422 Дуулгавартай залбирал болон эрүүл ухаантай залбирал нь маш чухал

1 Залбирал нь бас Ариун Сүнсний ажилладаг нэг төрлийн суваг. Хүмүүс зөв төлөв байдалд байхдаа залбирч, эрж хайх үед Ариун Сүнс ч бас нэгэн зэрэг ажиллаж байх болно. Энэ бол хоёр өөр өнцгөөс Бурхан болон хүний хийдэг нэг төрлийн эв зохицолтой хамтын ажиллагаа юм; өөрөөр хэлбэл, энэ нь зарим асуудлыг шийдвэрлэхэд нь Бурхан хүмүүст тусалж байгаа хэрэг юм. Энэ бол хүмүүс Бурханы өмнө ирдэг нэг төрлийн хамтын ажиллагаа юм; бас Бурхан ийм арга барилаар хүмүүсийг аварч, цэвэрлэдэг. Түүнчлэн, энэ нь хүмүүс амь руу хэвийн орох зам бөгөөд нэг төрлийн зан үйл биш юм. Залбирлын ач холбогдол асар гүн гүнзгий! Чи байнга залбирдаг, хэрхэн залбирахаа мэддэг—дуулгавартай агаад ухаалаг байдлаар үргэлж залбирдаг бол—дотоод байр байдал чинь дандаа зүй зохистой байх болно.

2 Ганцаараа залбирах үедээ чи чин сэтгэлийн, нухацтай үг ашиглах ёстой; зөвхөн ийм маягаар л чи Христийн өмнө хэвийн байж чадна. Хүмүүс Бурханы өмнө хэрхэн очих ёстой вэ? Залбирлаар дамжуулан, мөн хэрхэн эрүүл ухаантайгаар ярьж, хүний байр сууринаас хэрхэн ярьж, чин сэтгэлээсээ хэрхэн ярих вэ гэдгээ мэдэхийн тулд өөрийгөө шинжих замаар. Сайхан сонсогддог төдий юм уу Бурханыг мэхлэхээр оролддог зүйлс бүү хэл. Чи хэсэг хугацаанд үүнийг хэрэгжүүлбэл хэрхэн Бурханд залбирч, Түүнтэй нөхөрлөхөө мэдэх бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авахад илүү амархан байх болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 421 Ариун Сүнсний ажилтай байхын тулд залбиралдаа зүрх сэтгэлээсээ ярь

Дараах: 423 Жинхэнэ залбиралгүйгээр жинхэнэ үйлчлэл гэж үгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх