794 Бурханы захиралтыг мэддэг хүмүүс Түүний ноёрхолд захирагдана

1 Хүмүүний амьдралыг хэдэн арван жил туулахдаа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн билээ. Ийм хүн амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай байдаг. Ийм хүн, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй, хүнд байдаг бүх зүйл Бүтээгчээс ирдэг, ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог.

2 Бүтээгч хүний төрөхийг зохицуулдаг, хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан шийддэг гэдгийг ийм хүн ойлгодог. Иймээс хүн эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо, аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж, энэ хорвоогийн бүх эд хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, захирагдан, Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсэргүүцэж тэмцэлдэхийн оронд баяртайгаар байгаагаар нь угтан авна.

3 Хэрвээ хүн, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж амьдралыг үзвэл, өөрийн амьдралыг бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэж, даалгавраа биелүүлэх ховорхон боломж гэж үзвэл, амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой болж, Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар гарцаагүй амьдарч, Бүтээгчийн гэрэл дор гарцаагүй алхаж, Бүтээгчийн дээд эрхийг гарцаагүй мэдэж, Түүний ноёрхол дор гарцаагүй орж, Түүний ер бусын үйл хэрэг, Түүний эрх мэдлийг гарцаагүй гэрчлэх болно.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 793 Үзэл, төсөөллөөр чи Бурханыг хэзээ ч мэдэхгүй

Дараах: 795 Бурханы захиралтыг мэдсэнээр чөлөөлөлтөд хүрдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх