933 Бурханы бүтээлийг хүн нандигнах учиртай

1 Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрдөг боловч хүн үүнийг сайн хийдэг үү? Хүн чадах бүхнээ сүйтгэдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийг анхны байдлаар нь хадгалж ер нь чаддаггүй, харин ч эсрэг юм хийж, Бурханы бүтээлийг сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уул нүүлгэж, далай байсан газрыг хагалж, тал хээрийг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгчихээд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл тарьсан. Одоо голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон…

2 Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг нь нэгэнт алдагдуулсан, гамшиг, мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйл хэчнээн эрхэм нандин болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүний хувьд, салхи үлээх цагтаа үлээж, хур бороо орох цагтаа ордог орчинд амьдрах нь диваажинд байгаатай адилхан. Үүнийг ерөөл мөнгэдгийг хүмүүс ойлгодоггүй, харин энэ бүхнийг алдмагцаа ямар ховор нандин зүйл байсныг нь харна.

3 Нэгэнт үгүй болчихвол хүн үүнийг яаж буцаан авах вэ? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийхийг хүсэхээ боливол—өөрөөр хэлбэл, Тэр энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—ингэж сүйтгэхээ больж, амьдарч буй орчноо анхны байдалд буцаж орох боломж олгох нь хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг шийдэл болох юм. Энэ бүх сүйрлийг цэглэнэ гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдардаг хүрээлэн буй орчин аажмаар сайжирна, харин ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин амьдрахад улам найгүй болж, сүйрэл нь цаг тутам түргэснэ. Хүн бүтээлийн бусад зүйлээс тусдаа оршин тогтнож чадахгүй, иймээс хүн бүх зүйлд хандахдаа тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 932 Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүний төлөө бүтээсэн

Дараах: 934 Бурхан бол бүх зүйлийн захирагч

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх