234 Бурханд итгэгчид Түүний өнөөгийн хүслийг эрж хайх ёстой

I

Библийг ойлгож, тайлах нь

үнэн замыг олохтой адил гэж олон хүн үздэг.

Гэвч юмс үнэхээр тийм энгийн гэж үү?

Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй.

Энэ нь Бурханы ажлын түүхэн дэх тэмдэглэл,

Бурханы өмнөх ажлын гэрчлэл төдий тул

Бурханы ажлын зорилгыг мэдэж чадахгүй.

Чи Бурханд итгэн амийг эрэлхийлж,

хоосон сургаал, үхмэл бичиг

түүхийн мэдлэгийг биш, Бурханыг мэдэхээр

эрэлхийлж байгаа тул

Бурханы өнөөдрийн хүсэл,

Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой.


II

Библи уншдаг хүн бүр,

Хуулийн ба Нигүүлслийн эрин үеийн

Бурханы ажлын хоёр үе шатыг

тэмдэглэсэн гэдгийг мэддэг.

Хуучин гэрээ нь Израилийн түүх болон

бүтээлийн цагаас Хуулийн эринийг дуустал

Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг.

Газар дээр Есүсийн хийсэн ажил,

бас Паулын хийсэн ажлыг

Шинэ Гэрээнд тэмдэглэсэн.

Эдгээр нь түүхэн тэмдэглэл биш үү?

Чи Бурханд итгэн амийг эрэлхийлж,

хоосон сургаал, үхмэл бичиг

түүхийн мэдлэгийг биш, Бурханыг мэдэхээр

эрэлхийлж байгаа тул

Бурханы өнөөдрийн хүсэл,

Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой.


III

Хэрэв чи Библийг ойлгодог ч

Бурханы өнөөдрийн ажлыг мэдэхгүй бол,

хэрэв Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол

Бурханыг эрж хайхын утгыг ойлгохгүй.

Израилийн түүхийг судлахын тулд,

Бурхан тэнгэр газрыг бүтээсэн

түүхийг судлахын тулд Библи уншдаг бол

чи үл итгэгч юм байна.

Эртний соёлыг судалдаг бол чи

Библи уншиж болно,

гэхдээ чи Бурханд итгэдэг бол

өнөөдрийн хүслийг нь эрж хайх ёстой.

Чи Бурханд итгэн амийг эрэлхийлж,

хоосон сургаал, үхмэл бичиг

түүхийн мэдлэгийг биш, Бурханыг мэдэхээр

эрэлхийлж байгаа тул

Бурханы өнөөдрийн хүсэл,

Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой,

ажлын чиглэлийг хайх ёстой.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 233 Ариун Сүнсний ажил л бол чи хүлээн авах ёстой

Дараах: 235 Хүний сэтгэлгээ хэтэрхий хуучинсаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх