320 Үг яриа, үйл хэрэг чинь Бурханы нүдэнд бузар байдаг

1 Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Та нарын муу үг, муу үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ?

2 Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бузар заваан байдаг. Төгс Хүчит Миний нүд та нарын зөв шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт гэж хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахан чадах билээ? Та нар Надад ингэж хандан, Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгодог учраас Би та нарыг гараасаа бултуулж, та нарыг гэсгээж, хараах өдрөө орхиж яахан чадах билээ? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн сүйдэлж, навсайлгаж орхисноо мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, тийм болохоор Би уураа гаргаж, цаашид та нарт хүлээцтэй хандахгүй. Зүрх сэтгэлд чинь эвэр ургачихсан мэт та нар өнөөдөр яаж ийм хатуу, нугаршгүй хэвээр үлдэж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс өнөөдөр үйлдэж буй муу муухай чинь яаж мултарч чадах юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 319 Хүний үг, үйл хэрэг Бурханы шатаалтаас зайлсхийх аргагүй

Дараах: 321 Үгийг нь хаядаг хүмүүсийг Бурхан яахан уучлах билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх