824 Байлдан дагуулагдсаны дараа хүнд байх ёстой эрүүл ухаан

1 Бурханаар байлдан дагуулагдсаны дараа хүмүүсийн наад захын эзэмших ёстой эрүүл ухаан бол биеэ тоосон байдлаар яавч ярихгүй байх явдал юм. Тэд “газар дээрх өтөг бууц мэт” дорд байр сууринд зогсож, үнэн зүйл ярих ёстой; энэ нь хамгийн сайн байх болно. Ялангуяа Бурханд гэрчлэл хийх үед хэрвээ чи хэтрүүлэгтэй, хий дэмий яриагүйгээр, худал хуурмаг, хууран мэхлэлтгүйгээр чин сэтгэлээсээ үнэхээр бага зэрэг үнэн үг ярьж чаддаг бол зан чанар чинь бага зэрэг өөрчлөгдсөн байх болно, энэ бол Бурханаар байлдан дагуулагдмагц гарах ёстой өөрчлөлт юм. Хэрвээ чи ийм хэмжээний ч эрүүл ухаантай байж чадахгүй бол үнэхээр хүнтэй төстэй харагдахгүй. Одоогоос эхлээд чи үргэлж ёс журамтай байж, ялгамж чанар, байр сууриа тодорхой танин мэдэж, бахь байдагтаа буцаж орох ёсгүй.

2 Хүний биеэ тоосон, ихэрхэг зан бол Сатаны нийтлэг дүр юм. Өөрийнхөө энэ талыг өөрчлөхгүйгээр чи хэзээ ч хүн шиг харагдахгүй ба үргэлж Сатаны зүс царайтай байна. Энэ талаар мэдлэгтэй байсан ч бүрэн өөрчлөгдөхөд хангалтгүй. Чи бас олон удаагийн цэвэршүүлэлтийг туулах хэрэгтэй. Засалт, харьцалт амсахгүйгээр чи цаашдаа аюулд өртсөөр байх болно. Харьцалт, засалт туулахгүйгээр чи алсдаа мөн л аюулд орно. Сурсан зангаа сэдрээхгүйн тулд чи зан чанар чинь хараахан өөрчлөгдөөгүй гэдгийг, Бурханаас урвадаг уг чанар дотор чинь гүн үндэслэсэн хэвээр байгааг эн тэргүүнд танин мэдэх ёстой. Чи одоо ч Бурханаас урвах өндөр эрсдэлтэй бөгөөд мөхөлд унах боломж байсаар байна.

3 Өөр нэг зүйл бол, Бурханыг гэрчлэгчийн байр сууринд хэзээ ч бүү зогс; зөвхөн хувийн туршлагаасаа л ярьж болно. Бурхан та нарыг хэрхэн аварсан тухай ярьж, Бурхан та нарыг хэрхэн байлдан дагуулсан тухай нөхөрлөж, өөрсдөд чинь Бурханы хайрласан нигүүлслийн талаар ярьж болно. Та нар хамгийн гүн гүнзгий завхарсан хүмүүс бөгөөд Бурханаар л дамжуулан өргөгдсөн гэдгээ хэзээ ч бүү март. Хамгийн завхарсан, хамгийн бузар булай хүмүүс болохоор чинь бие махбодтой болсон Бурхан та нарыг аварч, ийм үлэмж их нигүүлслийг хайрласан юм. Иймээс та нарт бардамнах зүйл юу ч байхгүй бөгөөд Бурханыг магтаж, Түүнд талархахаас өөр аргагүй. Та нар Бурханы нигүүлслийн ачаар л аврагддаг билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 823 Бурханы үйлсийг мэдсэнээр л Түүнийг үнэхээр гэрчилж чадна

Дараах: 825 Бурхан хүнд гэрчлэлд зогсохыг л захидаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх