505 Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь Бурханаас магтаал хүртдэг

I

Үнэнийг хэрэгжүүлэх бүрд,

цэвэршүүлэлт туулах бүрд,

Бурханы ажил ирэх бүрд хүмүүс их шаналдаг.

Бүгд тэдний хувьд туршилт тул

дотор нь тулаан явагдаж байдаг.

Энэ нь тэдний төлөх ёстой бодит төлөөс.

Бурханы үгээс ихийг уншиж,

ийш тийш гүйх нь тэдний төлөөс;

энэ тэдний хийвэл зохих зүйл,

энэ нь тэдний үүрэг.

Гэвч хүмүүс бодол,

төлөвлөгөө, үзэл, сэдэл зэрэг

дотоод зүйлсээ хойш нь тавьж сурах ёстой.

Тэгэхгүй бол тэд хэр их зовж,

хэр ихийг хийх нь хамаагүй,

бүгд хий дэмий болж хоцорно.

Чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь

чамд өөрчлөлт гарсан уу, үгүй юү гэдгээр,

Бурханы хүслийг хангалуун байлгаж,

Бурханыг мэдэж, Түүнд үнэнч байхын тулд

үнэнийг хэрэгжүүлж, үзэл сэдлийнхээ эсрэг

босдог уу, үгүй юү гэдгээр чинь хэмжигддэг.


II

Чиний туулсан бэрхшээл үнэ цэнтэй эсэхийг

дотоод өөрчлөлт чинь л тодорхойлж чадна.

Чиний зан чанар өөрчлөгдөж,

үнэнийг хэрэгжүүлсэн цагт

бүх зовлон чинь Бурханы сайшаалыг хүртэнэ.

Хэрвээ дотоод зан чанар чинь өөрчлөгдөөгүй бол

гаднаа хэр их завгүй гүйж явах нь хамаагүй;

хэр их зовлон туулсан байж болох чинь хамаагүй,

Бурханаар батлагдаагүй л бол

тэр чинь хий дэмий.

Чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь

чамд өөрчлөлт гарсан уу, үгүй юү гэдгээр,

Бурханы хүслийг хангалуун байлгаж,

Бурханыг мэдэж, Түүнд үнэнч байхын тулд

үнэнийг хэрэгжүүлж, үзэл сэдлийнхээ эсрэг

босдог уу, үгүй юү гэдгээр чинь хэмжигддэг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 504 Үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох нь хамгийн утга учиртай

Дараах: 506 Үнэнийг хэрэгжүүлэх тусам, Бурханаар улам их ерөөгдөнө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх