600 Хүний алхдаг замаас амжилт, бүтэлгүйтэл нь шалтгаалдаг

1 Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр л хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхийн тулд Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг. Хүн үнэнд амжилт олох уу, эсвэл бүтэлгүйтэх үү гэдэг нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хэрвээ эрэл хайгуулын чинь зам зөв бол амжилтад хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн явж байгаа зам чинь буруу бол чи үүрд амжилтад хүрч чадахгүй.

2 Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 599 Үүргээ гүйцэтгэхийн төлөө амьдрах нь утга учиртай

Дараах: 601 Петрын зам болон Паулын зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх