843 Чи Бурханаар төгс болгуулахыг эрмэлздэг хүн мөн үү?

I

Хэрэв чи төгс болгуулахыг

зорьдог хүмүүсийн нэг бол

чи гэрчлэл хийж,

ийнхүү хэлэх болно:

Бурханы хийж буй зүйлийн

алхам бүрээр дамжуулан

шүүлт, гэсгээлтийн энэ ажлыг

Би хүлээн зөвшөөрсөн.

Би маш их зовж шаналсан ч,

Бурханы ажлыг олж авсан.

Түүний зөвт байдлыг болон

Хүнийг хэрхэн төгс болгодгийг нь мэдсэн.

Зөвт Бурханы зан чанар над дээр ирж,

Ерөөл, нигүүлслийг надад авчирсан.

Түүний шүүлт намайг аварч,

Намайг ариусгаж, хамгаалсан.

Бурханы хатуу үг болон

Түүний гэсгээлт, шүүлтээр

Би аврагдаж, Түүнийг мэддэг.

Төгс болгуулсан хүмүүс тэр л замаар алхсан,

Тэд ийм мэдлэгийг ярьдаг.

Тэд бол амийг олж авсан хүмүүс,

Петртэй адил хүмүүс,

Бурханы үнэнийг эзэмшигчид юм.

Энэ замаар эцсийг нь хүртэл алхахдаа,

гэсгээлт, шүүлтээр дамжуулан,

гарцаагүй тэд цэвэрлэгдэнэ.

Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч,

Бурханаар авхуулах болно.


II

Хэрэв чи төгс болгуулахыг

зорьдог хүмүүсийн нэг бол

чи гэрчлэл хийж,

ийнхүү хэлэх болно:

Бурханы бүтээлийн хувиар би

Бүтээгчийн бүтээсэн

бүх зүйлийг

Эдлээд зогсохгүй үүнээс ч чухал нь

Түүний бүтээлүүд

Бурханы зөвт зан чанар,

шүүлтийг эдлэх ёстой гэдгийг

Өнөөдөр би харсан билээ.

Учир нь Бурханы зан чанар

бүхний таашаалыг хүртүүштэй,

завхарсан бүтээлүүд бүгд Түүний

Зөвт байдлыг эдлэх ёстой.

Үүнд шүүлт, гэсгээл бий,

Бас агуу хайр ч байдаг.

Бурханы хайрыг би бүрэн олж авч чадахгүй ч,

Үүнийг харахаар ерөөгдсөн билээ.

Төгс болгуулсан хүмүүс

тэр л замаар алхсан,

Тэд ийм мэдлэгийг ярьдаг.

Тэд бол амийг олж авсан хүмүүс,

Петртэй адил хүмүүс,

Бурханы үнэнийг эзэмшигчид юм.

Энэ замаар эцсийг нь хүртэл алхахдаа,

гэсгээлт, шүүлтээр дамжуулан,

гарцаагүй тэд цэвэрлэгдэнэ.

Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч,

Бурханаар авхуулах болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 842 Бүх зүйл дээр чи Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэх учиртай

Дараах: 844 Петрийн замаар алхсан үед л Бурхан чамайг төгс болгоно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх