815 Бурханы хүслийг та нар ойлгох ёстой

1 Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа арилгаж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нарын үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ.

2 Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Өндөр стандарттай, хатуу чанд ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг.

3 Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй Өөрийн ажлын төлөө Тэр юугаа ч хайрлахгүй. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 814 Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу

Дараах: 816 Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх