945 Бурханы уур хилэнгийн бэлгэ тэмдэг
1 Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг.
2 Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав