920 Бурханы ноёрхол дор бүх зүйл захирагдана

1 Эрин үеүдийн улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөлт бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн өөрөө хөгждөггүй, харин Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Бүх бүтээл болон бүх шашин, бүх урсгалын хүмүүсийг нэг Бурханы эрх мэдэл дор аваачихын тулд Бурханы ажлын гурван үе шатыг дурддаг билээ. Чи ямар шашинд ч харьяалагддаг бай, эцэстээ бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдана. Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; шашны ямар ч тэргүүн үүнийг хийж чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй.

2 Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бүтээгчтэй эн зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг анх Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—энэ нь гарцаагүй. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрлөөр нь ангилна—энэ ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй.

3 Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Тэр Израильд ажиллаж байна уу, Хятадад ажиллаж байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 919 Бүтээлүүд Бурханы эрх мэдэлд дуулгавартай байх ёстой

Дараах: 921 Бүх бүтээл Бурханы ноёрхолд ирэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх