421 Ариун Сүнсний ажилтай байхын тулд залбиралдаа зүрх сэтгэлээсээ ярь

I

Хэн ч Бурхантай ярилцахгүй байж болохгүй.

Залбиралгүйгээр чи махбодод амьдардаг,

Сатаны хүлээсэнд амьдардаг.

Жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйд амьдардаг.

Ах, эгч нар өдөр бүр

үнэнчээр залбирч чадна гэж Бурхан найддаг.

Энэ бол хоосон сургаал мөрдөх явдал биш.

Гарсан үр дүнтэй байх ёстой.

Бурханы шаарддаг хамгийн бага стандарт нь

зүрх сэтгэлээ Түүнд нээх юм.

Хэрэв хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч, үнэнээ яривал

Бурхан тэдний дотор ажиллахыг хүснэ.

Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй,

харин цэвэр, шударга зүрх сэтгэлийг хүсдэг.

Хэрэв хүн зүрх сэтгэлээсээ Бурхантай ярилцахгүй бол

Бурхан хүний зүрхийг хөдөлгөж, ажилладаггүй.

Залбирал бол хамгийн чухал.

Сүнсний ажлыг залбирлаар хүлээн авахад

Бурхан зүрхийг чинь хөдөлгөж,

Бурханыг хайрлах хүсэл чинь хүчирхэгждэг.

Хэрэв зүрх сэтгэлээсээ залбирахгүй бол,

зүрх сэтгэлээ нээж, ярилцахгүй бол

Бурхан чиний дотор ажиллах аргагүй.


II

Залбирлын хамгийн чухал зүйл бол

үнэн зүрхний үгээ ярих юм.

Бурханд өөрийн өө сэв, тэрслүү зангаа хэл,

Бурханд бүрэн нээлттэй бай.

Тэгвэл залбирал чинь Бурханы анхаарлыг татна,

эс бөгөөс Бурхан чамаас нүүрээ нууна.

Чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгаж,

зүрх сэтгэлээ Бурханаас салгах ёсгүй.

Илүү шинэ, илүү дээр үзэл бодол олж аваагүй байсан ч

аливааг байгаагаар нь байлгахад залбирал ашигла.

Ухарч доройтохгүйн тулд чи залбирах ёстой.

Энэ бол чиний хийх ёстой хамгийн өчүүхэн зүйл.

Бүгд энэ бодит байдалд орж,

залбиралд ухамсартайгаар суралцах ёстой.

Зүгээр л хүлээлгүй, Сүнс хөдөлгөхийг эрж хай.

Энэ бол Бурханыг үнэнчээр хайгчийн хийдэг зүйл.

Залбирал бол хамгийн чухал,

Сүнсний ажлыг залбирлаар хүлээн авахад

Бурхан зүрхийг чинь хөдөлгөж,

Бурханыг хайрлах хүсэл чинь хүчирхэгждэг.

Хэрэв зүрх сэтгэлээсээ залбирахгүй бол,

зүрх сэтгэлээ нээж, ярилцахгүй бол

Бурхан чиний дотор ажиллах аргагүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

Дараах: 422 Дуулгавартай залбирал болон эрүүл ухаантай залбирал нь маш чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх