515 Бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хай

1 Үнэнийг хэрэгжүүлж, ойлгохыг хүсвэл эн түрүүнд өөрт тулгарсан бэрхшээл, эргэн тойронд чинь болдог зүйлсийн мөн чанарыг ойлгож, тэдгээр нь үнэний ямар талд хамаатайг ойлгох ёстой. Үүний дараа чи бодит бэрхшээлдээ үндэслэн үнэнийг эрж хайх ёстой. Тийм маягаар чи аажмаар туршлагатай болж, өөрт чинь тохиолддог бүх зүйлээс Бурханы гарыг харж, мөн Түүний хийхийг хүсдэг зүйл, чамд гаргахыг хүсдэг үр дүнг харж чадна.

2 Хэрэв чи цуглаан даар Бурханы үгийг идэж ууж байхдаа, эсвэл үүргээ биелүүлж байхдаа л Бурханы үгийн үнэнтэй өөрийгөө харьцуулдаг, харин амьдралд чинь байнга тохиодог зүйлсийг өөрийн итгэл болон үнэнтэй холбоогүй гэж бодож, тэдгээрийг зохицуулж чадна гэж итгээд, амьдралын гүн ухаандаа үндэслэн зохицуулдаг бол үнэнийг хэзээ ч олж авахгүй бөгөөд Бурхан үнэндээ чам дээр юу хийж гүйцэтгэхийг хүсдэг, ямар үр дүн гаргахыг хүсдэгийг хэзээ ч ойлгохгүй.

3 Үнэнийг эрэлхийлэх нь урт удаан үйл явц юм. Үүнд энгийн тал ч бий, ээдрээтэй тал ч бий. Энгийнээр хэлбэл, бид эргэн тойрондоо болдог бүх зүйлээс үнэнийг эрж хайн, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах учиртай; ингэж эхэлмэгц чи Бурханд итгэх итгэлдээ хэчнээн их үнэнийг олж авч, эрэлхийлэх ёстойгоо улам бүр харж, үнэн бол маш бодитой бөгөөд үнэн бол амь гэдгийг харах болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 514 Үнэнийг эрж хайх зам

Дараах: 516 Илүү гүн туршлагатай болохын тулд Бурханы үгийг хүлээн зөвшөөр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх