401 Бурханд итгэхийн ач холбогдол маш гүн гүнзгий

1 Та нар Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэгд нэггүй ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол маш гүн гүнзгий болохоор хүмүүс ухан ойлгож чаддаггүй. Эцэст нь, хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; ийм маягаар л хүн үнэхээр авралд хүрч чадна. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар зүгээр л хоосон сургаалын зарим үгийг чалчиж, эсвэл уриа лоозон хэлээд, дараа нь цөөхөн сайн үйл хэрэг хийж, арай сайхан ааш авир гаргаж, зарим нэг нүгэлүйлдэхээс татгалздаг бол энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм.

2 Дүрэм журмыг мөрдөж чаддаг гэдэг нь зөв замаар алхаж байгааг чинь илтгэдэг үү? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, Бурханд халдсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Би үүгээрээ юу хэлж байна вэ? Бурханд итгэх итгэлийг Бурханы үгээс, Бурханаас, эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулах гэж байна. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж, эсвэл зарим талаар ойлголттой болоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод; хэрвээ чи өөрийгөө хуурдаг бол зөвхөн өөрийгөө хорлох болно.

3 Хүмүүс Бурханд итгэх итгэлдээ хазайх ёсгүй; эцэст нь тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй ба ердөө ном бариад, зүгээр л гүйлгэн хардаг атлаа зүрх сэтгэлд нь Бурханд зориулсан зай байдаггүй бол тэд тэгээд л дуусна. “Хүний Бурханд итгэх итгэлийг Бурханы үгээс салгаж болохгүй” гэдэг үгийн утга юу вэ? Энэ нь, “Бурханд итгэх итгэлийг Бурханаас салгаж болохгүй” гэдэг үгтэй зөрчилддөг үү? Зүрх сэтгэлд чинь Бурханы үг байдаггүй бол чи яаж зүрх сэтгэлдээ Бурхантай байх юм бэ? Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан ч, Бурханы үг ч, Бурханы удирдамж ч байдаггүй бол чи бүрмөсөн дуусна. Хэрэв чи өчүүхэн төдий зүйлийг ч Бурханы шаардлагын дагуу хийж чадахгүй бол зарчмын том асуудалтай тулгарах үедээ Бурханы шаардлагад нийцэж бүр ч чадахгүй. Энэ нь, чамд гэрчлэл байхгүй байна гэсэн үг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ зөв замыг сонгох нь хамгийн чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 400 Итгэгчдийн дагах ёстой эрэл хайгуул

Дараах: 402 Жинхэнэ итгэлтэй хүмүүс л Бурханы сайшаалыг хүртдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх