517 Ахиц гаргахын тулд бүх зүйлээс үнэнийг эрж хай

1 Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно.

2 Туршилтыг тэсвэрлэдэг хүмүүс үнэн зүрх сэтгэлтэй, ийм төрлийн зовлонг туулах чадвартай байдаг бөгөөд сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрлаж, үнэнийг хүсдэг. Бурхан чамайг ийнхүү үнэлбэл чи биеийн хэмжээ болон амьтай хүн мөн. Ийм амийг яаж олж авдаг вэ? Үүнийг Бурхан өгдөг; энэ бол Бурхан чамд аяга хоол авчирч, яг аманд чинь хийхээр биечлэн ирж буй хэрэг юм; тэгээд чи идмэгцээ цадан, бат зогсож чаддаг. Бурханаас ирдэг бүх зүйлд ийм маягаар дуулгавартай байдаг билээ.

3 Чи ийм сэтгэл санааны байдал, ийм хандлагатай байх ёстой бөгөөд үнэнийг эрж хайж сурах учиртай. Чи хүндрэл бэрхшээлдээ үргэлж гаднын шалтгаан хайж, бусдыг буруутгах ёсгүй бөгөөд Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой. Гаднаа зарим хүн чиний тухай үзэл бодолтой, чамайг алагчилдаг мэт санагдаж болох ч аливааг чи ингэж харах ёсгүй. Хэрэв чи аливааг эндүү ташаа өнцгөөс харвал бусдад учирлахаас өөр зүйл хийхгүй бөгөөд юу ч олж авч чадахгүй. Чи аливааг бодитоор, шулуун шударгаар харах ёстой; тийм маягаар чи үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг ойлгоно. Үзэл бодол, сэтгэл санааны байдлаа залруулсан цагт үнэнийг олж авч чадна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 516 Илүү гүн туршлагатай болохын тулд Бурханы үгийг хүлээн зөвшөөр

Дараах: 518 Үнэнийг ойлгох нь амархан явдал биш

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх