“Сайн удирдагч”-ийн эргэцүүлэл

2023-07-11

Рубилен, Филиппин

Бага байхаас минь л аав, ээж хоёр намайг хүнтэй нөхөрсөг, ойр дотно байж, бусдыг ойлгодог хүн бай гэж сургасан юм. Эргэн тойрны минь хүмүүст асуудал, дутагдал байвал би нүүрэн дээр нь хэлж чаддаггүй, нэр төрийг нь бодох хэрэгтэй болдог байлаа. Ийм хүмүүжилтэй болохоор би хэзээ ч, хэнтэй ч зөрчилдөж, маргалдаж байгаагүй, эргэн тойрныхон маань намайг сайн хүн гэж бодож, надтай харилцахыг хүсдэг, би ч гэсэн хүмүүст ингэж хандах нь сайн гэж боддог байлаа. Бурханд итгэснийхээ дараа би ах эгч нартайгаа ийм л харьцаатай байсан юм. Ялангуяа чуулганы удирдагч болсныхоо дараа би бусадтай нөхөрсөг байх ёстой, бусдын алдааг хэзээ ч хөнгөн хуумгай буруутгаж болохгүй гэж бодсон. Тэгснээр энэ нь бидний сайхан харилцааг сүйтгэхгүй, тэд ч надтай эвтэй байхыг хүсэж, намайг нөхөрсөг, сайн удирдагч гэж магтах байсан.

Хожим нь би бүлгийн удирдагч Жоан эгчийг ямар ч ачаа үүрэлгүй үүргээ гүйцэтгэдгийг олж мэдээд, эгчид олон удаа сануулж, “Бүлгийн удирдагчийн хувьд та ах, эгч нарынхаа байдлыг ойлгож, бүлгийн ажлыг хянан шалгах ёстой” гэсэн боловч хийхгүй хэвээр байсан тул би дахин сануулж, учрыг нь асуух хэрэгтэй боллоо. Эгч ганцхан цагийн завтай гэсэн атлаа Фэйсбүүк орж, кино үзэхэд тэр цагаа зарцуулж байсан тул юуг ч хянаж шалгадаггүй байсан. Үүнийг сонсоод миний уур хүрч, “Та үнэхээр залхуу, ямар ч ачаа үүрдэггүй, ах, эгч нар цуглаанд оролцохгүй байхад тэднийг дэмжих тухай боддоггүй!” гэж бодлоо. Би үүргээ аргацааж, хариуцлагагүй хандсаных нь төлөө эгчтэй харьцахыг хүссэн ч хэрэв би харьцах юм бол эгч надаас зайгаа барьж, намайг найрсаг, сайн удирдагч биш гэх байх гэж бодоод, эв найртай харилцаагаа сүйтгэхийг хүсээгүй учраас эгчтэй харьцахын оронд эгчийг зоригжуулж, “Та энэ цаг заваа ашиглаад ах, эгч нарынхаа байдлыг ойлгохыг хичээгээрэй, тэгвэл үүргээ сайн гүйцэтгэж чадна” гэж хэлсэн. Эгч хэд хоног сайн байсан ч өнөөхасуудал дахин гарсаар байлаа. Эгч үүргээ аргацааснаас болоод шинээр ирсэн улам олон хүн цуглаанд тогтмол оролцохгүйд хүрч, шинээр ирсэн зарим хүн бүр ирэхээс ч төвөгшөөж байсан. Энэ бүлгийн удирдагч үнэхээр хариуцлагагүй юм аа гээд маш их уур хүрч, эгчтэй харьцахыг үнэхээр их хүсэж байсан ч надаас зайгаа барих байх гэж бодоод юу ч хэлээгүй, харин шинээр ирэгсдийг өөрөө усалж, дэмжих ёстой болсон. Шинээр ирэгсэдтэй ярилцсаныхаа дараа би тэдэнд шийдвэрлэгдээгүй олон бэрхшээл байсан учраас цуглаанд ирдэггүй байсныг олж мэдсэн, гэтэл урьд нь Жоан надад тэд мессежинд нь хариулдаггүй гэж хэлсэн юм. Жоаны үүрэгтээ хандах хандлагыг хараад би түүнтэй харьцахыг үнэхээр хүсэж, хариуцлагагүй байсныхаа ноцтой үр дагаврыг мэдээсэй гэж хүслээ. Гэхдээ би бас нөхөрсөг, найрсаг сайн удирдагч байхыг хүссэн тул бодлоо өөрчилж, оронд нь түүнд урам зориг өгөх зүйлсийг хэлсэн. Тиймээс эгч огт өөрчлөгдөөгүй. Нэг цуглаан дээр Жоан гомдоллож, “Би энэ бүлэгт ороод удаж байна. Яагаад намайг дэвшүүлдэггүй юм бэ?” гэлээ. Жоаны ингэж хэлэхийг сонсоод би “Та маш залхуу, үүргээ хааш яаш гүйцэтгэдэг, хариуцлагагүй шүү дээ. Яаж дэвшиж чадах юм бэ?” гэж бодсон. Хэдийгээр би түүнд уурлаж байсан ч түүнийг тайтгаруулж, “Бид ямар ч үүрэг гүйцэтгэсэн Бурханы дээд эрхт зохицуулалтын ачаар тэгж хийдэг, хэдийгээр бидний үүрэг өөр боловч бид бүгд шинээр ирэгсдийг усалж, Бурханы ажлыг туулж байгаа” гэлээ. Ингэснээр би эгчид өөрийг нь ойлгож, халамжилдаг, сайн удирдагч гэдгээ мэдрүүлнэ гэж бодсон юм. Тиймээс би бусдын асуудлыг харсан хэр нь тэднийг хэзээ ч илчилж, харьцаж байгаагүй. Үүний оронд, тэднийг тайтгаруулж, зоригжуулах хэдэн сайхан үг л хэлж, энэ нь хүн бүрийн зүрх сэтгэлд найрсаг байх сайхан дүр төрхийг минь хадгалж чадна гэж бодсон юм.

Өөр нэг удаа сайн мэдээний санваартан Эдна, бүлгийн удирдагч Энни хоёр хоорондоо таарамж муутай байлаа. Эдна надад ууртайгаар “Энни дэндүү залхуу юм аа. Эннигээс бүлгийнх нь хүмүүсийн байдал, бэрхшээлийн талаар асуухад маш оройтож хариу өгсөн. Хэрэв би ах, эгч нарын байдлыг ойлгож чадахгүй бол Энни үүргээ сайн биелүүлдэггүй” гэсэн. Эдна нэлээд биеэ тоосон зан чанартай, дууны өнгө нь ихэвчлэн тушаасан юм уу шаардсан маягтай байдаг болохоор бусад нь хүлээн авахад хэцүү байдаг, бас Энни нэр нүүрээ бодож байсныг би мэдэж байлаа. Энни Эднагийн дууны өнгийг сонсоод хүлээн авч чадаагүй тул хариулахыг хүсээгүй байх магадлалтай байсан. Би Эднад үүнийг хэлэхийг хүссэн боловч түүнийг гомдоож, өөрийг нь ойлгохгүй байгаа мэт санагдуулахыг хүсээгүй тул нөхөрсөг байдлаар “Энни завгүй байсан болохоор зурвасыг чинь хараагүй байх” гэж хэлсэн юм. Үүний дараа Энни дээр очиход Энни баяр хөөргүй байдлаар “Эдна дэндүү биеэ тоосон зантай, надад үүргээ яаж биелүүлэх талаар шаардлага тавьдаг учраас мессежүүдэд нь хариу өгөхийг хүсдэггүй” гэсэн. Энни бусдын зөвлөгөөг авдаггүйг би хараад энэ тухай сануулахыг хүссэн ч Энни хүлээж авалгүй, энэ нь бидний хоорондын эв зохицлыг үгүй хийх вий гэж санаа зовоод, “Чи Эднаг буруу ойлгосон байж магад. Тэр чамайг үүргээ сайн биелүүлээсэй гэж л хүсэж байгаа” гэсэн. Би тэдэнд ердөө тайтгаруулах, сургамжлах үг л хэлж, асуудлыг нь хэлж өгөөгүй. Тэдний хэн нь ч өөрсдийгөө ойлгоогүй. Эдна Эннигийн ажлыг хянаж чадахгүй хэвээр байсан, Эннид өөрт нь шударга бус хандсан мэт санагдаж, энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж санагдсан. Би удирдагчийн хариуцлагаа биелүүлээгүйгээс тэд өөрсдийн асуудлыг ухамсарлаагүйг би мэдэж байлаа. Би л ийм үр дүнд хүргэсэн. Би Бурханд залбирч, өөрийгөө таньж мэдэхэд минь намайг гэгээрүүлээч гэж гуйгаад.

Бурханы үгээс уншлаа. “Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь хоосон үг хэлж, хоосон уриа лоозон хэлнэ гэсэн үг биш. Хүний амьдралд юу ч тохиолдсон, энэ нь хүний биеэ авч явах зарчим, үйл явдлыг харах өнцөг, эсвэл үүргээ биелүүлэх асуудлыг хамарч байгаа цагт тэд сонголт хийх шаардлагатай болдог тул үнэнийг эрж хайж, Бурханы үгээс үндэс, зарчмыг хайх ёстой, дараа нь хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Хэчнээн том бэрхшээлтэй тулгарсан ч ийм маягаар үнэнийг эрэлхийлж чаддаг байх нь Петрийн замаар, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж байгаа хэрэг юм. Жишээлбэл, бусадтай харилцахдаа ямар зарчмыг дагах ёстой вэ? Чи, хэнийг ч гомдоож болохгүй, харин эв эеийг сахиж, хүнийг нэр нүүргүй болгохоос зайлсхийх хэрэгтэй, тэгснээр хожим нь хүн бүр эв найртай байж чадна гэсэн үндсэн үзэл бодолтой. Тэр үзэл бодолдоо баригдаад хэн нэгнийг муу зүйл хийж, алдаа гаргаж, эсвэл зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байгааг харах үедээ тухайн хүнд тэрийг нь хэлэхийн оронд тэвчихийг илүүд үздэг. Үзэл бодолдоо баригдаад чи бусдыг гомдоох үнэн сэтгэлээсээ дургүй болдог. Хэнтэй ч холбогдсон гэсэн, нэр нүүр, сэтгэл хөдлөл, эсвэл олон жил харьцаж дассан сэтгэлийнхээ тухай бодолдоо хазаарлагдаад чи үргэлж тэр хүнийг баярлуулах сайхан зүйлс хэлдэг. Сэтгэлд чинь нийцэхгүй зүйлийг олж харахаараа чи бас хүлээцтэй байдаг; чи нууцаар багахан уурлаж, хэдэн муу үг хэлдэг ч тухайн хүнтэй биечлэн уулзах үедээ тайван байдлыг алдагдуулалгүй, харилцаагаа хадгалсаар байдаг. Тэгж биеэ авч явах байдлыг чи юу гэж бодож байна? Энэ нь бялдууч хүний үйлдэл биш үү? Нэлээд зальжин биш үү? Энэ нь биеэ авч явах зарчмыг зөрчдөг. Тэгэхээр ийм байдлаар үйлдэх нь дорд биш гэж үү? Ийм маягаар авирладаг хүмүүс сайн хүмүүс биш, эрхэм хүмүүс ч биш. Чиний хэчнээн их зовж, ямар төлөөс төлсөн чинь хамаагүй, хэрэв зарчимгүй авирладаг бол чи бүтэлгүйтсэн, Бурханы өмнө чи ямар ч сайшаал хүртэхгүй, Тэр чамайг санахгүй, чи Түүнд таалагдах ч үгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд хүн ядаж мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой). Би Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа, үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу ч тохиолдсон үнэний зарчмуудын дагуу үйлдэж, хүмүүсийг гомдоохоос айхгүй байх явдал гэдгийг ойлгосон. Гэхдээ ах эгч нартайгаа таарамжтай байх үедээ би бусдад үргэлж өндрөөр үнэлэгдэж, тэдэнтэй эв зохицолтой байхыг хүсэж, ах эгч нарынхаа магтаалыг хүртэхийн тулд найрсаг, бусдыг өрөвддөг хүн байхыг эрмэлздэг байсан ч үнэнийг хэрэгжүүлэхээ огоорсон. Би Жоаныг ачаа үүрэлгүйгээр үүргээ гүйцэтгэж, залхуу, зальтай байхыг хараад хариуцлагагүй байгаагийнх нь төлөө түүнтэй харьцахыг хүссэн ч түүнтэй сайн харилцаатай хэвээр байж, сайн, найрсаг удирдагч гэдгээ мэдрүүлэхийн тулд асуудлыг нь илчлээгүй. Үр дүнд нь Жоаны хариуцлагагүй байдлаас болж шинээр ирсэн зарим хүн асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй учир цуглаанд ирээгүй. Эдна, Энни хоёрыг эв зохицолтой хамтран ажиллаж чадахгүй, өөрсдийгөө таньж мэдээгүйг би харсан ч асуудлыг нь хэлж өгөх юм уу өөрсдийгөө таньж мэдэхэд нь туслахын оронд тодорхойгүй хариу өгч, тайтгаруулж, сургамжлах үг хэлэх замаар зөрчилдөөнийг нь намжаахыг хичээж байлаа. Үүний үр дүнд Эдна хянах боломжгүй хэвээр байж, Энни үүргээ сайн биелүүлэлгүй, өөрийнхөө оронд өөр хүн тавихыг хүссэн юм. Би нөхөрсөг, найрсаг сайн удирдагчийн дүр төрхөө хадгалахын тулд чуулганы ажлыг огт хамгаалаагүй гэдгээ олж харлаа. Би хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд ажлаа хохироохыг илүүд үзэж, маш их хувиа хичээсэн, жигшүүртэй, бялдууч, зальжин хүн байжээ. Миний үйлдэл, биеэ авч явах байдал бүхэлдээ миний завхарсан зан чанараас үүдэлтэй. Би үнэнийг хэрэгжүүлэхгүй байсан. Би бусдаар магтуулсан ч Бурханаар хэзээ ч магтуулахгүй. Дээр нь би ах эгч нарынхаа асуудлыг илчлээгүй, хэлж өгөөгүй, асуудлыг нь шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөөгүй учраас тэд завхарсан зан чанараа олж хараагүй, үүргээ сайн биелүүлээгүй нь сайн мэдээний ажилд нөлөөлсөн. Үүнийг ухаарах үедээ л би, ах эгч нартаа амийн оролтоо өсгөхөд нь туслаагүй учраас огтхон ч сайн хүн биш гэдгээ олж харсан. Харин ч би хүн бүрээр өөрийгөө хамгаалуулж, магтуулж, хүндлүүлсэн нь Бурханы хувьд жигшмээр зүйл юм. Үүнийг ухаараад би маш их гуниглаж, Бурханд залбирч, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд минь залж чиглүүлээч гэсэн.

Хожим нь нэг эгч миний байдлыг олж мэдээд Бурханы үгийн энэ хэсгийг надад илгээсэн юм. “Харилцаж болмоор, найрсаг гэх мэт ‘сайн’ зан авирын цаад мөн чанарыг дүр эсгэлт гэх хоёр үгээр тодорхойлж болно. Тийм ‘сайн’ зан авир нь Бурханы үгээс үүдэлтэй байдаггүй, мөн үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдсэний үр дүн ч биш юм. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? Энэ нь хүмүүсийн сэдэл, явуулга, дүр эсгэж, дүр үзүүлж, ов мэхтэй байхаас үүдэлтэй. Хүмүүс эдгээр ‘сайн’ зан авиртай зууралдах үедээ хүссэн зүйлээ авах гэсэн зорилготой байдаг; эс бөгөөс тэд хэзээ ч өөрсдийгөө ингэж зовоож, өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдрахгүй. Өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдний жинхэнэ уг чанар хүмүүсийн төсөөлдөг шиг хүмүүжилтэй, гэнэн цайлган, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай биш гэсэн үг. Тэд мөс чанар, эрүүл ухаанаар амьдардаггүй; харин тодорхой зорилго, шаардлагад хүрэхийн тулд амьдардаг. Тэдний жинхэнэ уг чанар нь замбараагүй, мэдлэггүй. Бурханы хайрласан хууль, тушаалгүйгээр хүмүүс нүгэл гэж юу болохыг мэдэхгүй байх байлаа. Хүн төрөлхтөн ийм байсан биш гэж үү? Бурхан хууль, тушаал гаргахад л хүмүүс нүглийн талаар зарим нэг ойлголттой болсон. Гэсэн ч тэд зөв буруу, эсвэл эерэг сөрөг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй хэвээр байдаг. Тэгвэл ийм тохиолдолд тэд ярьж, үйлдэх зөв зарчмыг мэддэг байх боломжтой юу? Ямар үйлдэл, ямар сайн зан авир хэвийн хүн чанарт байх учиртайг мэдэж чадах уу? Жинхэнэ сайн зан авир юунаас үүдэлтэй, хүний төрхийг амьдран харуулахын тулд ямархуу замыг дагах ёстойг тэд мэдэж чадах уу? Чадахгүй. Сатанлаг уг чанараасаа болж, зөн билгээсээ болж хүмүүс дажгүй, нэр төртэй амьдрахын тулд зөвхөн дүр эсгэж, дүр үзүүлж л чадна—энэ нь боловсон, мэдрэмжтэй, зөөлөн зантай, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, найрсаг, харилцаж болмоор байх гэх мэт ов мэхийг гаргадаг; улмаар эдгээр заль мэх, хууран мэхлэлтийн аргууд гарч ирдэг. Тэдгээрийг гарч ирмэгц хүмүүс нэг юм уу хоёр ов мэхийг сонгон зууралддаг. Зарим хүн найрсаг, харилцаж болмоор байхыг сонгосон бол зарим нь боловсон, мэдрэмжтэй, зөөлөн зантай байхыг сонгосон, зарим нь сайхан ааштай байж, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлахаар сонгосон, зарим нь эдгээр зүйлийг бүгдийг нь сонгосон байдаг. Гэсэн ч ийм ‘сайн’ зан авиртай хүмүүсийг Би нэг нэр томьёогоор тодорхойлдог. Тэр нь ямар нэр томьёо вэ? ‘Гөлгөр чулуу.’ Гөлгөр чулуу гэж юу вэ? Энэ нь он удаан жилийн турш хурц өнцгүүд нь урсгал усаар угаагдаж, мөлийсөн голын эргээр байдаг гөлгөр чулуунууд юм. Хэдий тэр чулуунууд дээр гишгэхэд өвтгөдөггүй ч анхааралтай байхгүй бол хүмүүс дээр нь халтирах боломжтой. Харагдах хэлбэр, дүрсээрээ эдгээр чулуу нь маш сайхан боловч гэртээ аваачсаны дараа ямар ч ашиггүй байдаг. Чи тэдгээрийг хаяж чадахгүй боловч хадгалаад ямар ч хэрэггүй байдаг—‘гөлгөр чулуу’ гэдэг нь энэ юм. Миний хувьд, ийм илэрхий сайн зан авиртай хүмүүс бол бүлээн. Тэд гаднаа сайн сайхан дүр эсгэдэг боловч үнэнийг огт хүлээн авдаггүй, сайхан сонсогдох зүйл хэлдэг ч ямар ч бодитой юм хийдэггүй. Тэд гөлгөр чулуу төдийхөн юм(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (3)). Өмнө нь би найрсаг, нөхөрсөг хүмүүс бол сайн хүмүүс гэж үргэлж боддог байсан юм. Ийм сайн үйлийн цаана сатанлаг завхарсан зан чанар, хувийн зорилго, санаархал байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй. Би багаасаа найрсаг, нөхөрсөг хүн байхыг эрмэлздэг байсан, найз нөхөд, ах, эгч нар маань бүгд намайг халамжтай, нөхөрсөг гэж магтдаг байсан ч зүрх сэтгэлийнхээ гүнд би бусдаар хүндлүүлж, магтуулахын тулд л тэгж байжээ. Би ах эгч нараа хууран мэхэлж, зальдахын тулд найрсаг, нөхөрсөг дүр төрхийг ашиглажээ. Бурхан ийм сайн зан авиртай хүмүүсийг “гөлгөр чулуу” гэж тодорхойлдгийг би харсан. Ийм чулуунууд гаднаа сайхан харагддаг, дээр нь гишгэхэд өвддөггүй ч хальтирч унахад маш амархан байдаг. Тэдгээрийг харахад дажгүй ч гэсэн бодитой хэрэглээ байдаггүй. Би найрсаг, нөхөрсөг хүн шиг харагдаж байсан ч ах эгч нартаа ямар ч бодит тусламж санал болгодоггүй хүн байсан гэдгээ ухаарсан. Зүрх сэтгэл маань ов мэх, арга залиар дүүрэн байжээ. Би хүн болгонд эелдэг хандаж, хэнийг ч гомдоодоггүй, зүгээр л “гөлгөр чулуу”, алтан дунджийг баримталдаг бялдууч, зальхай хоёр нүүртэн байж. Яг л Бурханы үгэнд илчилснээр “Алтан дундажтай зууралддаг бүх хүн хамгийн хорлонтой. Тэд хэнийг ч гомдоохгүйг хичээдэг, хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцтэй байдаг ба хэн ч тэднийг нэвт шувт харж чаддаггүй. Тийм хүн бол амьд Сатан юм!(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна). Бурхан болон бусад хүмүүс найрсаг хүмүүст дуртай, тэднийг сайшаадаг гэж би боддог байсан ч харин одоо миний үйлдэл үнэний зарчмууд, Бурханы үгтэй огтхон ч нийцэхгүй байгааг мэддэг боллоо. Би зүгээр л ов мэхтэй зан чанараа харуулж байжээ. Ийм хүмүүст нэр хүнд, ёс жудаг гэж байдаггүй, Бурхан тэднийг үзэн яддаг. Хэрэв би гэмшиж, өөрчлөгдөөгүй бол нэг л өдөр Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдахаа мэдэж байлаа. Би тийм хүн байхыг хүсээгүй. Тиймээс Бурханд залбиран гэмшиж, зан чанараа өөрчлөхөд минь туслан, үнэнийг хэрэгжүүлэх хүч чадал өгч, Бурхан болон ах эгч нартаа чин сэтгэлээсээ хандахад минь туслаач гэж Бурханаас гуйсан юм.

Нэг өдөр нэг эгч Бурханы үгийн ийм хоёр хэсгийг илгээлээ: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдэнд, тэдний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулах гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). “Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага: 1. Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх. 2. Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, амьдралд нь тулгарч байгаа амийн оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх. 3. Үүрэг тус бүрийг зүй ёсоор гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэний зарчмыг нөхөрлөх. 4. Төрөл бүрийн чухал ажлыгхариуцаж байгаа бие бүрэлдэхүүн болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдлыг байнга хянаж, шаардлагатай үед тэднийг даруй өөр тийш нь хуваарилах юм уу сольж, хүмүүсийг тохирохгүй газарт нь тавьснаас үүсэх хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангах. 5. Ажлын төсөл бүрийн байдал болон үйл явцыг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, эндүүрлийг залруулж чадсанаар ажлыг төвөггүй урагшлуулах(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийг уншсаныхаа дараа би бидний хүн чанарыг үнэлэх Бурханы стандарт нь гаднаа хэр их сайн үйл хийж байгаагаас, эсвэл хэр олон хүн биднийг өндрөөр үнэлж байгаагаас биш, харин бид Бурханд дуулгавартай байж чадах эсэх, бидний бодол санаа, үйл хэрэг үнэний хэрэгжилтийг гэрчилдэг эсэхээс хамаардгийг ухаарсан. Ийм хүмүүс л сайн хүн чанартай байдаг. Би Жоаныг үүргээ хааш яаш гүйцэтгэж, хариуцлагагүй байгааг харсан, бас Эдна, Энни хоёрыг завхарсан зан чанараараа амьдарч, бие биенээ үл тоомсорлож байхыг харсан. Энэ бүхэн чуулганы ажилд хохирол учруулсан юм. Чуулганы удирдагчийн хувьд би тэдний хийсэн зүйлийн уг чанарыг нөхөрлөж, илчилж, задлан шинжлэх ёстой байсан ч оронд нь тэдэнд сайхан үг хэлж, энхийг сахиулагч байхыг хичээсэн. Чуулганы ажил хохирч байгааг харсан ч гэсэн би сайн дүр төрхөө хадгалах хэрэгтэй байлаа. Би үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэлгүй байсан төдийгүй, чуулганы удирдагчийн хариуцлагаа биелүүлж чадаагүй, ах эгч нарынхаа амийн оролтод өчүүхэн төдий ч туслаагүй. Ах, эгч нартайгаа эв зохицолтой амьдарч, найрсаг, нөхөрсөг хүн гэдгээ тэдэнд мэдрүүлж чадвал сайн удирдагч гэж боддог байлаа. Одоо бодоход энэ ойлголт буруу юм байна. Жинхэнэ сайн удирдагч бол асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж, зарчмын дагуу үйлдэж, бусдыг гомдоохоос айлгүй, ах эгч нарын амийг хариуцаж чаддаг. Ах, эгч нарынхаа асуудалтай тулгараад тэрийг нь хэлж өгч, үнэний бодит байдалд ороход нь туслахын оронд өөрийнхөө дүр төрхийг хамгаалахын тулд заль гаргаж, тэднийг тайвшруулж, зоригжуулаад, бодит асуудлыг шийдвэрлээгүй. Би зүгээр л ах эгч нараа хуурч, мэхэлж байсан биш үү? Сайн удирдагч байх тухай өмнөх ойлголт минь буруу, Бурханы шаардлагад огт нийцэхгүй байсныг би ухаарсан. Миний бүх үг, үйл хэрэг Бурханы үгийн зарчмууд дээр тулгуурлах ёстой. Хэрэв би үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханыг эсэргүүцэх замаар алхаж байна гэсэн үг. Уламжлалт соёлын сайн чанарыг баримталж, магтаалын хойноос хөөцөлдөж, шударга бусаар ярьж, үйлдэж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байхын оронд Бурханы үг, шаардлагын дагуу ярьж, үйлдэж чаддаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Би үүнийг бодож үзээд бусадтай таарамжтай байх арга замаа өөрчлөх ёстойгоо ухаарсан. Чуулганы удирдагчийн хувьд би үүргээ өөрийн хүссэнээр гүйцэтгэж чадахаа больж, оронд нь Бурханы хүслийн дагуу үйлдэж, ах эгч нартаа Бурханы үгийн дагуу бэрхшээлээ шийдвэрлэхэд нь туслах ёстой байсан, ингэснээр тэд үнэн болон зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж чадна. Энэ нь миний хариуцлага байсан юм. Би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг олсон. Тиймээс би Бурханд залбирч, завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлэхэд минь залж чиглүүлэхийг гуйсан юм.

Дараа нь би Бурханы үгийг уншсан. “Хүмүүсийн хүрэхээр хамгийн их чармайх ёстой зүйл бол Бурханы үгийг өөрсдийнхөө үндэс суурь болгож, үнэнийг шалгуураа болгох явдал юм; тэгж байж л тэд гэрэлд амьдарч, хүний хэвийн дүр төрхийг амьдран харуулж чадна. Хэрэв чи гэрэлд амьдрахыг хүсвэл үнэний дагуу үйлдэх ёстой; хэрэв чи шударга байхыг хүсвэл шударга үг хэлж, шударга зүйл хийх хэрэгтэй. Үнэний зарчимтай байвал л биеэ авч явах байдал чинь үндэс суурьтай байна; хүмүүс үнэний зарчмыг алдаж, сайн зан авирт л анхаарах юм бол энэ нь худал хуурмаг, дүр эсгэлтийг гарцаагүй төрүүлнэ. Хүмүүсийн биеэ авч явах байдал ямар ч зарчимгүй байдаг бол зан авир нь хэчнээн сайн байлаа ч тэд хоёр нүүртнүүд юм; тэд нэг хэсэгтээ бусдыг хуурч болох ч хэзээ ч итгэл даахуйц байхгүй. Хүмүүс Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явах үедээ л жинхэнэ суурьтай байдаг. Бурханы үгийн дагуу биеэ авч явдаггүй байж, зөвхөн сайн хүний дүр эсгэхэд анхаараад үр дүнд нь тэд сайн хүмүүс болж чадах уу? Яавч үгүй. Сайн зан авир хүмүүсийн мөн чанарыг өөрчилж чадахгүй. Үнэн болон Бурханы үг л хүмүүсийн зан чанар, бодол, санааг өөрчилж, тэдний амь болж чадна… Заримдаа бусдын дутагдал, өө сэв, алдаа мадгийг шууд хэлж өгч, шүүмжлэх шаардлагатай байдаг. Энэ нь хүмүүст асар их ашиг тустай. Энэ нь тэдэнд бодит тусламж болдог, бас үр өгөөжтэй байдаг, тийм биш гэж үү?(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (3)). Бурханы үг надад зан чанарын өөрчлөлтийн замыг хэлж өгсөн, энэ нь Бурханы үгийн дагуу үйлдэж, үнэнийг өөрийн шалгуур болгон, гаднах сайн үйлээр дүр эсгэхгүй, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх явдал юм. Би үнэний зарчмуудад харш зүйлс тохиолдож байгааг хараад, эсвэл ах, эгч нар завхарсан зан чанараараа үүргээ гүйцэтгэж байгааг хараад тэдэнд үнэнч шударгаар, зарчмын дагуу хандаж, нөхөрлөж, аливаа зүйлийг хэлж өгч, шаардлагатай бол тэдэнтэй харьцах хэрэгтэй. Ингэж байж л ах эгч нар үүргээ биелүүлэх явцад нь гарсан гажуудлыг ухаарч, цаг тухайд нь засаж чадна. Энэ нь ах эгч нартаа үнэхээр тусалж, Бурханы үгийн дагуу тэдэнтэй харилцаж байгаа хэрэг. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа гэж энэ юм. Үнэнийг яаж хэрэгжүүлэхээ ойлгосныхоо дараа би “Бусдын алдааг ярихаас бүү ай, үргэлж сайн зүйл бүү хэл. Бурхан дүр эсгэж, хууран мэхлэгчдийг үзэн яддаг. Миний үг, үйл Бурханы үг болон үнэний зарчимтай нийцэх ёстой” гэж өөртөө хэлсэн юм. Хожим нь би Жоаныг дахин залхуурч байгааг хараад хэлж өгөхийг хүссэн ч хэрэгжүүлэх цаг болоход маш хэцүү санагдаж, Жоаны зүрх сэтгэл дэх сайхан дүр төрхөө алдах вий гэж санаа зовсоор байлаа. Би өмнө нь уншсан Бурханы үгийг бодоод, зан авир, биеэ авч явах байдалдаа найрсаг, нөхөрсөг байх санаанд түшиглэсээр байгаагаа ухаарсан. Тэгээд Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэхэд минь залж чиглүүлэхийг гуйлаа. Үүний дараа би Жоан дээр очиж, “Эгч ээ, би ухамсарласан эсэхийг чинь мэдэхгүй байна, гэхдээ үүргээ аргацааж, хариуцлагагүй ханддагаас чинь болж шинээр ирсэн олон хүн цуглаанд ирэхгүй байна. Үүргээ ингэж биелүүлэх нь шинээр ирэгсдийн усалгааг хэт их удаашруулж байна…” гэсэн. Эгчийн асуудлыг хэлж өгснийхөө дараа би өөрийнхөө туршлагаас хуваалцлаа. Түүнийг уурлаж, намайг үл тоох байх гэж бодсон ч намайг гайхшируулсан зүйл болсон. Эгч уурлаагүйгээр зогсохгүй, өөрийгөө эргэцүүлж, “Энэ бол миний дутагдал, үүнийгээ өөрчлөх хэрэгтэй” гэсэн. Дараа нь Жоан эгч үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж эхлэн, түүний усалсан шинээр ирэгсэд цуглаанд илүү тогтмол оролцдог боллоо. Миний удирдамж, тусламжаас болж бид хоёрын харилцаа тасраагүй, харин ч сайжирсан. Дараа нь би эгчийн завхралыг дахин хараад шуудхан хэлж өгч, эгч ч үүнийг хүлээн авч, өөрийгөө мэддэг болсон юм. Одоо бол үүрэгтээ хандах хандлага нь маш их өөрчлөгдөж, хожим нь чуулганы удирдагч болж дэвшсэн. Би бас Эдна, Энни хоёрын асуудлыг хэлж өгсөн. Эдна биеэ тоосон зангаа ухаараад, бусадтай ярилцах арга барилаа өөрчлөх ёстой юм байна гэсэн, харин Энни завхарсан зан чанараа таньж мэдээд, үүнийгээ өөрчлөхөд бэлэн гэж хэлсэн юм. Би үүнд маш их баярласан. Бурханд талархъя! Зөвхөн Бурханы үг л хүмүүсийг өөрчилж чадна!

Эдгээр зүйлийг өөрийн биеэр мэдэрсэн нь жинхэнэ сайн хүн бол хүмүүсийн сайн гэж боддог шиг биеэ авч явдаг хүн биш гэдгийг надад ойлгуулсан. Энэ нь Бурханы үгээр үйлдэх, үнэнийг хэрэгжүүлэх, үнэнч шударга хүн байх гэсэн үг. Бурхан ийм хүнийг хайрладаг. Би бас бусдын асуудлыг олж харвал тэдэнтэй хурдан нөхөрлөж, тэдэнд тусалж, шаардлагатай үед нь илчилж, харьцах хэрэгтэйг олж харлаа. Ийм маягаар л тэд завхрал, дутагдлаа ухамсарлаж, үнэнийг эрж хайн, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж чадна. Энэ бол тэдэнд туслах хамгийн сайн арга зам. Одоо би ах эгч нарынхаа асуудлыг хэлж өгөхөөс айхаа больсон. Тэд намайг юу ч гэж бодсон, би үнэнч шударга байж, зарчмуудыг дагаж, чуулганы ажлыг хамгаалахыг хүсдэг. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply