулъя!

Тэгээд Төгс Хүчит Бурханы удаа дараагийн шүүлт ба гэсгээлтээр дамжуулан миний бардам зан чанар аажмаар өөрчлөгдсөн. Би анхаарал татахааргүй хүн болж, бусдын ярихыг тэвчээртэй сонсож, бусдын санал зөвлөмжийг анхаарч үзэх болсон. Би зарим асуудал дээр ах эгч нарын бодол санааг хүсэж, тэдэнтэй эв найртайгаар хамтрах болсон. Юу ч болсон би эцсийн үг хэлэлгүй, бусдыг сонсохдоо тийм бардам, дурамжхан байхаа больсон. Би эцэст нь жаахан хүн чанарыг олж авсан. Түүнээс хойш би хамаагүй энгийн хүн болсон шиг санагдсан. Би маш амар, аз жаргалтай амьдардаг. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя. Түүний авралгүйгээр би ялзралаас хэзээ ч зугтаж чадалгүй харанхуй болон нүгэл дунд гашуунаар тэмцсээр байх байсан. Бурханы авралгүйгээр миний уг чанар улам бүр бардам болж, бусдад өөрийгөө Бурхан мэт шүтүүлж, бүр Бурханы зан чанарыг доромжилж, үүнийгээ ч анхааралгүйгээр Түүний шүүлтийг эдэлж байх байсан. Олон удаагийн Бурханы шүүлт ба гэсгээлтийн дараа би Түүний хайр үнэнхүү бодит гэдгийг, мөн Тэр надад нөлөөлөхийн тулд үргэлж Өөрийн хайрыг ашиглаж, өөрийгөө засахыг минь хүлээж байсан гэдгийг харсан. Би хэчнээн тэрслүү байсан ч, би харьцахад хэчнээн хүнд байсан ч, Бурханы талаар хэчнээн олон гомдол, буруу ойлголттой байсан ч Тэр хэзээ ч үүнийг асуудал болгоогүй. Тэр миний зүрх сэтгэлийг дуудаж, миний сүнсийг сэрээж, Сатаны татагдалтаас аварч, Бурханы гэрэлд амьдруулж, хүний амьдралын жинхэнэ замаар алхуулахын тулд бүхий л төрлийн орчинг нягт нямбай бий болгосоор байсан. Бурхан 20 гаруй жил тэвчээртэй хүлээж, миний төлөө хэмжээлшгүй үнэ цэнийг төлсөн—зөвхөн ингэж л Тэр миний хатуужиж, хөшсөн сүнсийг сэрээсэн. Бурханы хайр бол үнэхээр өргөн уудам, төгсгөлгүй болохыг би харсан! Одоо Бурханы шүүлт ба гэсгээлт миний үнэт эрдэнэ болсон; тэд бол миний баялаг туршлагын минь үнэт эх үүсвэр бөгөөд хэзээ ч мартаж чадахгүй зүйл. Энэ зовлон тэмцэлд үнэ цэнэ, утга учир бий, энэ бол дэлхийн хүч чадал, байр суурь болон эд баялагаар хэзээ ч сольж боломгүй зүйл. Би Бурханы шаардлагад нийцэхэд хол байгаа ч гэлээ зан чанараа өөрчлөхөөр итгэл дүүрэн эрэлхийлж, Бурханы шүүлт ба гэсгээлтийг гүн гүнзгий туулахыг хүсэж байна. Тэр намайг гарцаагүй Түүний хүсэлд нийцэж чадах жинхэнэ хүн болгож чадна гэдэгт би итгэдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Сайн мэдээ түгээх зөв сэтгэлгээ

Жүй Чю, Хятад Нэг удаа нэг ах надад өөрийнх нь дүү Ли Пин багаасаа л итгэгч байсан болохоор Эзэний төлөө олон жил урам зоригтой ажилласан,...

Бурханы үг сүнсийг минь сэрээлээ

Наньнань, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид...

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.

Leave a Reply