594 Үүргээ биелүүлж чаддаггүй хүмүүсийг Бурхан үл тооно

1 Би уул нурууд, голын хөндийгөөр хөндлөн гулд явж, хүний ертөнцийн сайн, мууг тууллаа. Хүмүүсийн дундуур Би хэрэн хэсэж, тэдний дунд олон жил амьдарсан атал хүмүүсийн зан чанар багахан өөрчлөгдсөн мэт харагддаг. Хүмүүсийн хуучин уг чанар дотор нь үндэслэж, нахиалсан мэт байдаг. Тэд тэрхүү хуучин уг чанараа хэзээ ч өөрчилж чаддаггүй; тэд үүнийг анхдагч суурин дээр нь л ялимгүй сайжруулдаг төдий. Хүмүүсийн хэлдгээр мөн чанар нь өөрчлөгдөөгүй, харин хэлбэр нь ихээхэн өөрчлөгджээ. Хүмүүс бүгд Намайг хуурч, зальдаад Миний сайшаалыг хүртэх гэж байгаа мэт санагддаг.

2 Хүмүүс бүгд өөрсдийгөө хайрладаггүй, өөрсдийгөө огт нандигнадаггүй, үнэ цэнгүй өөдгүй амьтад байхад Би яагаад ер нь тэдэнд дахин нэг удаа өршөөл, хайр үзүүлэх хэрэгтэй юм бэ? Хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө мэддэггүй, хэр үнэ цэнтэйгээ ч мэддэггүй. Тэд жингээ үзэхийн тулд жинлүүр дээр өөрсдийгөө тавих ёстой. Энэ нь та нарыг дүрсэлдэг бус уу, Миний ардууд аа? Та нарын дундаас хэн Миний өмнө шийдвэр гаргачихаад дараа нь түүнийгээ хаяагүй вэ? Хэн байн байн шийдвэр гаргахын оронд Миний өмнө урт хугацааны шийдвэр гаргасан бэ? Хүмүүс амар тайван байх үедээ Миний өмнө дандаа шийдвэр гаргаад, гай зовлонгийн цагт тэдгээрийг бүгдийг нь хүчингүй болгодог; тэгээд дараа нь шийдвэрээ дахин барьж аваад, Миний өмнө тавьдаг.

3 Би овоолсон хогоос хүмүүсийн түүсэн энэ хаягдлыг хээгүй хүлээгээд авчихмаар тийм хүндлээд байхааргүй Нэгэн юм уу? Цөөхөн хүн л шийдвэрээ бат хадгалдаг, цөөн хэд нь цэвэр ариун байдаг ба цөөхөн хүн өөрсдөд нь хамгийн эрхэм зүйлийг тахил болгон Надад өргөдөг. Та нар бүгд адилхан бус уу? Хаанчлал дахь Миний ардуудын нэг гишүүн болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надад жигшигдэн гологдоно!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 14-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 593 Сайн мууг хэмжих Бурханы стандарт

Дараах: 595 Үүргээ биелүүлснээр л Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх